Францад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 орчим жагсагчийг баривчилжээ

Францын хотуудад 2025 оны есдүгээр сарын 10-ны лхагва гарагт эрх баригчдын 2026 онд нийгмийн тэтгэмжийг бууруулах бодлогын эсрэг 100 мянга гаруй хүн гудамжинд гарч жагссан байна.
Эсэргүүцлийн жагсаалууд нийслэл Парис төдийгүй Лион, Марсель, Бордо, Тулуз, Ренн зэрэг хэд хэдэн хотод зэрэг болжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, нийт 550 гаруй жагсаалд ойролцоогоор 170 мянган хүн оролцсон байна.
Мөн яамнаас мэдээлснээр, жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 13 цагдаа бэртэж гэмтсэн бөгөөд Франц даяар 260 гаруй гал тавьсан хэрэг бүртгэгджээ.
Жагсагчид авто зам, төмөр замыг хааж, сургууль руу орох замуудыг бөглөж, цагдаагийн албан хаагчид руу хог шидэж, дайрч байгаа аж. Парис хотод нэгэн рестораны гадна фасад галд автжээ.
Францын төмөр замын SNCF компаниас мэдээлснээр, бүлэг хүмүүс замыг модон тавиур болон модны мөчрөөр хаах оролдлого хийсэн бөгөөд цахилгааны утсууд гэмтсэн аж. Үүний улмаас бүс нутгийн тээврийн хөдөлгөөн саатаж, Парисын хоёр нисэх онгоцны буудлын хооронд зорчдог галт тэрэгний гуравны нэгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Өнгөрсөн борооны хойноос хүн хориод яахавдээ? [66.181.160.53] 2025-09-11 13:50:38
Францын Ерөнхийлөгчдийн нэр, алдар хүнд өрөөний плинтус буюу хүрээ банзнаас доогуур унажээ. Эхлээд Саркози хээл хахуулийн хэрэг үйлдсэн., Дараа нь Макрон Францыг өөдтэй удирдаж чадахгүй дордовш. Үүнийг л эсэргүйцсэн иргэдээ чангалаад яахавдээ.