“Лалын улс” хүүхдээр барьцааны хүнийг хөнөөлгөж буй бичлэг цацжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

“Лалын улс” бүлэглэлийнхэн Израйлийн тагнуулч байж болзошгүй гэгдэж буй хүнийг хүүхдээр хөнөөлгөж байгаа дүрс бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Энэ тухай лалын улсын босогчдын интернэт дэх үйл ажиллагааг хянадаг “SITE” байгууллага мэдээлсэн байна. CNN агентлагийн мэдээлснээр, барьцаалагдаад байсан хүн нь Палестин гаралтай, Израйлийн иргэн, 19 настай Мухаммед Муссаллям аж.

Дүрс бичлэгт барьцааны хүмүүст өмсгөдөг улбар шар өнгийн хувцас өмссөн Палестины иргэн болох Мухаммед Муссаллям Израилийн тагнуулд ажиллаж байсан талаараа ярьжээ. Тэрээр “Моссад”-ын талд ажиллахад түүний эцэг, ах хоёр нөлөөлсөн” хэмээсэн байна. Үүний дараа түүнийг хээр газар аваачсан ба "Лалын улс"-ын нэг террорист францаар “Еврейчүүд ээ, та бүхнийг дагагчдыг Франц дахь цайз хэрэмд чинь хөнөөх боломж бидэнд олдлоо” гэж хэлжээ. Улмаар хажуудаа зогсох хүүд барьцааны хүнийг хороохыг тушааснаар хүү толгой руу нь гар буугаар буудсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭislamivislamic


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.