Сэлэнгэ аймагт гарсан түймрийн голомтод 271 алба хаагч ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймэрт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа юм.
Түймэр гарсан нутагт салхины хурд 12 м/с хүрч байгаа учраас цурманд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол их байна.
Сэтгэгдэл
Мориндоо [103.212.117.73] 2025-05-01 02:08:58
Намайг таньж байна уу монгол улс үүрд мандан бадрийг үг хулгайлагч хүрэлээ ахаа хм
Мориндоо [103.212.117.73] 2025-05-01 02:04:08
Өөр юу амсмаар гал ус бага байна уу !?