Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулж буй.
Энэ хүрээнд дараах томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлсэн тул ажиллахгүй аж. Үүнд:
-
Бөмбөгөр
-
Бөмбөгөр - 2
-
Содон
-
Юмт
-
Нарантуул худалдааны төв
-
Алтжин бөмбөгөр
-
Дүнжингарав худалдааны төв
-
Өгөөмөр зах
-
Сандэй плаза худалдааны төв
-
Шөнийн зах
-
Баянзүрх худалдааны төв
-
Баянзүрх - 2 худалдааны төв
-
100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд
-
Барс 1,2 худалдааны төв
-
Хархорин зах
-
Шинэ сандэй
-
Ханталст
-
Да хүрээ зах
-
Цайз зах
-
Цолмонбадрах
-
Доной модны зах
-
Нарлаг дэнж
-
Нарантуул - 2
Автомашингүй өдрөөр Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолтын зөвлөгөө өгнө гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл