Монгол улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

Т.Хулан / Улстөр

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхай чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уулзалт, үзэсгэлэнд ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн оролцдог, энэ салбарынхны хамгийн том арга хэмжээ юм. Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

87 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий олон улсын энэхүү чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргаж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж, танилцуулж, худалдааны гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татдаг уламжлалтай. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

image

Mongolia@PDAC2019 арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.

Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

image


Сэтгэгдэл

ИРГЭН [103.10.23.117] 2019-03-05 03:39:22

Энэ бөх уул уурхай мэдэх нь гонжийн жоо байлгүй Уул уурхай мэдэх шалгарсан хашир мэрэгжлийн хүмүүсээ сайдаар толилох хэрэгтэй Тийм нас авсан хашир туршлагтай шалгарсан эх оронч энэ ажилыг хийж амжалт гараж явсан хүн Монголд би тэд чадна Нам гэж бүү туйлшир бид чин Монгол улс болхоос нам улс биш шүү

Буруу Цолмон [103.10.23.117] 2019-03-05 03:33:55

Төсөл мөцөл гэж хөөрцөглөхөөс өмөнө өөрийн сайн сургасан мэрэжлийн хүмүүстэй бол энгээгүй цагт гадаадын луйварчин нарын идэш болож олох биш өртэй үлднэ Оюунтолойгаас сургамж аваач хашираач Монгол төрд гадаадын луйварчин нарын гар хөл одооч олон би МАНАН арилаагүй устаагүй байна С Баяр СБаярцогт Ц Элбэгдороэ Т Бадамжунай М Энхболд нарын бууны ноход төрөөо дүүрэн байна

Зочин [216.162.47.68] 2019-03-04 23:17:20

Дирол энд юу хийж яваа юм?

Зочин [64.119.21.53] 2019-03-04 08:05:50

Davhar vagon hudaldaag demjdeg

Зочин [14.200.88.169] 2019-03-04 07:48:39

Ene huuhnuudiin gutal huvtsasiig n soliochee yooy

Зочин [202.179.31.25] 2019-03-04 07:04:12

Энэ нэг хэл усгүй,мэргэжилгүй,боловсролгүй бөх Монголын хөгжлийн хурдасгуур болсон төслөө таницуулж харагдаач. Яаж ийм нөхрөөр ийм чухал яамыг тоглойлуулдаг байна аа???

Харуусал [202.9.45.143] 2019-03-04 07:00:18

Канадын уул уурхайн алуурчид Монголын ард түмний зовлонд цадаж ханах болоогүй юм байх даа.

Зочин [64.119.22.44] 2019-03-04 06:02:19

нохор минь нефтийн уйлдвэр яасан. амар амгалан яваад зугаалаад байхыг бодоход асуудлыг нь шийдчихсэн юм байх даа

Эдийн засагч [182.160.36.175] 2019-03-04 05:22:31

Юу мэдэж байгаа гэж төсвийн мөнгө барж яваад байгаа нь сонин байгаа юм. Салбарын яам нь хээл хахуульд баригдчихаад байхад


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.