Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ

Б.БУРМАА / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа аж. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өглөө.


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.108] 2019-06-03 17:37:51

Шүдгүй арслан булуу хураана.

Зочин [103.9.90.98] 2019-06-03 14:24:10

эхлээд Эрдэнэс таван толгойн 1072 ш хувьцааны ногдол ашгийг наадмаас өмнө өгөхийг шаардъя. Ерөнхий сайд эхний улиралд багтааж ногдол ашиг тараах үүрэг өгсөн. Дараа нь Асгатын,Салхитын ,Цагаансуваргын Эрдэнэтийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэхийг шаардъя

Зочин [64.119.19.227] 2019-06-03 14:23:54

Энд нэг юмыг заавал ч үгүй хэлэх хэрэгтэй байнаа Нөхөд өө!!!! За яахав Монгол Улс өөрийн зардлаа гаргаад системийн өөрчлөлтөөс өмнө олж тогтоон эрсдлээ үүрэн байж бий болгож босгосон Орд газрууд байгаа. Үүнтэй маргах нь тэнэг хэрэг бөгөөд энэ нөхцөл байдлыг үнэлэхгүй байх нь Монголын Төр Түмнийг доош нь чихэж НУЛИМЖ бнаа гэсэн үг. Харин ......... цааш нь ярих юмуу яах юм аан

Зочин [103.229.123.80] 2019-06-03 12:10:07

эрдэнэбалаг гэж мѳн шунлын тип юм даа

Иргэн [64.119.22.218] 2019-06-03 11:58:44

ОРД ГАЗАР БОЛОН ИРГЭДИЙН ӨМЧ МАНАНГААС БУДАНД ШИЛЖЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ӨМЧТЭЙ , ХУВЬЦААТАЙ БОЛЖ БАЙГАА ИРГЭН ХҮН БАЙГАА ЮМ УУ.

Иргэн [202.179.31.77] 2019-06-03 09:50:37

Зөв юм болж ХХБ ы луйварчид ганцхан Эрдэнэтиин хувиас гадна улс орны маш том олон ордуудыг монгол рос цвет метиин нэр дээр өөрсдөдөө авчихсан байсан Энэ ордуудыг ашиглаж чадвал Эрдэнэтээс илүү том ордууд гэдэг Луйварчидаас энэ бүхнииг салгаж чадсан нь Хүрэлсүхиин зориг гаргаж сайн муу хэлүүлэн зүтгэснии үрдүн билээ Одоо харин луйвардсан зүйлээ алдаж ял эдлэж магадгүй болсон луйварчид мах бензин долларын үнииг зохиомлоор хөөрөгдөж ард түмнииг Хүрэлсүхиин эсрэг турхирч байна Хэрэв ЗГыг унагаачихвал луйварчид АН намын МАНАН ын хамгаалагч удирдлагууд ХХБ ы удирдлагууд элбэгдорж энхболд мэтиин хүмүүс л хожиж энэ өвлиин тэмцлээр бии болсон сайн талын өөрчлөлтүүд үгүй болох болно Энэ өөрчлөлтиин ачаар авилагчид луйварчид хэн байсан юу хиисэнииг бид мэдлээ

Зочин [172.58.63.121] 2019-06-03 19:17:33

Zuv bna

Зочин [202.55.180.58] 2019-06-03 07:46:01

ЗА болжээ. ЗГ ын 2012 оны 218 р тогтоолоор монгол улсын иргэн бүрд ЭРДЭНЭС МОНГОЛ ххк ЫН 1 ш давуу эрхийн хувьцаа өмчлүүлсэн шүү . одоо тэрийгээ бүртгэлжүүлэх, баталгаажуулах ажилыг ЭРДЭНЭС МОНГОЛ , САНГИЙН ЯАМ , ЗГХЭГазарууд хийх хэрэгтэй байна .

jj [103.14.36.18] 2019-06-03 07:43:32

Энэ дээрэмээ хэзээ зогосоохын болооо.

Зочин [103.111.68.3] 2019-06-03 07:31:05

ЦАГААН СУВАРГА ЯАСАН БЭ? ТАРВАГАНААС САЛГАЖ АВААЧЭЭ

zochin [203.91.117.8] 2019-06-03 09:32:33

tahal tarigch tarvaga hil davaad orgon zailsan.Uuguul nutag HOVOG Sair daa hoshgirood yavaa biz. Tuugeer boodog hiigeed ch ayultai. Tahaltai tarvagiig yaadag bilee yag tegj l ustgald oruulah heregtei.KKKK

Ялалт [124.158.111.6] 2019-06-03 07:30:49

Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл,Багануур гээд бусад уурхай, үйлдвэрүүдээ хурдан түргэн аваач ээ...

Монголхүү [103.26.193.171] 2019-06-03 07:03:57

Үүнийг чинь мэдээд АН-ынхан уурандаа Засгийн газрыг огцруулна гэж давхиад байгаа гэнэ лээ. Дээрэмдсэн үйлдвэр завод, орд газруудаа эргүүлж авах гэж үзэлцэнэ гэж байгаа шүү!!!


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.