“Боинг”-ийн сүйрэл: Осолдсон онгоцнуудын сүйрэл зарим талаараа ижил байгааг хүлээн зөвшөөрөв
- 2019-03-12 05:59:36
-
2019-03-12 05:59:36
“Боинг”-ийн сүйрэл: Осолдсон онгоцнуудын сүйрэл зарим талаараа ижил байгааг хүлээн зөвшөөрөв
Этиопийн агаарын тээврийн компанийн онгоц осолдсон шалтгааныг тодруулахад АНУ туслахаар шийдэн, ослын газар руу 4 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг илгээхээр болсон тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
“АНУ-ын Тээвэрлэлтийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл дөрвөн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийг Этиопийн агаарын тээврийн онгоцны ослын шалтгааныг тодруулах ажилд туслалцаа үзүүлэхээр илгээнэ” хэмээн тус байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар(FAA) Этиопд болсон осолтой холбоотойгоор Боинг корпорацийг 737 МАХ8 болон 737 МАХ9 агаарын тээврийн хөлгүүдийг шинэчлэх үүрэг өгсөн талаар удирдах газрын албан ёсны цахим хуудсан дээр мэдэдэлжээ.
Энэ байгууллага 2019 оны гуравдугаар сард Этиопд мөн 2018 оны 10 дугаар сард Индонезд болсон Boeing 737 MAX 8 онгоцнуудын сүйрэл зарим талаараа ижил байгааг хүлээн зөвшөөрсөн ч одоогоор аливаа дүгнэлт хийхэд эрт байгааг онцолсон байна.
Мөн энэ төрлийн онгоцны удирдлагын системийг шинэчлэх үүрэг өгөх төлөвлөгөөтэй байгаагийн дээр энэ шинэчлэлийг 2019 оны дөрөвдүгээр сарын дотор хийх ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Харин Боинг корпорацийн зүгээс Boeing 737 MAX зорчигч тээврийн бүхий л онгоцнуудад ойрын өдрүүдэд шинэ программ хангамж суурилуулна гэж мэдэгдсэн юм.
Гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопд осолдсон онгоц Аддис-Абеба хотоос хөөрснийхөө дараа өндөр авах үед техникийн асуудал тулгарсан бөгөөд хөлгийн дарга асуудал гарсныг мэдээлэн, буцаж эргэн, буух зөвшөөрөл хүссэн гэдэг нь тодорхой болсон.
Өмнө нь, 2018 оны 10 дугаар сард мөн энэ төрлийн онгоц Индонезд осолдсон бөгөөд энэ хоёр осол хоёулаа хөөрснөөс хойш 5-15 минутын дотор, өндөр авах үедээ сүйрсэн юм.
Улс орнууд аюулгүй байдлын үүднээс Боингоос сэрэмжилж эхлэв
Ням гаригт болсон ослын дараа Этиопийн агаарын тээврийн компани Boeing 737 MAX 8 онгоцыг ашиглахаас түр татгалзсан юм. Этиопийн араас БНХАУ, Их Британи, Бразил, Сингапур, Монгол зэрэг орнууд энэ төрлийн онгоцны нислэгүүдийг ослын шалтгаан тодорхой болох хүртэл түр зогсоов.
Тодруулбал, Сингапурын эрх баригчид Boeing 737 MAX онгоцны бүх төрлийг ашиглахыг зогсоон, өөрийн нутаг дэвсгэр дээр, тэр дундаа Сингапур руу нислэг үйлдэж байгаа гадаадын компаниудыг ч энэ төрлийн онгоц ашиглахыг хориглосон талаар тус улсын Иргэний агаарын тээврийн удирдах газар мэдэгдлээ.
Энэ захирамж гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн захирамж хүчин төгөлдөр болох юм байна.
Мексикийн томоохон агаарын тээврийн компани болох Этиопд болсон онгоцны ослын шалтгаан тодорхой болох хүртэл “Aeromexico” мөн Boeing 737 MAX 8 онгоцыг ашиглахаас татгалзлаа. Осол болсны дараахан энэ компани “Boeing 737 MAX 8 хөлгийн аюулгүй байдалд урьдын адил итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдөр ийнхүү нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ компанид Boeing 737 MAX 8 онгоц зургаан ширхэг байдаг гэнэ.
Манай урд хөрш БНХАУ мөн энэ онгоцыг ашиглахыг хориглолоо. Хятадад Boeing 737 MAX 8 онгоц 100 ширхэг байдаг юм байна. Түүнчлэн Монгол, Индонез, Британийн компаниуд осолдсон онгоцтой ижил загварын агаарын хөлгийг ашиглахаас түр зайлсхийгээд байгаа юм.
Эргэн сануулахад, гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопийн нийслэл Аддис-Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотыг чиглэн ниссэн Boeing 737 MAX 8 онгоц хөөрснөөсөө хойш 8 минутын дараа осолдсон эмгэнэлтэй хэрэг гарсан. Энэ ослын улмаас онгоцонд байсан 157 хүн бүгд амиа алдсан юм.
Б.АНАНД
- 2019-03-11 04:03:38
-
2019-03-11 04:03:38
МИАТ:“Boeing 737 Max” онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоолоо
“Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоосон шийдвэрийг гаргалаа. Учир нь Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид одоо ашиглаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.
Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргажээ.
- 2019-03-11 03:39:51
-
2019-03-11 03:39:51
Этиопод осолдсон онгоцны 157 зорчигч бүгд амиа алдаж, улс орнууд уг загварын онгоцны нислэгийг цуцалж эхлэв
Гуравдугаар сарын 10-ны өглөө Этиопийн нийслэлээс Кенийн нийслэл Найроби хотыг чиглэн ниссэн, Америкийн Боинг корпорацийн хамгийн сүүлийн үеийн онгоцнуудын нэг хөөрөөд удалгүй сүйрчээ. Онгоцонд 33 орны 149 зорчигч, хөлгийн багийн 8 гишүүн гээд нийт 157 хүн байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Боинг Макс 8 онгоц Эфиопийн нийслэл Аддис-Абебагийн нисэх буудлаас Кенийн Найроби руу хөөрснөөсөө хойш 6 минутын дараа радараас алга болсон байна. Ройтерсын мэдээлснээр осолдсон онгоц нь дээрх агаарын тээврийн компанийн хэдхэн сарын өмнө авсан шинэ онгоц байжээ
Эмгэнэлтэй хэрэг болсон талаарх мэдээллийг Этиопийн ерөнхий сайд батлан, амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн агаарын тээврийн компани фейсбүүк хуудсандаа албан мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдэлд "ET-AVJ бүртгэлийн дугаартай Боинг 737 MAX 8 онгоц орон нутгийн цагаар 08:38 цагт Аддис-Абеба хотын Боле олон улсын нисэх буудлаас хөөрсөн. 08:44 цагт холбоо тасарсан" гэжээ. Түүнчлэн онгоц ердөө 47 км зам туулаад осолдсон гэж мэдэгдсэн байна. Ослын шалтгаан хараахан тодроогүй, хөөрсний дараа нисгэгч хөлөгт асуудал гарсныг мэдээллээд эргэн газардах зөвшөөрөл хүссэн гэнэ
Осол техникийн шалтгаантайгаар гарсан байж болзошгүй гэсэн хувилбарыг дэвшүүлж байгаа юм байна. Энд дуулгахад Боинг Макс8 онгоц сүүлийн хагас жилд сүйрсэн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь, 2018 оны 10 дугаар сарын 29 нд Индонезийн агаарын тээврийн компанийн Боинг 737 МАХ 8 онгоц хөөрснөөсөө хойш 13 минутын дараа сүйрч, 189 хүн амиа алдсан юм.
Үүнээс үүдэн БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн зохицуулах газар дотоодын авиа компаниудадаа Boeing 737 MАХ 8 загварын онгоцны нислэгийг оройн 6:00 цагаас өмнө зогсоох даалгавар өгсөн байна. Мөн Кайман арлын “Cayman Airways” компани өөрийн хоёр Боинг 737 Max 8 загварын онгоцны нислэгийг зогсоосон гэх мэдээ байна.
Дашрамд дурдахад, манай улсын иргэний агаарын тээврийн МИАТ компани сүүлд Боингийн 737 МАХ 8 буюу хоёр удаа осолдоод байгаа уг загварын гурван онгоц худалдан авсан байдаг.
Б.АНАНД
Сэтгэгдэл
kk [202.126.89.54] 2019-03-13 00:56:57
heden heden l osol gardag, mdeej shaltgaanuudn ijil bh bolomjtoi. odo yhim bgan. yaj gdgshaa yvna. bs l itgeh l hetsuuuushde
HM [94.197.121.161] 2019-03-12 21:25:19
Мөнгөө хурааж хурааж гурван онгоц авсан чинь юмхнаар юм хийсэн онгоц болоод байна уу. Хүн өөрөө байгалийн бүтээгдхүүн болхоор өөрийг нь зохиосон байгаль шиг төгс юм хэзээ ч хийж чадахгүй шив дээ. Үүрээ орхиод нисэж байгаа бүргэд байтугай болжморын дэгдээхэй толгой нь эргээд газарт уналаа гэж дуулсангүй. Байгаль үнэхээр агуу.
Зочин [103.57.93.131] 2019-03-12 11:37:07
Davhar ongots tuhgui