Хаврын чуулган нээлтээ хийж Ерөнхий прокурорыг томилно

Т.Хулан / Улстөр
  • 2019-04-05 03:36:33
  • 2019-04-05 03:36:33

    Хаврын чуулганыг нээлээ

    photo

    2019 оны УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт 62.7 хувийн ирцтэйгээр өнөөдөр нээлтээ хийлээ.

    Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

    Энэ удаагийн чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгөх эрхтэй болж байна. Ингэснээр чуулганы хуралдааны ирц бүрдэж, гишүүдийн бусдын өмнөөс кноп дардаг байдал арилна гэж буй.

    image

    Г.ЗАНДАНШАТАР: ШХАБ-Т ЭЛСҮҮЛНЭ, ЭЛСҮҮЛЭХГҮЙ ГЭХ ЯРИАГ УИХ-ААР ЭЦЭСЛЭНЭ

    УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хууль, хүний эрх, хүний нэр төрийн эсрэг олон улсад хүлээсэн үүргийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь шударга шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илэрхийлж байна. Тиймээс чуулганы эхэнд Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Ард иргэдийн санал шүүмжлэл, төр нийгмийн зүтгэлтнүүдээс ирүүлсэн саналыг анхаарч үзвэл шүүх засаглалыг сайжруулах, УИХ-ын нэр хүндийг өсгөх, Засгийн газар иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээ авах санаачлага гарч байна. УИХ-ын гишүүд биш ард түмнийхээ төлөөлүүлэх зарчмаар сонгогдож байгаа учраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд УИХ-ын Ёс зүйн хороонд үүрэг болгож байна.

    Монгол хүний хөгжлийн төлөө, учир утгагүй улстөржилтөө зогсоож, бурууг засч, зөвийг засах үйлсэд хүчин зүтгэх шаардлагатай байна. Монголын ШХАБ-д элсүүлэх гэж байна гэсэн худал мэдээлэл явж байгаа юм. Энэ болсон болоогүй, яриагүй ярьсан зэрэг асуудлын эцсийн шийдэлд УИХ цэг тавина. Хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул УИХ шахуу ажиллана. Гишүүд хариуцлагатай, идэвх санаачлагатайгаар ажиллахыг мэдэгдье" гэлээ.

  • 2019-04-05 03:13:40
  • 2019-04-05 03:13:40

    Чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

    photo

    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хаврын ээлжит чуулганы энэ сарын 8-12-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав. Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэе.

    • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
    • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018.11.21-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
    • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
    • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
    • Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
    • Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
    • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
    • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
    • “Төрөөс төмөр замын тээврийн талаар УИХын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
    • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
    • Бусад
    • УИХын гишүүн Х.Болорчулуунаас Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • 2019-04-05 01:38:28
  • 2019-04-05 01:38:28

    Хаврын чуулган нээлтээ хийж Ерөнхий прокурорыг томилно

    photo

    УИХ-ын 2019 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэх юм.

    Дараа нь Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

    Үргэлжлүүлэн 15.00 цагаас чуулганы хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл

Зочин [150.129.140.130] 2019-04-05 03:13:01

Tim shu untad bga ym huselgui bga ymu 5 gishun ehlelig ni tawiad uglu shu de

Зочин [202.179.31.94] 2019-04-05 02:28:12

ok

Зочин [202.179.31.94] 2019-04-05 02:29:39

tomor zamd hyn nas barjee

mongol [207.189.31.198] 2019-04-05 02:15:31

naad hidee sain fanzdaad hoogood yavuul orond ni oligtoihon yum olj taviarai

Зн [64.119.19.181] 2019-04-05 01:55:24

Томилгоогоо хурдан дуусгаад асуулт үүссэн асуудлуудаа хурдан шиидээсэй.маш удаан болхи ажиллаж хүлээгдэл их үүсч бна.удирдах чадвар үнэн дутагдаж бна.дээр нь сэтгэл,зүтгэл , ухаан 3 мөн ч их үгүйлэгдэж бна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.