ТОЙМ: У.Хүрэлсүхийн хамгийн ойрын хамтрагч Г.Занданшатар УИХ-ын дарга болов

Т.Хулан / Улстөр

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсний дагуу М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлж түүний оронд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг томилсон нь энэ долоо хоногийн улс төрд өрнөсөн онцлох үйл явдал байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан уг хуулийн төсөл албан ёсоор 2019.01.25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Дэгийн хуулийн дагуу М.Энхболдыг 2019.01.29-ны өдөр УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нарын өргөн мэдүүлсэн М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролсон гишүүдийн 66.2 хувь нь дэмжсэн. Тодруулбал, хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь чөлөөлөхийг дэмжсэн бол 22 нь дэмжээгүй юм.

М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөнөөр У.Хүрэлсүх гэх далд зохион байгуулагчтай Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын ил “тоглогчтой”, МАНАН-ийн ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫГ НУРААХ уриатай хоёр сарын жагсаал, тэмцлийн үр дүн гарсан юм.

М.Энхболд чөлөөлөгдсөнийхөө дараа УИХ-ын гишүүдэд хандан үг хэлэхдээ “Сонгуулийн дүнгээр, хуулийн дагуу төрийн хууль тогтоох байгууллагыг удирдах Их хурлын даргын албан тушаалд томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хүнд зориулсан, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан гэж олон нийт шүүмжлэлтэй талаас нь хандаж байгаа ч гэсэн УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, энэ хуулийн дагуу би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна гэж би үзэж байна. Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн Их хурлын удирдлагыг буулгах зүйл битгий болоосой гэж хүсч байна. Би ямар нэгэн арга саам хэрэглэж албан тушаалтай зууралдаагүй, үүнээс өмнө ч төрийн, намын өндөр албан тушаалуудыг хашаж, өгч явсан. Гагцхүү энэ удаа хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байх ёстой, надад шалтгаан байгаагүй учраас өөрөө өргөдлөө өгөөгүй. 20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. 13 жилийн өмнө МАНАН-гүй Засгийн газарт миний оруулж байсан хүмүүс энэ сарын 25-нд намайг огцруулахаар гарын үсэг зурсанд харамсч байна. Намайг УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй. Хүмүүс ийм хурдан өөрчлөгдөж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд шударга ёс тогтоох үйл ажиллагааг шүүх, хуулийн байгууллагад үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн нь дараагийн удаа АТГ болон шүүх, прокурорын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх ажлыг эхлүүлэх гэх хардлагыг төрүүлээд амжлаа.

У.ХҮРЭЛСҮХИЙН ХАМГИЙН ОЙРЫН ХҮН ГЭГДЭХ Г.ЗАНДАНШАТАР
УИХ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДОВ

М.Энхболдын дараах УИХ-ын дарга хэн бэ гэх таамаглал удаан хугацаанд хөвөрсөн. УИХ-ын дараагийн даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин залуу үеэс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр яригдаж байв. Эднээс Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг УИХ дарга болох магадлал хамгийн өндөртэй гэх мэдээлэл Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх өдөр хүртэл яригдаж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 30-ны өдөр УИХ-ын даргад горилогчдыг хүлээн авч уулзах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар уг албан тушаалд нэрээ дэвшүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэдэг.

Гэтэл Ерөнхий сайд тэдний хэнийх нь ч хүсэлтийг хүлээж авалгүй өөрийн найз, хамгийн ойр дотны хүн гэгдэх ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад гэнэт нэр дэвшүүлсэн нь таамаглаагүй үйл явдал болсон юм.

Г.Занданшатарын нэр УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан хүртэл горилогчдын дунд яригдахгүй байсан. Ингээд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Үүний дараа МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаан шуурхай хуралдаж Г.Занданшатарыг УИХ-ын даргаар өчигдөр томиллоо. Түүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувийн саналаар УИХ-ын даргаар томилсон. Тэрбээр намын гишүүдийн хагарал, хуваагдал, парламентын нэр хүнд унасаны дараа УИХ-ын даргаар томилогдож буй учир гишүүдийн эв нэгдлийг хангах, парламентын ирцийг бүрдүүлж ажиллах, нэр хүндийг нь сэргээх үүргийг хүлээж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ЫН ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ

М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлөх эсэргүүцэл, тэмцлийн гол ажлыг гардан зохион байгуулж ажилласан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатарын оронд Засгийн газрын хэрэг, эрхлэх газрыг удирдахаар болж байна. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөр ЗГХЭГ-ын даргад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Өнөөдөр МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар түүнийг ЗГХЭГ-ын даргаар томилно. Ингэснээр тэрбээр сул гишүүн бус сайд гишүүн болж байна.

БСШУС-ЫН САЙДАД Ё.БААТАРБИЛЭГ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙДАД
Б.ЭНХ-АМГАЛАН ДЭМЖИГДЛЭЭ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцруулж, Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан тус яамдын дараагийн сайд нарыг томилох шаардлага үүсээд буй. Чуулганы хуралдааны дараа МАН-ын бүлэг хуралдаж БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг дэмжсэн юм. БСШУС-ын яам нь МАН-ын 27-ийн бүлэгт ногддог квот. Тийм ч учраас М.Энхболдын талынхан Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдад нэр дэвшүүлсэн нь Удирдах зөвлөлийн хурлаар дэмжигдсэн юм. Харин Б.Энх-Амгалангийн хувьд У.Хүрэлсүхийн ойрын хүн билээ.

Тэднийг томилох асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын томилгоог Цагаан сараас өмнө амжиж дуусгана. Баярын дараагаас хүлээгдсэн ажлууд руу гаа шуурхай орно, хүн ярихгүй гэж мэдэгдсэн. Тийм ч учраас энэ долоо хоногтоо багтан бүхий л томилгоогоо хийхээр шахаж буй аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:01

zochin [103.229.122.110] 2019-02-13 06:29:44

nomin talst hamtlagiihan bureldhuuneeree heltes albadiin darga bolson

баатар [182.160.36.111] 2019-02-12 02:49:11

БИДНИЙГ БАС Л ХУУРЧЛААДАА... УГ НЬ ТЭДНИЙ ТӨГСГӨЛ ХАЯАНД БАЙЛАА.ОДОО ЗҮСЭЭ ХУВИЛГАСАН ЭТГЭЭДҮҮД ШУУРГЫГ ХОЛДУУЛЛАА.

баатар [182.160.36.111] 2019-02-12 02:45:48

90 оны үйл явдлаас бид сургамж авмаар юмдаа. тэднийг үндэс ёзоороор нь зайлуулах ёстой.

сараана [202.180.220.186] 2019-02-11 08:33:04

Энхболдыг ерөнхийлөгчид дэвшихэд Энх-Амгалан гишүүн түүнийг дэмжээд л ганбаатарыг дуурайгаад жүжиг тавьж байсан биз дээ. Үнэн аймаар хүмүүс юм даа

магнай [150.129.143.182] 2019-02-11 03:53:36

Ард түмэн минь энэ хэдэн залуучууд төрийн өндөрлөгөөс анх удаа эх оронч сэтгэлээр үг зоригтой хэлж гарч ирсэн нь дэмжих хэрэгтэй бид 28 жил худал хуурмагт хууртаж ирсэн биздээ энэ олон жил ямарч том дарга нарын амнаас ийм эх орон ард түмнээ бодьё гэсэн хүн байгаагүйг анхаарах хэрэгтэй шүү ард түмэн минь дэмжижи байна. Ямар нэг албан тушаалд очиж бж шудрага төр тогтооно биздээ

Зочин [103.212.116.210] 2019-02-11 03:05:50

Хатуу, зеелен хоер яг тохирно!! Ингэж л хослож байвал зvгээр байдаг.

Зочин [202.21.106.141] 2019-02-11 00:52:18

Шагналын дарга, сайд хоёр. Энэ хөөрүү , шудрага дүр эсгэгч Оюунэрдэнэ Хүрэлсүхийн даалгаварыг биелүүлсний шагналд ЗГХЭГ ын дарга болов. Харанхуй мэдээллээс хол ард иргэдийг хуурч жагсаал цуглаан, өлсгөлөнд турхирчихаад өөрөө ичихгүй сайд дарга болчих юм. Одоо иргэдийнхээ нүүрийг яаж харах юм бол!! Бас л худлаа баахан амлах байхдаа!! Ингээд шинэ МАНАН гийн сайд дарга нар гарч ирэвээ!! Иргэд минь ухаараач!!!

Зочин [59.153.84.218] 2019-02-11 02:28:11

Тэнэгт, чи өөрөө ухаар...

МАНАН 60 тэрбумыг одоо [202.70.33.242] 2019-02-08 05:59:34

60 тэрбумаар албан тушаал худалдаж авсан гаруудыг одоо АТГ шалгаж цэвэрлэх хэрэгтэй байна маш олон авилгалчид төрийн албанд өндөр албан тушаал хашиж байна.

Зочин [202.5.206.149] 2019-02-11 05:26:10

энэ үнэн байна Говь-Алтайн дарга нар тэр аяараа 60 тэрбумынхан байна засаг дарга, орлогч дарга, тамга дарга чуулгын дарга, хэмжил зүйн дарга, байгаль орчины дарга, хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжлийн хяналтын дарга . . . гээд бүгд шүү дээ зарим дарга нь ах дүүсээсээ мөнгө зээлж дарга болохдоо өгчихөөд дарга болсон хоЙНОО АХ ДҮҮСЭЭ МУРЬСАН ГЭЭД БӨӨН ОНИГОО

ТИЙМ [202.131.228.131] 2019-02-10 03:41:54

ТИЙМ ШҮҮ ДЭНДҮҮ ОЛОН ШҮҮ ДАНДАА ДАРГА.

Зочин [202.179.25.233] 2019-02-08 04:40:40

Ё.Баатарбилэг М. Энхболдыг хамгаалаад үхэх гээд байсан ямар нүүрээрээ БСШУ-ны яамыг тэргүүлэж байгаан, бас боловсролын салбарт ажиллахаар мэдлэг чадвар, туршлага байхгүйн хүг шдэ, аа тийм бас Б.Энхмагалан ерөнхийлөгчин сонгуулиар М.Энхболдыг бэлдээд улаан фен нь байсан биздэ. Бас ямар туршлага мэдлэг байгаа юм бол, гайхчихлаа.

Meedee [24.16.34.34] 2019-02-07 18:07:09

Oyun erdened Ichih bulchirhai baina uu...Icheech

Зочин [59.153.84.218] 2019-02-11 02:29:54

Юм хийх гэж байгаа залууд бүү гай бол....

Зочин [64.53.213.174] 2019-02-06 17:35:41

Zaluuchuud odoo sain ajillana shuu Tord shurgalsan muusain avilgach hulgaich naraas Mongoliin Toriig salgaj tseverlen ard olonoo bayarluulan uls oronoo hogjliin zamd oruulah tuuhend sainaar monhroh altan bolomj ta nariin gart orood irlee shuu. Tor huuli esiig ulandaa gishgesen heniig bolovch buu orobdon hamgaalaarai amjilt husie!

зочин [64.119.18.99] 2019-02-06 00:32:49

Хүрэлсүх энэ амьтаныг Энхболдын эсрэг зүтгүүлж оронд нь энэ албан тушаалыг шагнал болгож л дээ.Түрүүнд ерөнхий сайдыг луйвраар аваад дэмжсэн хүмүүсийг ЖДҮ-н сангийн мөнгөөр шагнаад эцэст нь баларсан.Ололцсон ооно шаргагчин хоёр

zochin [202.179.31.112] 2019-02-06 00:29:53

Odoo huuli shiih tsagdaa ATG ruu oroh uldlee,mon aimguud mon adil suljee bolson shuu.Tuv aimagt Mi giin oiriin duu bgaa shuu dee

зочин [203.91.118.247] 2019-02-04 02:03:58

Одоо авилгад идэгдсэн цагдаа, прокурор, шүүхийг цэгцэлж шударга ажиллах хүн тавьцгаа, Хууль энэ чигээрээ гууль яваад байвал энэ орон сөнөнө шүү, ХХБ-ны мафи-г баривчилж хорих хэрэгтэй

Зочин [64.53.213.174] 2019-02-06 17:37:42

tiim shuu hatuu hariutslaga toots

Зочин [66.249.82.165] 2019-02-03 07:34:19

zandansnatat xemeex gaxain toroi ayatai melanxolik pyaxlyy coxor azaar speaker bolovoo yaxavdaa gants jil ix xyral ydirdax gej baraxgvi baixaa vg yarianii bayalag myytai zycarcn conin gar yum yy daa cnaavaac ardiin namd congocnix ix xyrliin darga alga daa pyaxlyy naxyi blyad

Ард олон [202.126.89.196] 2019-02-03 02:27:10

За Занданшатар минь Салхитын ордыг луйварчдаас авсан шигээ л эр зоригтой байгаарай.

АМЖИЛТ [202.131.228.131] 2019-02-10 03:44:03

АМЖИЛТ ХҮСЬЕ ЯГ ҮНЭН САЛХИТИЙН ОРДЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙСАН ШҮҮ. ХОТЯ ГА МЭДДЭГГҮЙ ХҮН ГЭХЭД.

Enderhaan!!!! [212.234.217.188] 2019-02-02 16:41:26

ted maani negen bag bolood saihan ajillana gedegt itgeltei bna!bid saihan demjeed ene ylas orniihoo ireedyi zaasidiin ajild ni ard tymenii zygees yrmaar demjeed egbel zyitei baih aa!!odoo Mongol hyn chini yrmaar l yabdag ikhes deedsyydiin maani hyychin yg bii syy!!!!tedendee amjilt hysye!ta nar chadna?er zorig hychtei ajillaarai!!!!

Зочин [212.234.217.188] 2019-02-02 16:37:55

ted maani neg bag bolood ene Mongol ylasaa abrah hamgaalah ender hariuzla

Зочин [66.249.82.168] 2019-02-02 13:08:07

Ардчилсан социалист луйварчид, казиночид уу? Шүүхээр шийтгэгдээгүй л болохоос гэмт хэрэгтнүүд. Чухам тухайн үед эдгээр хүмүүсийн гэм буруутайг тогтоолгүй, ял завшуулсанаар Манангийн эхлэл тавигдсан. Зүй нь хадгаламж банк, хзх-ны хэргээр Хүрэлсүх, Занданшатар, Содбаатар нарыг яллаж, 7/1-ний хэргээр Баярыг хорих байсан юм.

Зочин [62.117.74.91] 2019-02-08 06:36:19

ҮНЭН ШҮҮ

Зочин [202.21.106.141] 2019-02-02 13:04:10

Энэ хөөрүү Оюунэрдэнэ МАНАН гийн шинэ гишүүн болов. Юуны төлөө ард иргэдийг турхирч жагсаал цуглаан хийж байсан нь илэрхий болов. Эрх мэдэл, албан тушаалын төлөө!!! Ичээч!!!

Зочин [64.53.213.174] 2019-02-06 17:39:31

yunii toloo temtseed baigaag ni odoo boltol oilgoogui baigaa yum uu?

Ч.Туяа\Хэнтий\ [202.179.6.230] 2019-02-02 14:37:42

Дорхноо нь зэс нь цухуйлаадаа. Нилээн бужигнуулж байж эрх мэдэлд хүрлээдээ

бсүх [103.57.92.218] 2019-02-02 10:58:33

Зандан биш модон шатар байлаа Заан биш шатрын хүү юм шигээ Заавал биелүүлэх тусгай томилолтой Заазуур Топорын цодонд түлхэх хүү болой

цэцэг [66.181.180.197] 2019-02-02 10:23:12

хүрэлсүх занданшатар нар хадгаламж банкны үйл ажилаар зузаан найзууд болсон байх шүү .хүрэлсүх занданшатар нар нийлэж казиноодсон 20 иод тэрбум төгрөг яасан бэ ?

Зочин [62.117.74.91] 2019-02-08 06:39:54

Хадгаламж банкийг ардчилсан социалист гэх залуу хулгайчид идэж ууж Солонгосын казинод алдсан нь үнэн. Тэдний идсэн мөнгийг татвар төлөгчид бид хаасан шүү дээ. Харин яагаад шалгаагүй - авилгад идэгдсэн шүүх, цагдаа хэрэг үүсгээгүй юм даа

Зочин [66.249.82.111] 2019-02-02 10:19:17

Оюун эрдэнэ ажил хийх хүслээр гарч ирсэн үү албан тушаал авах зорилгоор тэмцэл хийжж бусдыг уриалсан уу ххрах л үлдэж дээ цаг хугацаа харуулах биз дээ

Зочин [202.21.106.110] 2019-02-07 16:35:37

asasdfasd

Зочин [202.21.106.110] 2019-02-07 16:35:27

asdfasd

sdhg [139.5.217.198] 2019-02-02 09:00:33

ЭРҮҮ САХАЛ НЬ УРГАЦАН ЛАЛЫН ЦАРАЙТАЙ, ЭНЭ МОНГОЛД САЙХАН ЮМ АВЧИРАХ БОЛТУГАЙ

Заяын бааюу [150.129.140.144] 2019-02-02 08:33:40

МАНАН-гийн мангар Баатарбилэг маань Хүрэлсүхэд шанаадуулаад байж даа, чааваас. Бусадтай нь ч харьцуулашгүй, харин Баянсэлэнгэтэй лзүйрлэхээр зиндааны амьтандаа зайлуул.

Зочин [150.129.140.144] 2019-02-02 08:21:30

Хамгийн гол нь зөв зорилт, үнэнч зүтгэл, эр зориг л юм байна шүү. Эрдэм номтой байгаад энэ 3 байхгүй бол яах вэ дээ. Ёстой нөгөө зориг дутвал ухаан дутна гэдэг ортойдог шүү,

Mongol [182.160.35.225] 2019-02-02 07:57:38

Oun erdene,zandanshatar nart amjil husie!1Shudraga tuushtai ajillaaraa!

TSev...... [66.249.82.115] 2019-02-02 07:11:41

JDU. Bagaraa bolj baina odoo inheed. JDU. hezeech garhgui Hurelsuh aih yumgui boloo

ИРГЭН [103.11.195.34] 2019-02-02 07:00:08

ЗАНДАНШАТАР НЯМДОРЖООС ЯЛГААТАЙ НЬ НОМ УНШДАГ ХҮН ШҮҮ.

Zochin [116.84.110.49] 2019-02-02 06:02:01

Zandanshatar gej eruul evchtei n medegdehgui um yarij chadahgui hun bna lee shuu dee. IH hurliin darga hun chini sain speaker bh estoi bh. Battulga Hurelsukhiin buunii nohoi bolj dee. Manai ter ch ter bish boljee. Ouyn-Erdene bol bur hereg bhgui. Yamar ch bolovsrolgui neher. Neg kurs tegdseed l Harvard tegssen met yariad l..

Зочин [66.249.82.115] 2019-02-02 05:55:04

5 залуугийн vйл хэргийг дэмжиж ажилаарай

Зочин [202.55.191.194] 2019-02-02 05:41:32

Оюун-эрдэнийг дэмжиж бна

Zochin [103.26.194.142] 2019-02-02 05:34:55

Baatarbileg chadna amjilt hvsie.Zuv hvndee

Зочин [66.181.177.41] 2019-02-11 03:06:34

Baatarbilegiig hiih ajlaar n l haraya daa. Odoogiin baidlaar mon ch holduu teneg nohor haragddag shuu

Очир [66.181.160.94] 2019-02-02 05:32:28

Занданшатар намынхаа УЗ-ийн хуралд орохдоо л УИХ-ын дарга болох нь гэж мэдсэн болтой. Тэгээд бараг 100 хувь саналаар сонгогдож байгаа нь МАН удирдах боловсон хүчнээ огт бэлтдэггүй хэнийг ч хамаагүй сонгох боломжтой байгааг харууллаа. Нөгөө талаар одоогийн 64 гишүүн нь даргаасаа бүрэн айчихсан байна. Эсэргүүцэх л юм бол дээлээ нөмөрхөд бэлэн. Ийм хүмүүс Монгол төрийг удирдаад ард түмнээ сайн сайхан болгох нь юу л бол.

Altai [202.179.6.66] 2019-02-09 15:07:38

Holion bantangiin ue ehellee,uuniig husch 20-30miangaaraa jagsaal hiij curjigneb.

Дархан [150.129.140.144] 2019-02-02 05:29:06

Манай тулам л биш бол яахав

МОНГОЛ ХҮН [66.249.82.113] 2019-02-02 04:58:38

ОДОО БҮГД АЖЛАА ХИЙЖ ЭХЭЛЬЕ.ЯЛАНГУЯА ЯМАР Ч АЖИЛГҮЙ МУУЛАХЫН ДОНТОНГУУД ӨГЛӨӨНӨӨС ШӨНӨ ХҮРТЭЛ ЭЛДЭВ ЮМ СЭТГЭГДЭЛ НЭРЭЭР БИЧДЭГЭЭ Ч БОЛИОЧ.ТА НАР МЭДРЭЛИЙН ХҮНД ӨВЧИНД АВТАЖ ДУУСАХ НЬ ДЭЭ...

Төв [150.129.140.144] 2019-02-02 04:54:52

Энхболд өөрөө Элбэгдоржтой хуйвалдан улс орноо цөлмөөгүй бол энэ нөхдүүд чамаас юу гэж холдохов!!! Албан тушаалаа ашиглан та хоёрын хийсэн бохир луйвраас найз нөхөд чинь бүү хэл, хань ижил үр хүүхэд ах дүү нар чинь ч сэжиг нь хүрч байгаа шүү дээ! Найз нөхөд гээд улсаа цөлмөж байхад чинь дуугүй хараад байх ёстой байсан юм уу?!!! Чиний найз нөхөд чинь шударга хүмүүс байна, ард түмэн найзуудад чинь баярлаж байна.

Зочин [66.181.184.233] 2019-02-02 04:44:11

Ямар ч боловсролгүй, төрийн албаны туршлагагүй Оюуэрдэнийг ЗГХЭГ т тавьлаа даа харамсалтай

ЗГХЭГ-Аюурсайхан [64.119.23.188] 2019-02-02 04:36:44

ЗГХЭГазрын даргад төрийн албанд ажиллаж байсан туршлагатай, арай буурьтай Аюурсайхан гишүүн илүү тохирох байсан юм. Оюун -Эрдэнэ төрийн албанд ажилласан талаар олон нийтэд сонсогдоогүй. Харин хэдэн жилийн өмнө Христийн "мормон" сумийн номлогч байсан гэдгээрээ АНУ-д Харвадын их сургуулийн дэргэдэх " Хөгжиж буй орнуудын америкийн талыг баримтлагч залуучуудыг сургадаг улс төрийн дамжаанд " суралцаж ирээд УИХ-д сонгуульд дэвшсэн байна.

Зочин [122.201.31.216] 2019-02-02 04:20:25

Угаасаа тэгэх гэж л Хүүк Миеэ руу бууны ноходоо тавьсан юм биш үү

Зочин [64.119.17.188] 2019-02-02 03:48:02

Баатарбилэг гэгч Сурданзангийн цэрэг болов ээ , хоорхий ... Онгирч байж цогзолмаадуулчихвий дээ ...

Зочин [64.119.22.87] 2019-02-02 03:41:14

Baatar bileg manantaad baisan bizdee

urgen [66.249.82.166] 2019-02-02 03:40:25

Хүнийг битгий л хэлмэгдүүлээрэй дэ. Х

T [112.72.12.9] 2019-02-02 03:23:28

Odoo harah l uldlee

Зочин [66.181.178.113] 2019-02-02 03:27:54

harin thh


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.