Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Ромын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Италийн Ром хотод болсон пара таеквондогийн Гранпри тэмцээнд 29 орны 111 тамирчин ур чадвараа сорин өрсөлджээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ. Манай тамирчид хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт болсон пара таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Пара таеквондогийн шигшээ багийн тамирчид 10 хоногийн дотор хоёр олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртлээ.



































































Сэтгэгдэл