Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмжээ

Aдмин / Спорт

Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай өчигдөр салбар хороог хуралдуулав.

Тус хурлаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өгсөн байна. Шагайн харвааны удирдамжийг 2026 оны тавдугаар сарын 29-нд батлуулж, наадмын нэгдсэн цахим хуудсанд холбогдох мэдээллийг тогтмол байршуулж байгаа ажээ. Харвааг насанд хүрэгчид, ахмад, өсвөр гэсэн гурван ангиллаар зохион байгуулах бөгөөд энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ.

Насанд хүрэгчдийн багийн харваа

I байр-алтан медаль, өргөмжлөл, 40 сая төгрөг

II байр-мөнгөн медаль, өргөмжлөл, 32 сая төгрөг

III байр-хүрэл медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг

IV байр-өргөмжлөл, 16 сая төгрөг

V-VIII байр-өргөмжлөл, тус бүр 4 сая төгрөг

Ахмадын багийн харваа

I байр-алтан медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг

II байр-мөнгөн медаль, өргөмжлөл, 20 сая төгрөг

III байр-хүрэл медаль, өргөмжлөл, 16 сая төгрөг

IV байр-өргөмжлөл, 12 сая төгрөг

Өсвөрийн багийн харваа

I байр-алтан медаль, өргөмжлөл, 12 сая төгрөг

II байр-мөнгөн медаль, өргөмжлөл, 10 сая төгрөг

III байр-хүрэл медаль, өргөмжлөл, 8 сая төгрөг

IV байр-өргөмжлөл, 6 сая төгрөгөөр шагнах юм байна.

Хурлын үеэр салбар хорооны дарга монгол төрийн наадам бол үндэстний нэгдмэл байдлыг илтгэх, төрт ёсны их утга учрыг тээсэн монголчуудын итгэл үнэмшил, энэхүү үндэсний наадгай нь нарийн ёс жаягтай, ахас дээдсээ хүндэтгэн эрэмбэ дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой учир энэ утга агуулга, үнэ цэнийг алдагдуулахгүй, ёс заншил, соёл уламжлалаа нягт хадгалахад онцгойлон анхаарах шаардлагатайг онцлон санууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.