Д.Зоригт: V цахилгаан станцыг барих газраа товлож, концессын гэрээг байгуулсан

Д.Тулга / Улстөр

ediin zasgiin baingiin horoo

Эдийн засгийн байнгын хороогоор үргэлжлүүлэн “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд V цахилгаан станц барих ажил ямар шатанд яваа, III цахилгаан станц буюу Амгалангийн станд энэ жил ашиглалтад орох эсэхийг тодруулав.

Эрчим хүчний сайд Д.Зоригт: V цахилгаан станцыг Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн дунд барихаар газрыг сонгон концессын гэрээг байгуулаад байгаа. Тэрхүү гэрээг дагасан 10 гаруй гэрээг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний, нүүрсний гэрээтэй холбогдуулан хэд хэдэн удаагийн уулзалтыг хийгээд байна. Гэрээг эцэслэн хийсний дараа бүтээн байгуулалтын ажил эхлэнэ. Амгалангийн станцын хувьд энэ оны 8-р сараас туршилт, тохируулгын ажил хийгдээд, 9-р сарын сүүлээр байнгын үйл ажиллагаагаа эхлэх юм байна. Энэхүү станц Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаан, цахилгаанаар хангана. Ингээд тогтоолын төслийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд “сэргээгдэх эрчим хүчний ногоон тариф” хэмээн тусгасан байсныг “дэмжих тариф” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс санал оруулсан бөгөөд үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр дэмжих тарифтай холбоотой санал гарч гишүүдийн олонх ийнхүү өөрчлөхийг дэмжсэн юм. Дээрхи хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000