ГЕГ: Албан хаагчид ажил үүрэгтээ хайнга хандсан гомдол, мэдээлэл давамгайлав

Aдмин / Хууль

Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий газрын 1800-1281 лавлах утсанд болон бичгээр ирүүлсэн 43 гомдол мэдээлэлд холбогдуулан 79 албан хаагчийг шалгаж 39 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ажил үүрэгтээ хайнга хандаж, хувь хүн, хуулийн этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбоотой гомдол, мэдээлэл давамгайлж нийт гомдлын 28.21%-ийг эзэлсэн байна. Мөн 25.64% нь аудитын шалгалтаар зөрчил гаргасан нь тогтоогдсон, 7.69% нь хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн 5.13% нь авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасалсан зэрэг зөрчлүүд илэрсэн юм. Сахилгийн шийтгэлд цалингийн хэмжээг бууруулах, гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв бууруулах, сануулах зэрэг арга хэмжээ авахаас гадна 5 албан хаагчийн Гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах, 4 албан хаагчийг гаалийн албанаас чөлөөлөх зэрэг шийтгэлийг оногдуулжээ. Гаалийн байгууллага цаашид дотоод хяналтын үйл ажиллагаагаа улам сайжруулж, албан хаагчдыг авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байлгахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Мөн энэ оны 4-р сараас “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.