Нийтлэл

Нийт 3463 мэдээ байна
post thumbnail

Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна

Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд энэ онд ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж буй. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон байна. Үүний 41 хувийг орон нутгийн иргэдэд олгосон байгаа юм. 2023 онд орон нутагт 705 иргэнд ипоте...

post thumbnail

Калифорнид гарсан түймрийн хохирол 275 тэрбум ам. долларт хүрчээ

АНУ-ын Калифорни мужид гарсан түймрийн хохирол урьдчилсан байдлаар 275 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн тухай цаг агаарын ажиглалтын AccuWeather сүлжээ мэдээллээ.  Салхины улмаас хурдтай тархсан Өмнөд Калифорнийн ойн түймрийн хохирлын үнэлгээг өмнө нь 150 тэрбум гэж тооцож байсан юм. Шинэчилсэн үнэлгээгээр гамшгийн нийт эдийн засгийн х...

post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна

Хур тунадас: 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 15-нд Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орно. Салхи: Ихэнх хугацаанд...

post thumbnail

Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.&rdquo...

post thumbnail

5 ханатай хоёр гэр шатаж, 28-31 насны хоёр хүн амиа алджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Уурхайчин” 4 дүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн залгаа 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсныг унтраасан....

post thumbnail

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэлжээ

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Допингийн эсрэг Үндэсний дүрэм”-ийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14 буюу өнөөдрийг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авчээ. “Монада” бу...

post thumbnail

Төслийн хамтарсан зохицуулах хорооны vi хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна. Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны VI хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар төслийн ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл...

post thumbnail

Юн Сок Ёлийг онц байдал тогтоосон хэргээр баривчиллаа

БНСУ-ын мөрдөгчид бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг дөнгөж сая өргөөнөөс нь баривчилж, цэргийн дэглэмт онц байдал тогтоосон хэрэгт холбогдуулан байцаалт авахаар авч явлаа. Тус улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр Юныг баривчлах тушаалыг 10.33 цагт гүйцэтгэсэн байна.   Өмнөд Солонгосын телеви...

post thumbnail

Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ. Энэхүү цахим системээр өнөөдрөөс эхлэн иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоото...

post thumbnail

Утааны сонсголын эхний дэд хэлэлцүүлэг “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдвээр болно

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, сонсгол явуулах өдрөөс өмнө дэд хэлэлцүүлэг хийх товыг баталсан болохыг ажлын хэсгийнхэн өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн. Түүний нэг нь "Утаа ба Эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлэг бөгөөд өнөөдрийн хэлэлц...