НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Өнөөдрийн тохирлоор 69983709 дугаар гарч нэг супер азтан тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2025 оны тавдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 55,535,022 баримт оролцсон. Эдгээр баримтаас 55,683 баримтын орон таарч, азтан болсон юм. Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 50,235
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,909
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 483
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 51
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: дөрөв
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл