Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхэллээ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг орон даяар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй ажлын хэсэг өнөөдрөөс Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж байна. Ажлын хэсгийг тус газрын дарга Н.Ууганбаяр хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч мэдээлэл өгчээ.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын баримтыг тогтмол баяжуулан хөтөлдөг бөгөөд байгууллагын архивт 12 мянга гаруй цаасан хадгаламжийн нэгж, 363 цахим баримт хадгалж байгаа аж.

Улсын үзлэг нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргах, зөвлөн туслах, цаашдын зорилт, чиглэлийг тодорхойлох зорилготой юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.