Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа

Aдмин / Хууль

Гадаадын иргэн харьяатын газар өнгөрөгч есдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа.

Тодруулбал, Узбекистаны 6, ОХУ-ын 4, Филиппиний 4, БНСУ-ын 2, Энэтхэгийн 1, Туркийн 1, БНХАУ-ын 242 иргэн Монгол Улсад аяллын буюу жуулчин ангиллын визээр орж ирээд барилга, зам, гүүрний ажил эрхэлж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон юм.

Хууль тогтоомж зөрчсөн эдгээр иргэдэд хууль, тогтоомжийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, ийнхүү албадан гаргав. Мөн гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагуудад торгууль ногдуулж, холбогдох албан шаардлага хүргүүллээ.

Сүүлийн жилүүдэд виз, зөвшөөрлийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж, виз олголт өссөн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор виз авсан иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн байх хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчил нэмэгдэж, албадан гаргагдаж буй иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэд 86,6 хувиар нэмэгдсэн бол албадан гаргагдсан гадаадын иргэд 2.2 дахин өссөн байна.

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг ГИХГ-аас зөвлөж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.185.223] 2025-10-10 20:40:08

Монголд хятадууд хэтэрхий олширсон уу? энд тэндгүй байна уу?

Зочин [66.181.181.228] 2025-10-10 17:24:04

овоодоо. Ингэх нь зөв.оронд нь монгол хүнээ ажиллуул. Чаднаа2

Зочин [122.201.31.198] 2025-10-10 14:14:07

Зөвшөөрөлгүй Вьетнам,Филиппин, Хятад ,Солонгосууд зөндөө байгаа. Мэдсэн хүн бүр мэдээлэл өгмөөр байна Ямар утсаар хэнд хандах вэ

Зочин [122.201.31.198] 2025-10-10 14:06:50

Үлдсэн Хятад Солонгосуудыг яаралтай илрүүлж хөөж гарга. Иргэд ч энэ талаар сайн мэдээлэл өгмөөр байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.