“E-POLICE” аппликейшн ашиглан илрүүлсэн 440 зөрчилд хариуцлага тооцжээ

Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшн ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.35] 2019-06-04 09:04:29
зохиомол түгжрэл ч гэх шиг. Байгаа нь л тэр. Савандаа багтахаа больсон хөдөлгөөнийг одоо яах вэ дээ
Зочин [182.160.38.118] 2019-06-04 05:08:32
Энэ аппликэшн асар их дутагдалтай муу аппликэшн байна шүү. Сайжруулаач ээ
Баярлалаа [66.181.182.213] 2019-06-04 05:25:15
ямар ямар дутагдал бн? Яаж сайжруулах санал байна таньд?