“Капитал” банкнаас тэтгэврээ авдаг байсан ахмадууд “Хаан” банкнаас авна
“Капитал” банк дампуурч, тус банкаар үйлчлүүлж байсан иргэд, байгууллагууд хүнд байдалд орсон. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг тавдугаар сараас эхлэн “Хаан”банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдлээ.
Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс хойш “Хаан” банканд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авах юм байна.
Сэтгэгдэл