Нэгдүгээр эгнээнд зогсож байсан автомашины араас мөргөж, 5 хүн амиа алджээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 10-р сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгажээ.

Шалгалт хийхэд Toyoto Prius маркийн автомашин жолоодож явсан жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөсөн байна. Ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Иймд жолооч та

  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
  • Зорчих хэсгийг чөлөөлөх;
  • Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.185.223] 2025-10-10 20:26:30

Ямар аймаар юм бэ? Ум сайн амгалан болог. УБ-Дарханы болон бусад бүх авто замд 100-150 км тутамд жолооч түр амсхийх, чилээгээ гаргах хажуугийн зогсоол хийж өгөөсэй. Аль ч автозам дээр ПРИУС гэдэг машинаас холхон явах нь зөв юм билээ, тэд яг л галзуу юм шиг уралдан давхилддаг, байнга эгнээ байр сольж давхидаг, аймаар чанга сигналддаг, хэт их тод гэрлүүдтэй, тэдэнтэй шөнийн хугацаанд зөрж явах ямар ч боломжгүйгээр гэрэлд цохигддогийг 6000-7000 замын цагдаа нар мэддэг болов уу?

Зочин [188.162.254.18] 2025-10-10 17:51:35

замаа харж явж чадахгуй бол жолооч гэж байх хэрэгтэй юм уу, машины жолооны хурдны ард суугаад машинаа асаагаад явсан л бол бух анхааралаа урдах замдаа тавиад явах ёстой,тэгэж чадахгуй бол жолооч гээд байх шаардлагагуй гэртээ хэвтэж байхад болно !!!!

Lkhagva [124.158.108.92] 2025-10-10 17:16:59

Дархан- УБ хооронд явдаг хувийн такси юм шиг байна. Тэд бол Үхэл рүү хүргэх нисэгчид. Аймшигтай.

Зочин [103.229.120.56] 2025-10-10 15:10:30

МОНГОЛД хөдөлгөөнд оролцох бүр аюултай болжээ. ШӨНӨ гэрлээ солино гэж байхгүй. ЗАМЫН цагдаа нар ч асуудалд тууштай хандахаа больжээ.

Зочин [122.201.31.198] 2025-10-10 14:08:44

Зам дээр зогсож байгаа тэрэг буруутай шүү

Зочин [122.201.31.198] 2025-10-10 14:03:10

Монголд гол замууд Налайхын зам шиг 2 тусдаа урсгалтай болгох цаг болжээ. Дарга нарын тансаглалын зардлаа хэмнэж замаа барих хэрэгтэй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.