Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ

Д.Тулга / Эдийн засаг

ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн бариад буй. Тус тогтоолын төсөлд “Монгол Улсын эдийн засаг 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл нь 2013 онд хямралын шинжтэй болж, түүний сөрөг нөлөөлөл 2014 оны туршид үргэлжиллээ. Цаашид томоохон төслүүдийн хэрэгжилт удааширч, гадаад зах зээллэгийн боломж нэмэгдэхгүй энэ хэвээр үргэлжилбэл эдийн засаг хумигдах, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт үргэлжлэн саарах хүндрэл үргэлжлэхээр байна. Иймд тогтоолын төсөлд тусгасан зорилтуудыг 3 үе шаттайгаар 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.

Хөтөлбөрийг макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх аж.

Макро эдийн засгийг тогтворжуулах богино хугацаанд:

- Төсвийн нэгдмэл, ил тод, хариуцлагатай бодлого хэрэгжүүлж, бизнесийг дэмжих,

-Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогоор эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих,

-Нийгмийн халамжийн бодлогыг зорилтод бүлэгт чиглүүлэх,

-Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх аж.

Харин дунд хугацаанд үр дүн гарах арга хэмжээ нь төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого авч хэрэгжүүлэх юм байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих богино хугацаанд:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,

-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах,

-Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бол дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах юм байна.

Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж үзжээ. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэх юм байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.