Бага ангийн сурагчид үдийн хоолтой боллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болох юм.
Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын 1-12 ангийн бүх сурагч халуун хоолтой болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Сонгогч [64.119.18.133] 2019-06-01 09:23:01
Ертонцийн харамч, шуналын тулам Ундармаа гишуун санаачилсан хууль гэжугаа хаха естой хуухдуудэд хоол болно гэж бодож бнуу та нар харагдаач
ХҮН ШИГ ХООЛ [112.72.11.101] 2019-05-31 02:05:57
ХҮН ШИГ ХООЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС НЭГ НЭР ТӨДИЙ УСАН БАНТАН, ЯМАА ТЭМЭЭНИЙ МУУХАЙ АМТТАЙ МАХААР ХИЙСЭН ЗАВААН ХООЛ ХҮҮХДҮҮДЭД ХЭРЭГГҮЙ. МАШ НАРИЙН ШАЛГУУР ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ХОНЬ ҮХРИЙН МАХААР ИЙМ ТИЙМ ХООЛ БАЙХ ЁСОЙ ГЭЭД МАШ НАРИЙН СТАНДАРТ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЗАР ТЭГЭЭД МАНАЙ ХООЛНЫ ГАЗРУУДЫН АРИУН ЦЭВЭР ГЭЖ ЭЭ МӨН ГОРЬГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХЯНАЛТ БАЙНГА БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭЛЖ ЭЭЛЖЭЭР ӨДӨР БҮР ХООЛНЫ АМТАЛГААГ ХИЙДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗАРТ БАС ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭЛЖ ЭЭЛЖЭЭР БАЙНГА ХЯНАЛТАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДИЙН ХОДООДЫГ ДҮҮРГЭХ БИШ, СЭТГЭЛД НЬ АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСГАЛАНГ ӨГӨХ ТИЙИМЛ ХООЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Зочин [66.181.170.73] 2019-05-31 00:37:27
улс төрчид тэртээ тэргүй нохой гахай шиг гударч байхад хүүхдүүдэд хоол өгч яагаад болдохгүй гэж харин зөв гэж харж байна. хамгийн гол мэргэжлийн хяналт болон эцэг эхчүүд хөндлөнгийн хяналт сайн тавь байх хэрэгтэй.
Хэрэггүй [202.126.88.173] 2019-05-30 12:29:44
Шал дэмий, хайран төсөв. Тэрний оронд олигтойхон хэдэн ус шүүгч байхад болно
Зочин [64.119.18.15] 2019-05-30 09:45:30
Энэ үдийн хоол бол шал дэмий шүү. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ үүнд хоригоо тавиад өгөөчээ. Манай хүүхдүүд л лав тэр үдийн цайг уудаггүй. Ийм балчир аяга халбагаач цэвэр авч явж чадахгүй юмнуудад юун хоол вэ? Ямар нөхцөлд гараа яаж угааж арчих вэ. Тэгээд тэр захирлын арын хаалганы тэндэр авсан шуналтангуудаар нь ямарч баталгаагүй хүүхэд идэх сонирхолгүй хачин юм өгдөг шүү дээ.
Зочин [202.126.88.164] 2019-05-30 06:49:08
Мөнгө цагаан нүд улаан болсон энэ үед Олон хүнд зориулж хийсэн хоол ямарч баталгаагүй буюу хоол болохоосоо илү хор болно. Тиймээс хүүхдүүд гэрээсээ өөрсдийн дуртай идэх уух юмаа авч ирдэг болох хэрэгтэй Канад Америк хоёрт ийм аргаар хүүхдүүд өдрийн цайгаа уудаг юм. Тэнд бас манаых шиг форумын хувцас гэдэг хүүхдийн сүр дарсан юмаар эцэг эчүүдийг дарамталж мөнгө олдоггүй юм.
Зочин [112.72.11.106] 2019-05-30 03:35:16
300 тэрбум манай тѳсвийн 3 хувь. Асар их мѳнгѳ шүү дээ, та минь ээ.