Гэртээ хар тамхи хадгалж байсан Ким Ён Жүд нэг жилийн ял оноолоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” хадгалж байсныг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийг Нийслэлийн Прокурорын Газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг хийж дуусан яллах дүгнэлттэйгээр хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хурал өнөөдөр буюу 2019.06.10-ны өдрийн 11:30 цагт эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Кем-Ён-Жунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [94.188.78.138] 2019-06-11 12:25:01
Нэртэйгээр нь шагнахгүй
Зочин [192.82.64.99] 2019-06-11 02:13:27
arai ch dee heleh ch ug alga
zochin [202.126.88.199] 2019-06-11 01:28:32
1 жилийн ял өгсөн болоод аргалжээ. даанч дээ
Зочин [202.9.42.36] 2019-06-11 01:07:57
Монгол төрд хар тамхитай тэмцэх сонирхол алгаа алгаа
zochin [43.242.243.72] 2019-06-10 15:16:54
za yrishigaa neg jil ogood bhda yadag yum. muusain yumnuud mongoliin maani hiuhed zaluusiig har tamhichin bolgoj sonooj bhad yasan ih harj uzee ve! China d bol aluulna shuude. bas l hahiul avchdee
Шийтгэсэн нь болжээ. Гэхдээ ... [202.131.228.118] 2019-06-10 09:59:26
Болж л байна. Гэхдээ энэ хүн давж заалдаж ялаа тэнсүүлэх байхдаа. Хэдхэн грамм өвс өөрийн хэрэгцээнд хадгалж байгаад баригдачихаад хоригдох нь гомдолтой зүйл биздээ. Ямар 70 гаруй килограмм хар тамхи хил дамжуулан зөөж явсан биш.
ardiin elch [139.5.217.182] 2019-06-10 08:49:24
1jil uu haha .solongost mongol irgen ingej barigdsan bol heden jiliin yal avah bol ta nar sudlaj uzsen uu?