Э.Баттогтох: Хөгжлийн бэрхшээлтэй боллоо гээд хүний гар харалгүй эсгийгээр сийлбэр хийж эхэлсэн
-ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД 800 ГАРУЙ БҮТЭЭЛ ХИЙЖЭЭ-
Энэ хүнийг Эвийхүүгийн Баттогтох гэдэг. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, нутагтаа амьдраад өдгөө 30 гаруй жил болжээ. Тэрээр одоогоос зургаан жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй болсон ч амьдралын хатууг даван туулсаар өнөөдрийг хүрчээ. Хөгжлийн бэрхшээлтэй болсон цагаасаа эхлэн хэрхэн яаж мөнгө олж амьдрах арга ухаанд суралцаж дэлхийд байтугай Монгол Улсад хийгдэж байгаагүй эсгий сийлбэрийг хийж сурчээ. Бид Э.Баттогтохтой утсаар холбогдож хэсэгхэн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу?
-Сайн, сайхан хаваржиж байна .
-Та өөрийгөө манай Medee.mn сайтын уншигчдад танилцуулахгүй юу?
Намайг Эвийхүүгийн Баттогтох гэдэг. Би 12 хүүхэдтэй айлын багаасаа хоёр дахь хүүхэд. Одоогоос зургаан жилийн өмнө уурхайн осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан.Тухайн үед сайхан хань хоёр хүүтэй байлаа. Тэр өдрөөс хойш миний амьдралд хар бараан зүйлс олон тохиолдож байжээ. Тэгсэн ч би шантраагүй ээ. Хөгжлийн бэрхшээлтэй гээд заавал хэн нэгэнд өрөвдүүлж хүний асаргаанд орох албагүй биз дээ. Харин ч амьдралын төлөө тэмцэж, өөрийнхөө нөөц бололцоог шавхан ажиллаж, амьдарч байна. Хүн сайн явахад садан төрөл олон, муу явахад хань ижил, найз нөхөд, гэр бүл бүгд л зугтдагийг өөрийн биеэр тулж үзлээ дээ.
-Та өмнө нь ямар ажил хийдэг байв?
-Би өмнө нь цайны газар, дэлгүүр ажиллуулдаг байлаа. Дараа нь би хувиараа уул уурхай дээр ажиллаж байгаад ийм болсон доо. Осолд орсны дараа эхнэр маань хоёр хүүхдээ аваад л яваад өгсөн дөө. Ханийгаа муу хэлэхгүй ээ. Хоёр хүүгийн минь ээж. Бид сайхан л амьдарч байсан.
-Та модоор биш яагаад эсгийгээр сийлбэр хийх болов. Хамгийн анх санаа нь яаж төрсөн бэ?
-Нийслэл хотод ирчихсэн Их дэлгүүрт дотор эсгий урлалын бүтээл хараад явж байхдаа эсгийгээр сийлбэр хийх санаа минь төрсөн. Зургаан жилийн хугацаанд нийт 800 гаруй бүтээлийг хийж зарж борлуулсан байна. Ерөнхийдөө залуу хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гэж шантрахгүй ямар ч үед зүтгэх хэрэгтэй гэж боддог. Эсгийгээр баримал хийхэд хүндрэл бэрхшээл их гардаг. Хүнд юу хийж чаддагаа л харуулах сайхан байдаг.
-Эсгий бүтээлээ ямар дарааллаар уралдаг вэ?
-Би одоогоор оюуны өмчийн гэрчилгээ авах гээд хөөцөлдөж буй учраас одоохондоо нууцаа задлах боломжгүй байна. Дараа нь хүмүүст ил болгоно.
-Нэг бүтээлийг ойролцоогоор хэд хоногт урладаг вэ?
-Одоогоор ганцаараа болохоор жижиг бүтээлийг 3-4 хоногт хийдэг. Харин том бүтээл бол 5-6 сарын хугацаанд хийдэг. Эсгий том бүтээл хийхэд хийж байгаа материалаас шалтгаалж үнэ ханш нь өөр байдаг. Хамгийн удаандаа зургаан сарын хугацаанд Баян модны үндэс гэдэг ховор модыг хайж олж эсгий сийлбэртэй хослуулан хийсэн. Уг бүтээлийг УИХ-ын нэг гишүүн захиалсан юм. Сар шинийн баяраар зарах байсан юм. Өдийг хүртэл авахгүй л байна. Одоо энэ ярилцлага уншиж байгаа бол хэзээ авах вэ. Танд зориулж хийсэн бүтээл шүү. Эсгий сийлбэрийг минь авна гэсэн бол хөгжлийн бэрхшээлтэй надад худлаа хэлэхгүй аваарай гэж хэлмээр байна даа. /хоолой зангирав. сурв/
-Таныг аймаг, сумаас дэмжин ажлын байраар хангах талаар анхаарч байна уу?
-Өнгөрсөн жил буцалтгүй тусламжаар 1,5 сая төгрөг авсан. Гэхдээ авах нь чухал бус дэмжиж өгвөл хүн сэтгэлээсээ баярлана. Аймгаас таныг дэмжинэ л гэдэг сум орон нутгаас би сийлбэрээ хийх урлан түрээслэх гээд засаг даргатайгаа уулзсан. Харин энэ тал дээр сумын засаг дарга маань намайг дэмжээгүй ээ. Ажлын байр түрээслэх гэсэн боловч "Танд мөнгө байгаа юу, түрээслэхгүй" гэж хэлж байлаа. Одоо тэнд нь караоке, дэлгүүр ажилладаг гэж дуулдсан.
-Эсгий сийлбэрээ борлуулах тал дээр хүндрэл бэрхшээл гардаг уу?
-Улаанбаатар хотод “Нүүдэлчин-Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадмаас 20 сая төгрөгийн батламж авч байлаа. Тухайн үед өөрийн бүтээлээ зарж 10 саяын ашигтай байсан. Түүнээс өөрийнхөө бүтээлийн мөнгийг л авч одоо амьдрал сайхан л байна. Аймгаас бол дэмждэг ээ. Бүтээлийн зургаа фэйсбүүкт оруулж худалддаг.
-УИХ-ЫН ГИШҮҮН ЗАХИАЛСАН БҮТЭЭЛЭЭ АВБАЛ
МАШИН АВЧ УНАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА-
-Бүтээл зарсан 10 сая төгрөгөөрөө тоног төхөөрөмж авсан гэж сонссон?
-Аливаа уран бүтээл хийхэд мэдээж материал багаж тоног төхөөрөмж ордог. Миний хувьд гурван тоног төхөөрөмж авсан одоо нэг нь шатсан даа. Тухайн үед 10 саяын борлуулалт хийгээд гэртэй дөнгөж иртэл дөрвөн жил уулзаагүй найз минь "10 саяыг хожсон гэл үү" гээд ирэхээр нь "Үгүй, бүтээлээ борлуулаад ирлээ" гэж хэлээд гаргасан. Тэр цагаас хойш найз минь дахиж ирээгүй дээ. Жаргах цагт найз нөхөд олон зовох цагт найз нөхрийн чанар танигддаг юм билээ.
-Таны нэг бүтээлээ ойролцоогоор хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ. Сардаа хэдийг борлуулж чадаж байна?
-Бүтээлийн захиалгаа хувь хүмүүсээс авахаас гадна фесбүүкээс авдаг. Өмнө нь би 20-30 мянган төгрөгөөр зардаг байсан хамгийн багадаа. Одоо өөрийнхөө бүтээлийг үнэлээд хэмжээнээс хамаарч 70-80 мянган төгрөгөөр зардаг.
-Та түрүүн УИХ-ын гишүүн эсгий сийлбэр захиалаад аваагүй байгаа гэсэн хэдэн төгрөгийн үнэтэй бүтээл вэ. Нууц биш бол.
-Юуг нь нуух уу “Нүүдэлчин-Монгол” 2018 онд орж байхад хоёр томоохон бүтээлтэй оролцсон юм. Тухайн үед нь зарагдсан тэр хоёр бүтээлийг харсан гишүүн "Авна үнэ мөнгө нь хамаагүй" гээд захиалж хийлгэсэн юм. Уг бүтээлийн зөвхөн дан мод нь өөрөө 3,5 сая төгрөгийн үнэтэй юм. Миний урласан бүтээл нь өндөр нь нэг метр 20 см, өргөн нь 60-80 см бүтээл байгаа. Үндсэн үнэ зургаан сая гэж байна.
-УИХ-ын гишүүн захиалж хийлгэсэн бүтээлээ зургаан сая төгрөгөөр авбал та юу хийе гэж бодож байна?
-Би хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гарч ороход бэрхшээлтэй хүний гар байнга хардаг. Би гэдэг хүн элээгээрээ мөлхөж явдаг болохоор машинтай болох мөрөөдөлтэй байна даа.
-Хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөл дундаа хөтлөгдөж амьдардаг. Та бидэнтэй мөрөөдлөө хуваалцаж болох уу?
-Аймагтай газар авч хашаа байшинтай болохыг мөрөөддөг. Тэндээ урлантай бүтээлээ хийгээд сууна даа./ хоолой зангирав.сурв/ Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гэж битгий нэгнийгээ гадуурхаасай, зарим нэг хүмүүс бичлэг хийдэг. /хоолой зангирав.сурв/ Хүн тэвчээртэй тэмүүлэлтэй байж өөрийн зорьсондоо хүрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл хүнээс илүү бүтээлч байдаг.
-Бидэнтэй хэсэг хормыг ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
С.ПҮРЭВДОРЖ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:24
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:24
Зочин [193.225.63.6] 2019-04-25 21:39:20
Мөнгөтэй бол энэ бүлээлийг нь авчих юмсан даа. Ай хорвоо гэж. Амжилт.
Зочин [202.126.89.39] 2019-04-24 05:46:40
bayar hurgie
зөв бич [192.82.65.105] 2019-04-24 04:06:35
"гэртэй дөнгөж иртэл" Гэр аваад ирвэл гэртэй ирлээ гэнэ, Гэр лүүгээ ирвэл, гэртээ ирлээ гэнэ. "Аймагтай газар" авна гэвэл аймгаар нь авах юм яриад байнаа даа. Аймагтаа газар авна гэвэл зөв болно.
зочин [202.55.191.194] 2019-04-25 04:58:10
Харин тийм, сэтгүүлч хүн ийм алдаатай бичиж болохгүй ээ.
Зочин [172.58.19.230] 2019-04-24 03:38:25
Saihan buteel hiideg, gariin urtai mundag hudulmurch hun bn. Iim humuusee nutag oron n zasag darga n demjeed, ugvul zugeersen de..
Урагшаа хэзээ ч бүү бууж өг [202.179.4.242] 2019-04-24 02:19:49
Тэр гишүүн п чинь авахгүй.Худлаа хэлсний төлөө шүүхэд өг нэр төртэй нь ярь.Харин бүтээлээ дуудлага худалдаанд оруул илүү зарагдана.
монгол [202.21.117.210] 2019-04-24 02:19:43
ийм шинэ бүтээл хийж байгаа хүмүүсийг орон нутаг нь сайн дэмжих хэрэгтэй юм байна сайн байна эр хүн муу яваа гэж хүнд битгий харагдаарай амжилт