“SplendorPlus” картаа уншуулан 7 хувийн буцаан олголт аваарай

ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч үнэнч харилцагчдадаа зориулан түүхэн хэв загвар, тансаг хийц бүхий “SplendorPlus” алтан картыг өнгөрсөн онд зах зээлд нэвтрүүлсэн билээ. БНХАУ-ын Гуанжоу хотноо зохиогдох дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа “Canton Fair 2025”-ыг тохиолдуулан “SplendorPlus” картын байнгын нэг хувийн буцаан олголтыг долоон хувь болгон нэмэгдүүлж буйг дуулгахад таатай байна.
Тодруулбал, “SplendorPlus” алтан карт эзэмшигч та 2025 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд БНХАУ-д аялахдаа ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайт, түүнчлэн “Canton Fair-2025” үзэсгэлэн худалдаанд оролцох үедээ хийсэн худалдан авалтын нийт үнийн дүнгийн долоон хувийг буцаан авах боломжтой. Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн 200,000 төгрөг байх юм.
Буцаан олголт таны гүйлгээ хийсэн картын данс руу 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр автоматаар шилжин орно. Энэхүү урамшуулалд "Pinduoduo", "Taobao", "Temu" вэбсайтаас хийсэн худалдан авалт хамаарахгүйг анхаарна уу.
Жишээ нь, та 2025 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд “Canton Fair-2025” үзэсгэлэн худалдааны үеэр картаа уншуулан нийт 1,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр таны картын данс руу 70,000 төгрөгийн буцаан олголт шилжин орох болно.
Нэмэлт урамшуулал дуулгахад, та БНХАУ болон Монголоос бусад улсад аялахдаа “SplendorPlus” картаараа худалдан авалт хийгээд таван хувийн буцаан олголт авах боломжтой.
“SplendorPlus” дебит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД дарна уу.
Урагшлах замдаа итгэл төгс байж, бахархалт түүхээ мэдрэхийг хүсвэл “SplendorPlus” алтан картыг сонгоорой!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл