АНУ-д түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Калифорни мужийн таван хотод хээрийн түймэр дэгдэж тус улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй гамшигт үзэгдэл тохиолдлоо.
Тус улсын ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлаж, түймэрт эд хөрөнгөөрөө хохирол амссан иргэдэд шаардлагатай тусламж, хариу арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.
Үүссэн нөхцөл байдал яг л дайны талбар мэт байгаа бөгөөд хээрийн түймрийн аюул заналхийлэл одоо ч хэвээр байсаар байна гэж мэдэгджээ.
Түймрийн улмаас өнгөрөгч мягмар гарагаас хойш нийт 11 хүн амь насаа алдаж, 38,000 акр талбай шатаж, 10,000 гаруй барилга байгууламж шатсан байна. Түүнчлэн 180,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Гал түймэрт 7500 гал сөнөөгч, 1162 гал унтраах тусгай нэгж техник, 31 нисдэг тэрэг, 6 ус хутгуурын онгоцтой хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд олон мянган оршин суугчид тог, цахилгаангүй, агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрсэн аюул дунд байна.
Бямба гарагаас хээрийн түймрийн чиглэл өөрчлөгдөж гал сөнөөгчдөд хариу арга хэмжээ авахад багагүй бэрхшээл үүсгэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл