Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргав

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Түүнд "АНУ-ын шинэ засаг захиргаанаас хууль бус цагаачлалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус улсын Цагаачлал гаалийн алба болон хууль сахиулах бусад байгууллага хамтран АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг саатуулж, албадан буцаах ажиллагааг идэвхтэй явуулж байна.

Энэ хүрээнд хууль сахиулах байгууллагууд ойрын хугацаанд өргөн хүрээний шалгалтын ажиллагааг хууль бус цагаачид ихээр оршин суудаг томоохон хотуудад явуулахаар төлөвлөж буй тухай дотоодын хэвлэлийн сайтууд мэдээлж байна.

Иймд иргэн Та бүхэн анхаарал болгоомжтой байж, өөрийн холбогдох бичиг баримтыг тогтмол биедээ авч явж байх, АНУ-ын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, зөрчил гаргахгүй байхад анхаарна уу " гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000