Трамп: Мадуро, түүний эхнэрийг баривчилж, агаарын замаар Венесуэл улсаас гаргалаа

Aдмин / Гадаад мэдээ

Трамп Truth Social хуудастаа "АНУ Венесуэлийн засаглал, тэр дундаа Николас Мадурогийн эсрэг өргөн хэмжээний цохилтын ажиллагааг амжилттай зохион байгуулж, Мадуро болон түүний эхнэрийг баривчилж, агаарын замаар Венесуэл улсаас гаргасан" гэж бичжээ.

Цагаан ордны тэргүүний өгүүлснээр, нөхцөл байдлын талаархи хэвлэлийн хурал энэ шөнө Флорида мужийн Мар-а-Лагод болох аж.

АНУ-ын зэвсэгт хүчний тусгай хүчин болох "Дельта" элит ангийнхан Мадурог баривчилсан тухай CBS News мэдээлсэн байна. Тус анги нь 2019 онд "Лалын улс" бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдадиг устгах ажиллагааг амжилттай явуулжээ.

Трампын мэдэгдсэн энэхүү үйл явдал нь дэлхийн дахинд томоохон анхаарал татахуйц үйл явдал болж, АНУ-ын тусгай хүчний амжилттай ажиллагааны нэгэн тод жишээ болсон гэж үзэж байна.

image

Юта мужийн Бүгд Найрамдах намын сенатор Майк Ли "АНУ Николас Мадурог баривчилсантай холбоотой Венесуэлд явуулсан цэргийн ажиллагаагаа дуусгасан" гэж мэдэгджээ.

Тэрбээр гадаад хэргийн сайд Марко Рубиогийн хэлсэн үгсийг эш татжээ. "Рубио Мадуро АНУ-ын эрх бүхий байгууллагын хяналтад байгаа учраас Венесуэлд дахин ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй" гэж X сошиал сүлжээнд бичсэн байна.

Сенаторын хэлснээр, Мадурог Америкийн цэргүүд баривчилсан бөгөөд тэрбээр АНУ-д эрүүгийн хэрэгт яллагдагчаар шалгагдаж буй аж. Ли Рубиотой хийсэн ярилцлагынхаа дараа "Бидний харж байгаа үйлдлүүд нь баривчлах захирамж гаргасан хүмүүсийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилготой байсан" гэж нэмж хэлжээ.

AFP агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлт орон нутгийн цагаар 02:00 цагийн орчимд /Улаанбаатарын цагаар 14:00 цаг/ болсон байна.

Мэдээнд дурдсанаар, онгоцууд хотын дээгүүр нам өндөрт нисэж, нэгэн газарт дэлбэрэлтийн утаа суунаглаж байгаа нь харагдана. Нийслэлийн өмнөд хэсэг дэх цэргийн томоохон баазаас холгүй газарт цахилгаан тасарчээ. Зарим дүүргийн оршин суугчид гудамжинд гүйн гарсан байна.

AP агентлагийн мэдээлснээр, наад зах нь 7 удаа дэлбэрэлт болжээ. Венесуэлийн засгийн газраас нөхцөл байдалд тайлбар хийгээгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь "Николас Мадурог албан тушаалаас нь огцруулахын тулд түүний удирддаг дэглэмд шахалт үзүүлэх үүднээс тусгай ажиллагаа явуулна" гэж хэдэнтээ мэдэгдэж байв.

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн өмнө нь өгсөн мэдэгдэлд дурдсанаар, нийслэл Каракас болон Миранда, Арагуа, Ла-Гуайра мужууд цохилтод өртжээ.

Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро Х нийгмийн сүлжээнд бичихдээ “Каракас бөмбөгдөлтөд өртлөө... Венесуэл дайралтад өртлөө” гээд, НҮБ болон Америк тивийн орнуудын байгууллагын хуралдааныг яаралтай зарлан хуралдуулахыг уриалсан байна.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диас Канел Х нийгмийн сүлжээнд “АНУ-ын гэмт халдлагыг” буруушаагаад, “Манай #ЭнхийнБүс хэрцгий дайралтад өртлөө. Эрэлхэг Венесуэлийн ард түмний эсрэг, Бидний эсрэг Америкийн төрийн терроризм” гэж бичжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [150.228.177.160] 2026-01-04 09:56:13

Хучтэй нь хучгуйгээ бариад идэх болсон гэсэн уг уу?!!!

Зочин [59.153.115.124] 2026-01-04 05:00:34

Foreigners deliberately elect socialists to become refugees in USA. Монголчууд бас сонгуулиар Ардын намыг сонгож, улмаар коммунистуудад хавчигдаж байна нэрийдлээр АНУ-аас орогнол хүсэх гэж байгаа.

Зочин [88.230.59.211] 2026-01-04 02:21:56

Энэ жишгээр бол манай 3 "Өндөрлөг"-ийг хэн нэг нь ингээд л аваачаад цаазлахыг үгүй гэх газаргүй юм байна. Бид яаж ч чадахгүй. Шинээр олон улсад ийм шинэ дэглэм тогтох үүд нээгдлээ.

АНУ яагаад Украйны асуудалд оролцохгүй байгаа вэ? [66.181.187.237] 2026-01-04 01:39:32

Америк дэлхийн бөмбөлгийн баруун талыг, Орос, Хятад болон Энэтхэг түүний зүүн талыг мэдэж байхаар тохирсон бололтой. Иймд Орос Украйнаа өөоөө шийднэ, харин Венесуэл буюу Мадурог АНУ-д үлдээгээд уг асуудалд оролцохгүй. Мөн Америк Ираныхаас зай барина. Ираны хэрэгт Израиль ойрхноороо хушуу дүрэх байх.

Зочин [59.153.115.124] 2026-01-03 21:58:47

Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?

Muugii [172.58.165.177] 2026-01-04 08:53:17

Chi sudlaad yahiin Chamd yamar gem hor hurgeev Muruuruu ajil amidralaa zohitsuulj yavaa humuusiig sudlana ch geh shig Tenegt malaa

Зочин [66.181.189.196] 2026-01-03 20:56:49

Мадура олон мянган иргэдээ баривчилж яллаж байсан этгээд өөрөө баригджээ болж болж

зочин [103.212.117.210] 2026-01-03 20:39:10

Энэ 2- ч бараг тохироод зарчихсандаа

Зочин [59.153.113.190] 2026-01-03 20:34:13

Баривчлах биш барьцаалсан хулгайлсан гэх байлгүй дээ Баривчлах гэдэг бол хуулийн дагуу хийгдэж байгаа ажилагаа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.