Авлигатай тэмцэх газрыг шалгаж байна

Д.Тулга / Хууль

ATGУлсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд шалгалт хийж буй юм байна. Энэхүү шалгалт нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар журмуудын хэрэгжилт, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой ажээ.

Шалгалтын үеэр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргүүд, эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт, эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх арга хэмжээ, шүүхэд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн байдалтай танилцах юм байна. Шалгалт энэ сарын 25-ны өдөр дуусах аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000