СУРВАЛЖЛАГА: Монгол оюутнуудын бүтээсэн машин Олон Улсын тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ
-МОНГОЛ ЗАЛУУС ЗУРГААН ЖИЛ ДАРААЛАН ОРОЛЦОХДОО ТАСРАЛТГҮЙ ЭХНИЙ
АРВАН БАЙРТ БАГТСАН АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЖЭЭ-
Монгол оюутан залуус өөрсдийн зохион бүтээсэн цахилгаан автомашинаараа олон улсын тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн. Тодруулбал, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Д.Бадрахаар удирдуулсан тус сургуулийн төгсөх ангийн оюутнууд “Green car” клубийн дор нэгдэж энэхүү уралдаанд оролцсон байна. Энэхүү тэмцээн БНСУ-д зохион байгуулагддаг бөгөөд 40-50 гаруй баг оролцож тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тавьсан олон шаардлага шалгуурын дагуу шигшигдэж хасагдах замаар ялагчийг тодруулдаг.
Тэмцээн нийт гурван төрлөөр зохион байгуулагддаг байна. Тодруулбал, бүрэн цахилгаан автомашин, hybrid gybrid автомашин, автомат жолоодлоготой автомашинтай гэсэн төрлүүд юм. Монгол Улсын хувьд бүрэн цахилгаан автомашин төрөлд сүүлийн зургаан жил тасралтгүй оролцож, эхний аравт багтаж иржээ. Хоёр жилийн өмнө хоёрдугаар байрт орж яваад, аккумляторын саатлаас болж гуравдугаар байрт шалгарч байсан байна.
Уралдаанд оролцсон автомашин нь цахилгаанаар ажилладаг, нэг хүн суух зориулалттай учир “уралдааны машин”-ы стандарт үзүүлэлтүүдийг нэлээдгүй өндөр түвшинд хангах шаардлагатай байдаг аж. Тухайлбал, богино зайд хурд авах, тоормосны ажиллагааг нь шалгах, туг сүлжих буюу уран жолоодлого, 45 км-ийн зайд уралдах гэсэн ангиллуудаар явагдаж шигшигддэг. Багийн ажиллагаатай тэмцээн учир нэг багт 20 хүртэлх тооны хүн оролцож болдог бол, манай улсын баг хамгийн цөөхөн буюу зургаан хүнтэй ч хамгийн чадварлаг баг гэдгээ жил бүр харуулдаг байна.
Энэ тухай “Индонезийн баг гэхэд л нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зарим улс орон мөнгө төгрөгийн бололцоотой, дэмжлэг сайтай учир багийн гишүүдийн тоогоо саадгүй нэмж чаддаг. Манайх хэдий цөөхөн хүнтэй ч, өөрт оногдсон үүрэг даалгавраа дор бүрнээ чанартай сайн хийж гүйцэтгэдэг гишүүдтэй учир олон хүнтэй багуудаас дутахааргүй чадвартай байж чаддаг юм. Манай багийн зургаан гишүүний нэг нь жолоон дээр сууж үлдсэн тав нь арын албаа амжуулчихдаг” хэмээн Д.Бадрах багш дурдаж байлаа.
-УРАЛДААНД ОРОЛЦООД ИРСЭН ЦАХИЛГААН АВТОМАШИН 186 КГ ЖИНТЭЙ БАЙЖЭЭ-
Д.Бадрах багш оюутан шавь нараа зургаан жил удирдаж тэмцээнд оролцуулахдаа нийт таван машин ашиглажээ. Одоо тав дахь хувилбарын машин дээрээ ажиллаж байгаа бөгөөд тус машинаараа сүүлийн хоёр жил тэмцээнд оролцсон байна. Энэхүү автомашины нийт жин 186 кг, хамгийн дээд тал нь 150 км цагийн хурд авах боломжтой, 12 вольтийн 80 ампер\цагийн багтаамжтай дөрвөн аккумлятор нь 48 вольтоор ажилладаг онцлогтой. Машины хийц нарийн тул хорийн турбо зангидан тэмцээнээс өгсөн шалгуур үзүүлэлт, шаардлагын дагуу хийдэг. Үүний дагуу тэмцээний хамгийн эхний өдөр машинууд нарийн шалгуурт орохоос эхэлнэ. Машиныг нарийн хэмжилтүүдээр хэмжих буюу тэнхлэг хоорондын зай, дугуй хоорондын зай, араамны хийц, машины нийт масс хэд байна, машинд хүн сууж байхад толгойноос дээш 10 см-ийн хэмжээтэй орон зай үлдсэн байна уу үгүй юу зэргийг хүртэл нарийн хэмжиж шалгадаг аж. Эдгээр шалгуурт тэнцсэн автомашинууд үндсэн тэмцээнд орох эрхээ авна. Эхний хэмжилтийн шатанд хасагддаг багууд байдаг тухай оюутнууд дурдаж байв.
Мөн машиныг нь хавтгай тавцан дээр гарган тавьж, тухайн тавцанг 30 хэм хүртэл хазайлган үзэхэд дугуй хөндийрөлт үүсч байвал мөн л тэнцдэггүй байна. Учир нь ийм машинууд холын зайн уралдааны үеэр эргэлт хийх үед амархан өнхрөх эрсдэлтэй байдаг аж. Манай оюутан залуусын машин эдгээр бүх шалгуурыг саадгүй давдаг тухай Д.Бадрах багш нь онцолсон юм. Анхнаасаа л хийц тал дээр ямар ч асуудалгүй нямбай ажилладагт оршдог байна.
Уралдаанд оролцох машинаа зохион бүтээхдээ хамгийн эхлээд ямар хэмжээтэй хүн суух вэ гэдгээ тооцоолох нь хамгийн чухал гэв. Цахилгаан машины жингээс энергийн зарцуулалт шууд хамаардаг байна. Энэ тухай багш Д.Бадрах хэлэхдээ “машин хэдий чинээ жин багатай байна, аккумляторынхаа цэнэгээр төдий чинээ хол замыг туулах боломжтой. Мөн хурд авах боломж илүү бүрддэг. Тийм болохоор багийн гишүүдээс хамгийн жин багатайг нь жолоочоор сонгож ажиллуулдаг. Тэгээд тухайн жолоочийнхоо биеийн хэмжээсээр зургаа гаргаж авдаг юм. Гаргаж авсан зургаараа машиныхаа ажлыг гүйцэтгэж эхэлнэ. Ингээд л өөрсдөө хийх боломжгүй эд ангиудаа цуглуулчихдаг. Үүнд дугуй, обуд, цахилгаан мотор зэрэг багтана. Дараа нь техникийн шаардлагын дагуу машины зургаа гаргадаг даа” хэмээн ярьж байв.
-МОНГОЛ ОЮУТНУУД ХЯТАДЫН ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ЦАХИЛГААН МОТОР, БУСАД ОРНЫ ОЮУТНУУД АНГЛИЙН 5,5 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР ШИРХЭГ МОТОР АЖИГЛАЖ ТЭМЦЭЭНД ОРОЛЦЖЭЭ-
Олон Улсын чанартай тэмцээн уралдаан оролцоход тэдэнд тулгардаг нэг гол бэрхшээл нь хөрөнгө санхүүгийн асуудал байдаг аж. Тэмцээнд оролцох зардал хөрөнгийг БНСУ-ын зам тээврийн яам болон ШУТИС-ийн хамтын хөрөнгөөр босгодог. Гэвч энэ нь тэмцээнд оролцох бүхий боломж бололцоог бүрэн хангах хэмжээнд хүрэлцдэггүй. Машины моторын асуудлаа шийдэхээс эхлээд санхүүгийн асуудал тэдэнд тулгардаг байна. Тухайлбал, тэд Хятадад үйлдвэрлэсэн хамгийн хямд буюу хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй цахилгаан мотор ашиглан тэмцээнд оролцсон бол бусад бүх орнуудын баг тамирчид Англи Улсад үйлдвэрлэсэн 5,5 сая төгрөгийн үнэ өртөг бүхий хоёр ширхэг моторыг зэрэгцүүлэн ашиглаж оролцдог тухай тэд ярьж байлаа.
Харин механик хийц талынхаа зүйлийг машиндаа бүхий л боломжоор нь тултал хийсэн нь бусад орны машинаас давуу байж чаддаг байна. Ачаалалт, жин бага байх, зэрэг асуудлаа бүгдийг нь төгс шийдэж өгснөөс гадна манай тамирчдын машин хамгийн хөнгөн жинтэй байсан нь тэмцээний нэг чухал шалгуур үзүүлэлтийг хамгийн сайнаар хангажээ.
Тэдэнд тулгардаг өөр нэг бэрхшээл бол туршилт, сургуулилт хийх цардмал талбай байдаггүй аж. Дор хаяж 250 метр орчим тэгш шулуун зайд машинаа туршиж үзэх шаардлагатай байдаг. Гэвч Монголд ийм хэмжээний талбай төдийлөн олдоод байдаггүй, олдсон ч сургуулилт хийх боломжгүй байдаг байна. Иймд машинаа ачаад Налайхаас цааш орших Ар Жанчивлангийн зам дээр очиж бэлтгэлээ базаадаг болцгоожээ.
Тэмцээнд оролцсон тамирчдын замын зардал болон машин ачсан тээврийн зардлыг нь Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дааснаас өөр санхүүгийн тусламж дэмжлэг байгаагүй байна. Хамгийн гол нь машины эд ангиудаа бүгдийг нь цуглуулаад аль болох хямд төсөр зардлаар босгож ямар ч ивээн тэтгэгчгүй өөрсдийнхөөрөө зүтгэж амжилт гаргаад ирж буй нь энэ аж.
-Д.БАДРАХ: ТЭМЦЭЭН ДӨХӨХӨӨР МАНАЙ ХЭД ГЭРИЙН БАРАА ХАРАХ Ч ЗАВГҮЙ АЖИЛЛАДАГ-
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Д.Бадрах:
-Таны хувьд оюутан залуусыг хичнээн жил удирдаж олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулж байна вэ. Ямар амжилтууд үзүүлж байв?
-Манай оюутан залуус олон улсын чанартай тэмцээнд зургаан жил дараалан оролцож байгаа. Бүгдэд нь эхний арван байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Хоёр жилийн өмнө хоёрдугаар байранд орж яваад, аккумляторын саатлаас болж гуравдугаарт байрт шалгарч байсан байна. Энэ жил мөн гуравдугаар байр эзэлсэн. Тавдугаар байранд ч орж байлаа. Энэ багийн хувьд анх удаа оролцоод гуравдугаар байрт шалгарсан. Манай багийнхны ажил үүрэг хуваарийн дагуу явагддаг. Тэмцээнд оролцох хүүхдүүдийг сонгон шалгаруулалтыг сургуулийнхаа хэмжээнд зарладаг юм. Зарлалын дагуу хүрэлцэн ирсэн хүүхдүүдээ сонгон шалгаруулдаг.
-Удирдагч багшийн хувьд багийн гишүүдээ сонгохдоо ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ?
-Миний хувьд цаг баримтлах асуудлыг хамгийн эхэнд тавьдаг. Дараа нь өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх байдлыг хардаг. Манай Монголчууд цаг баримтлахдаа тааруухан хүмүүс шүү дээ. Тэмцээнд оролцох багийн гишүүдийг сонгон шалгаруулж авах цаг тодорхой зарлагдсанаас хойш ганц, хоёрхон минут хоцорсон хүүхдүүд бүгд хаалганы цаана үлддэг. Цаг баримталдаг, цагтаа ирдэг хүмүүстэй хамтран ажиллах нь ажил урагшлах боломжийг ч олгож байдаг юм. Тухайлбал, өглөө долоон цагт ийм ажил хийнэ шүү гээд ярьчихсан байхад өглөө нь тухайн цагтаа бүгд байж байвал төлөвлөгөөт ажлууд саадгүй хурдан шуурхай эхлэх юм л даа. Цаг баримтлах талаас эхлээд л дэгтэй байвал хувь хүн төлөвших тал дээр нь том хувь нэмэр болж өгөх байх.
-Олон улсад цахилгаан автомашины салбар цар хүрээгээ тэлж өргөжиж байна. Манай улсын хувьд ямар түвшинд явж байна?
-Манайх Улсдаа цахилгаан машин үйлдвэрлэж байгаа хэмээн яригддаг ч, өмнөд хөршөөр оруулж ирсэн бэлэн сэлбэг хэрэгслүүдийг л угсардаг. Одоогийн байдлаар дэлхий дахинд цахилгаан машин үйлдвэрлэж буй тоо хэмжээ маш бага байдаг. 2030 гэхэд нийт үйлвэрлэгдэж буй машины 60 хувийг цахилгаан машин эзлэх магадлалтай гэсэн урьдчилсан тоон мэдээлэл гарсан. Иймд энэхүү тэмцээн хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, цахилгаан машины хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулагдаж буй юм билээ.
-Тэмцээнд оролцох нэг машиныг бүрэн хийж гүйцэтгэхэд хичнээн хугацаа зарцуулагддаг вэ?
-Бидний хийгээд буй машин харьцангуй хялбар хийцийнх. Есдүгээр сард оюутнууд хичээлдээ орж эхлэхтэй зэрэгцэн машинаа хийгээд эхэлдэг. Үүнээс үргэлжлэн хавар буюу тавдугаар сарын дундуур нэлээн шахуу хугацаатайгаар хийж дуусгадаг. Машинаа хийж дуусгахын тулд олон ч хоног сургууль дээрээ хонодог доо. Манай хэд хойд лаборатортоо хоноцгоож, тэндээ хоол ундаа хийж иддэг. Заримдаа гэрийн бараа харах ч завгүй ажилладаг. \инээв.сурв\
-Б.ЛХАГВАДОРЖ: БАГИЙНХАН БОЛОН БАГШ МААНЬ “МАШИН БЭЛЭН. ОДОО БҮХ ЗҮЙЛ
ЧАМААС ШАЛТГААЛНА” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-
Олон улсын тэмцээнд өөрсдийн бүтээсэн цахилгаан машинаараа амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж амжилтын эзэд болсон таван оюутан нэг ангийн найзууд. Тэдний тэмцээнд оролцсон сэтгэгдэл болон тулгарсан бэрхшээл, ололт амжилт, үзэл бодлоос бид хуваалцсан юм.
-ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Авто инженерийн ангийн төгсөх курсын оюутан Б.Лхагвадорж: \жолооч\
Миний хувьд энэ тэмцээнд жолоочийн үүрэгтэй оролцсон. Надад тэмцээний бэлтгэлийн үеэр туршилтад гарах нь хамгийн сонирхолтой байдаг. Тэмцээн дөхөөд ирэхээр хавар гэртээ харина гэдгийг мартчихдаг. Шөнө харьж унтаад л өглөө эрт ирнэ, эсвэл граштаа хоноод шууд бэлтгэлээ хийнэ. Тэмцээний туг сүлжих төрөл 100 хувь жолоочийн ур чадвараас хамаардаг бол 150 км машины үзүүлэлтүүдээс хамаардаг. Тэмцээний эхний хоёр өдөр сэтгэл их догдолж байсан шүү. Гэхдээ гараа руу зүглэж явахад их сандардаг бол, гараанаас гарсны дараа бүх сандрал ард хоцордог. Тэмцээний сүүлийн өдөр 45 км-ийн төрөл надад огтхон ч хэцүү байгаагүй. Дасаад нүүр хагарчихсан болоод ч тэр үү ерөөсөө сандраагүй. Жолооч хүний үүрэг хариуцлага хамгийн том нь байсан. Манай багийнхны бүтэн жилийн хөдөлмөр эцсийн шатанд над дээр оногддог учраас тэр. Бид эх орноосоо явахдаа л бүх зүйлээ жин тан, бэлэн болгоод гарсан. Манай багийнхан болон багш маань “Машин бэлэн болсон. Одоо бүх зүйл чамаас шалтгаална” гэж хэлж байсан. \инээв.сурв\
-ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Авто инженерийн ангийн төгсөх курсын оюутан Э.Намдаг:
Миний анзаарснаар манайх бусад орны багуудаас хөрөнгө санхүүгийн асуудлаар дутагдана уу гэхээс, хийцээрээ дутагдсан зүйл байгаагүй. Тэд мотороороо илүү байсан. Моторын хүч гэдэг нь машинаа авч явдаг гол зүйл байдаг шүү дээ. Мөн хурд, хүчний тооцоо судалгаа хийж буй багаж технологийн хувьд дэвшилтэт технологи ашигладаг юм билээ. Бид санхүүгийн хувьд ихээхэн дутагдалтай байсан ч, гаргаж өгсөн хөрөнгөд нь тааруулан зохицуулж оролцоод ирсэн. Сургуулиас тодорхой хэмжээний санхүүжилт олгодог ч хангалттай хэмжээнд байж чаддаггүй. Аль болох түүнд нь багтааж асуудлаа зохицуулсан. Гэтэл олон улсын багууд маш олон ивээн тэтгэгчдийн дэмжлэг туслалцаатай оролцдог юм билээ. Ялангуяа Индонезийн баг маш олон ивээн тэтгэгчтэй болох нь машин дээрээ наасан олон логонуудаас нь анзаарагдаж байсан л даа. Олон ивээн тэтгэгчтэй болохоор машиных нь хийц хүртэл сайн байсан. Европт ч машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд иймэрхүү зүйлд маш их мөнгө "хаядаг". Ингэснээр ивээн тэтгэж байгаадаа гол нь биш, өөрсдийгөө сурталчлуулах нэг аргаа болгодог юм билээ.
-ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Авто инженерийн ангийн төгсөх курсын оюутан А.Өсөхбаяр:
Бид оюутан болоод найзалж нөхөрлөсөн. Найзууд болохоор нэг баг хамт олон болж ажиллах нь илүү хялбар байдаг. Хэн нь ямар чадвартай вэ гэдгийг сайн мэддэг учраас тэр юм. Тийм болохоор ажил илүү хурдацтай явагддаг. Мөн ажлын төлөвлөгөө гаргаж ажилладаг нь ч бас нөлөөлдөг. Намрын ажил дууссан. Улирлаас шалтгаалж ажил явдаг учраас одоо түр зогсчихсон байгаа. Хавар дулаараад эхлэхээр ажилдаа гардаг юм. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу энэ ажлыг хийдэг болохоор надад илүү таатай, шантрах зүйл байдаггүй. Цаашид энэ мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцана. Би сургуулиа төгсөөд монголдоо хоёроос гурван жил ажиллаж практик мэдлэгээ сайжруулсныхаа дараа эх оронд минь юу дутагдаад байгааг судалж суралцах төлөвлөгөөтэй явдаг юм. Энэ дашрамд, миний хамгийн гоё дурсамжийг бүтээлцсэн найзууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Авто инженерийн ангийн төгсөх курсын оюутан Э.Баярсайхан:
Бид нэг ангийхан, найзууд. Тийм болохоор энэ багт бүгд адилхан үүрэг рольтойгоор оролцдог. Бид анх удаа хилийн чанадад хөл тавьж үзсэн болохоор сонин содон зүйлс бидний өмнө их байсан. Монголд биднээс өөр цахилгаан машин хийдэг хүн одоогоор байхгүй. Тиймээс эх оронд өрсөлдөгчгүй, Солонгост олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн өрсөлдөөд ирсэн. Тэнд бидний машинаас гоё хийцтэй бас дутуу муу хийцтэй машин ч байсан. Тийм болохоор заримаас нь суралцах зүйл их байсан шүү. Монголд биднийг ШУТИС-ийнхан цахилгаан машин хийсэн гэж ярьдаг байсан бол, Солонгост очоод эх орныхоо нэрээр овоглож дуудуулсан нь бидний хувьд хамгийн бахархалтай байсан.
-ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Авто инженерийн ангийн төгсөх курсын оюутан Ч.Итгэл:
Би ШУТИС-ийн Авто инженеийн төгсөх ангийн оюутан. “Green car” клубын гишүүн болоод хоёр жил болж байна. Бид тав дахь удаагийн машин дээр ажиллаж, тэмцээнд эхний жилдээ оролцлоо. Анх удаа оролцсон болохоор жаахан сандарсан. Олон Улсын оюутнуудтай өрсөлдсөн тул тэднээс суралцсан зүйл их байсан, тэд ч биднээс суралцсан байх. Одоо биднийг нэг чухал тэмцээн хүлээж байгаа. Авто инженерийн мэргэжлийг би өөрийн сонирхлоороо сонгосон. Өдөр тутмын хэрэглээ болсон цахилгаан автомашины хийц хөгжүүлэлт ямар шатанд явж байгаатай хөл нийлүүлэн алхана.
Мөн тэд эцэст нь Д.Бадрах багшаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлэхийг хүссэн юм. Энэ тухай тэд хэлэхдээ, “Бидэнд маш их зүйл зааж сургаж, олон чадварт суралцуулсан мундаг хүн. Багш хүн ямар ч асуулт асуусан хариулах үгтэй байх ёстой гэж боддог. Багш маань тийм л хүн, хариулт нь дандаа зөв байдаг. Ямарваа нэгэн зүйлд үргэлж тайван ханддаг. Буруу зүйл хийчихсэн байхад л загнахгүйгээр “тэгвэл ингээд өөрчилж болох юм байх” гэдэг. Үлгэр дуурайл болсон сайхан хүн” хэмээсэн юм.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:45:52
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:45:52
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:52:43
2crVwZ http://pills2sale.com/ levitra nizagara
ZAP [thishouldnotexistandhopefullyitwillnot] 2019-12-12 15:18:01
ZAP [\WEB-INF\web.xml] 2019-12-12 15:18:00
ZAP [/WEB-INF/web.xml] 2019-12-12 15:17:57
ZAP [WEB-INF\web.xml] 2019-12-12 15:17:52
ZAP [WEB-INF/web.xml] 2019-12-12 15:17:51
ZAP [../../../../../../../../../../../../../../../../] 2019-12-12 15:17:50
ZAP [c:\] 2019-12-12 15:17:49
ZAP [/] 2019-12-12 15:17:48
ZAP [c:/] 2019-12-12 15:17:47
ZAP [../../../../../../../../../../../../../../../../etc/passwd] 2019-12-12 15:17:44
ZAP [/etc/passwd] 2019-12-12 15:17:41
ZAP [..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini] 2019-12-12 15:17:40
ZAP [c:\Windows\system.ini] 2019-12-12 15:17:39
ZAP [../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini] 2019-12-12 15:17:38
ZAP [c:/Windows/system.ini] 2019-12-12 15:17:37
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:37
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:36
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:35
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:33
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:31
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:29
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:26
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:25
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:24
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:23
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:22
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:22
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:20
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:17
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:17
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:05
thishouldnotexistandhopefullyitwillnot
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:05
\WEB-INF\web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:03
/WEB-INF/web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:02
WEB-INF\web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:17:00
WEB-INF/web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:57
../../../../../../../../../../../../../../../../
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:55
c:\
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:53
/
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:48
c:/
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:47
../../../../../../../../../../../../../../../../etc/passwd
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:46
/etc/passwd
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:45
..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:44
c:\Windows\system.ini
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:43
../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:16:42
c:/Windows/system.ini
thishouldnotexistandhopefullyitwillnot [202.131.228.66] 2019-12-12 15:16:41
\WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:16:38
/WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:16:37
WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:16:31
WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:16:29
../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-12 15:16:26
c:\ [202.131.228.66] 2019-12-12 15:16:25
/ [202.131.228.66] 2019-12-12 15:16:24
c:/ [202.131.228.66] 2019-12-12 15:16:23
../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:16:22
/etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:16:21
..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:16:20
c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:16:20
../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:16:19
c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:16:18
ZAP [thishouldnotexistandhopefullyitwillnot] 2019-12-12 15:16:13
ZAP [\WEB-INF\web.xml] 2019-12-12 15:16:12
ZAP [/WEB-INF/web.xml] 2019-12-12 15:16:12
ZAP [WEB-INF\web.xml] 2019-12-12 15:16:10
ZAP [WEB-INF/web.xml] 2019-12-12 15:16:07
ZAP [../../../../../../../../../../../../../../../../] 2019-12-12 15:16:04
ZAP [c:\] 2019-12-12 15:16:03
ZAP [/] 2019-12-12 15:16:01
ZAP [c:/] 2019-12-12 15:16:00
ZAP [../../../../../../../../../../../../../../../../etc/passwd] 2019-12-12 15:15:59
ZAP [/etc/passwd] 2019-12-12 15:15:56
ZAP [..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini] 2019-12-12 15:15:54
ZAP [c:\Windows\system.ini] 2019-12-12 15:15:54
ZAP [../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini] 2019-12-12 15:15:53
ZAP [c:/Windows/system.ini] 2019-12-12 15:15:51
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:40
thishouldnotexistandhopefullyitwillnot
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:39
\WEB-INF\web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:38
/WEB-INF/web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:37
WEB-INF\web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:37
WEB-INF/web.xml
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:36
../../../../../../../../../../../../../../../../
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:35
c:\
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:34
/
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:34
c:/
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:33
../../../../../../../../../../../../../../../../etc/passwd
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:31
/etc/passwd
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:29
..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:26
c:\Windows\system.ini
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:25
../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini
ZAP [202.131.228.66] 2019-12-12 15:15:24
c:/Windows/system.ini
thishouldnotexistandhopefullyitwillnot [202.131.228.66] 2019-12-12 15:15:24
\WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:15:23
/WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:15:22
WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:15:20
WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-12 15:15:18
../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-12 15:15:18
c:\ [202.131.228.66] 2019-12-12 15:15:14
/ [202.131.228.66] 2019-12-12 15:15:13
c:/ [202.131.228.66] 2019-12-12 15:15:12
../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:15:12
/etc/passwd [202.131.228.66] 2019-12-12 15:15:11
..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:15:11
c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:15:10
../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:15:08
c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-12 15:15:07
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:38:05
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:38:05
Зочин [202.4.248.67] 2019-01-22 23:42:55
Сайхан багш байгаа учир сайн оюутнууд байгаа юм. Бүгдэнд нь амжилт хүсье.
Зочин [202.4.248.67] 2019-01-22 23:42:43
Сайхан багш байгаа учир сайн оюутнууд байгаа юм. Бүгдэнд нь амжилт хүсье.