Цагдаагийн алба хаагчид галын бүсээс таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

У.Уранцэцэг / Хууль

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн “М”-ийн 2-16 насны таван хүүхдийг угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг нь аварчээ.

Дээрх цагдаагийн алба хаагчид тавдугаар сарын 07-08-ныг шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд “Толхын ойл” хоёрдугаар байрны орцны үүдний хэсгээс утаа гарч байхыг харсан аж. Алба хаагчид дотогш орж шалгахад 03 тоот буюу иргэн “М”-ийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, улмаар унтаж байсан таван хүүхдийг бүсээс гаргаж, эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.120] 2019-05-09 09:08:48

Энэ залуучуудыг олон хүүхдийн амь аварсаныхан төлөө одонгоор шагнаж, амралтанд амруулах хэрэгтэй шүү.

зочин [122.201.19.99] 2019-05-09 08:44:36

Болж дээ 60-тэрбумын хурандаа нараа Нямдорж сайд хэзээ зайлуулах гэж байна Ард түмэн тэнэг биш шүү

зочин [203.91.118.180] 2019-05-09 08:27:16

Ийм гэгээлэг, сайхан мэдээ оруулсанд баярлалаа, дандаа л хар бараан юм оруулж байхаа болих хэрэгтэй, 1 биш, нэг дор олон хүүхдийн амь аварчээ, ээж аав нь ээлжийн ажилтай хүмүүс байсан гэж сонссон

Сайхан мэдээ байна. Баяр хүргэе. [202.131.228.118] 2019-05-09 07:02:52

Бахархаж байна. Албан үүргээ, хүний үүргээ зохих ёсоор биелүүлж өчнөөн хүүхдийн амийг аварчээ. Ажлын амжилт, амьралд тань сайн сайхан бүхнийг хүсье. Сайхан залуучууд байнаа. Амьд гарсан хүүхдүүдэд ч сайн сайхныг хүсч болгоомжтой бай гэж хэлье.

Bolor [66.181.161.57] 2019-05-09 07:02:44

Бахархмаар

зочин [43.243.161.23] 2019-05-09 06:31:33

Мундаг юм аа баяр хүргье. Та 2-ын ажилт амжилт хүсье. Хүүхдүүд ус уух хувьтай юм эцэг эхчүүд анхаарлаа өндөржүүлэх шаардлагатай шүү.

zochin [202.70.46.20] 2019-05-09 06:04:39

mundag amjilt husiye


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.