Төрсөн эгчийгээ найзтайгаа хамтран хөнөөсөн этгээдийн шүүх хурал болж байна
Найзтайгаа хамтран төрсөн эгчийнхээ хоолойг боож хөнөөж, гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор галдан шатаасан этгээдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Уг хэргийг үйлдсэн сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт прокуророос Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүж байгаа юм.
Хэргийг сануулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн жил гарч байв. Уг хэргийн шалгалтын явцад, амь хохирогч эмэгтэйн төрсөн дүү 20 настай Д.Батхуяг, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгийн сэдлээр хоолойг нь боож амь насыг нь хороогоод, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор гал тавьсан нь тогтоогдсон байдаг.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.130] 2019-03-02 02:25:36
maluudiig
Зочин [202.55.191.130] 2019-03-02 02:24:07
odoo boltol buudchaagui muu
Зочин [66.181.185.232] 2019-03-01 11:54:12
Хөөрхий муу эгч нь өөрийнх нь төлөө зөв шаардлага тавьсаныг энэ адгуус 60 хүртэл ойлгох болов уу?
Huzuugui hun [59.153.115.139] 2019-03-01 06:55:19
Tsaaziin yliig sergeeh ni l mash zuv shtee. Iimerhuu hunee baisan hunii durstei aluurchdiig tsaazaljil baih heregtei. Iim ymnuudiig ulsiin munguur, ard tumnii tatvaraas humslan baij 20 jil tejeej baisnaas alchihsan ni deeree
ggg [66.181.165.171] 2019-03-01 06:46:18
15-20 jil eswel buh nasaaraa horih angid yal edleh ni dee
Зочин [202.179.31.6] 2019-03-01 04:49:04
Хэргийг сануулахдаа хэзээ гарсныг нь бичихээ мартаж Бурнаа. Саяхны хэрэг шиг санагдаж байна. ийм тодорхой хэргүүдийг гялс гялс шүүгээд явчих хэрэгтэй. Очир төвийн хэрэг шиг олон жил сунжруулаад яваад байх шаардлагагүй.