Сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо
Японы мэргэжлийн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол Японы Токио хотын “Кокүгикан” ордонд боллоо.
300 орчим хүндэт зочин оролцсон энэхүү ёслолд Тэрүнофүжигийн гэр бүлийнхнээс гадна өнөө цагийн шилдэг сумочдоос жүдо, сумо, усанд сэлэлт, гимнастик, мэргэжлийн бокс, үндэсний бөхийн алдарт аваргууд оролцож, ерөөлийн үгээ хайрлажээ.
Тодруулбал, сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, олимпын хошой аварга жүдоч Шохэй Оно, Абэ Хифүми, Абэ Үта, усанд сэлэлтийн олимпын аварга Косүкэ Китажима, хөлбөмбөгийн тамирчин Шинжи Оно, олимпын аварга гимнастик Рохэй Като, мэргэжлийн боксын дэлхийн аварга Жүнто Накатани, сумогийн 71 дэx аварга Какүрюү М.Ананд, 66 даxь аварга Ваканоxана, үндэсний бөxийн дарxан аварга Г.Өсөxбаяр, Н.Батсуурь, улсын аварга С.Мөнxбат зэрэг тэргүүтэй алдартнууд үсэнд нь хүрсэн байна. Зодог тайлах ёслолд оролцсон их аварга Xакүxо М.Даваажаргал үсэнд хүрэх үедээ “Туулж ирсэн бүxэнд чинь баяр xүргэе. Цаашдын ажилд чинь амжилт xүсэн ерөөе” гэжээ.
Макүүчи зиндаанд 10 түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга озэки цолонд хүрснийхээ дараа хүнд бэртэл авсны улмаас амжилт нь уруудаж жонидан зиндаанд хүртэл унаж байлаа. Гэвч тэр тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч хөдөлмөр, дайчин чанарыг харуулан эргэн дохёдоо гарч аварга цолны төлөөх дайралтаа дахин шинээр эхлүүлсэн түүхтэй. Түүний хүсэл мөрөөдөл, зорилго ч биеллээ олсон төдийгүй озэки цолоо эргүүлэн аваад зогсохгүй сумогийн 73, Монголын зургаа дахь ёкозүна цолтон болж чадсан юм. Энэ замнал нь түүнийг сумод мөнхөлж чадлаа. Нэг жил гаруйн өмнө албан ёсоор зодгоо тайлсан тэрбээр “Исэгахама” дэвжээг өвлөн авч, удирдаж байна.
Тэрүнофүжи сумогийн замналдаа макүүчид 10, жюүрёод хоёр, макүшитад нэг түрүүлсэн байдаг. Өдгөө 34 настай тэрбээр 2011 оны тавдугаар сард анхны дебютээ хийснээс хойш 523 даваа авсан тэрбээр “Дайчин бөхийн шагнал”, “Уран барилдааны шагнал”, “Техниктэй бөхийн шагнал”-ыг тус бүр гурван удаа хүртжээ.


































































Сэтгэгдэл