Төв аймаг насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөтэй болжээ

Aдмин / Хууль

Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2025 онд насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч 58 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн дарамт, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрээр орон нутгийн төсвөөс 11.8 сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ.

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн “Мэдүүлэг авах өрөөнд тавих шаардлагыг шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангах хүрээнд "Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-г Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.