Senzu Украины “NaVi” багт нэгдэх үү?
Цахим спортын “The MongolZ” баг 19 настай М.Азбаяр буюу “Senzu”-гийн олон улсын багт элсэх эсэхийг багуудын саналд нээлттэй байлгажээ. Энэ асуудлыг тус баг “ULTI Agency” агентлагт даатган, тамирчдын төлөөллийг хариуцуулах болсон байна.
“Senzu” өнгөрсөн оны аравдугаар сараас хойш багийн тоглолтод идэвхгүй байсан ч HLTV-ийн энэ оны Топ 20 тамирчны 13-р байрт бичигдсэн нь түүний авьяасыг нотолж байна. Тэрбээр багийн хамт өнгөрсөн жил цахим спортын ДАШТ-д түрүүлж, гурван тэмцээнд аман хүзүүдсэн амжилттай оролцсон.
Шинэ оны босгон дээр “The MongolZ” баг У.Анарбилэг буюу “cobrazera”-г багтаа нэгтгэж байгаагаа албан ёсоор зарласан. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Senzu” мэргэжлийн замналаа олон улсын багт үргэлжлүүлэх сонирхолтой бөгөөд түүнийг Украины “NaVi” багтай нэр холбож байгаа аж.


































































Сэтгэгдэл
Цог [103.212.118.167] 2026-01-04 22:00:48
Маараа гэж өсөхийн өлөн арилаагүй #Paraite Блиц гэж амбицын хордлогонд орсон хоёр новш Блицээс илүү чадварлаг, Маараагийн шуналыг ил хэлчихдэг шударга хүүхдийг их хавчсан даа. МонголЗ нэрийг Сэнзу их өргөсөндөө уг нь.... Зөв нь буруутаж зөөлөн нь хатуудсан шунал амбицын хорт хавдрууд МонголЗ брэндийн амыг барих нь дээ. Дараагийн гарах тоглогч 910 байх, Мизуно Блиц хоёр л үлддэг мөнгөөр баг бүрдүүлдэг наймааны баг удахгүй дээ