БНСУ-д зургаан сараас дээш хугацаагаар амьдрах иргэд эрүүл мэндийн даатгал төлнө

М.Амаржаргал / Хууль

БНСУ-д зургаан сараас дээш хугацаанд амьдарч буй гадаадын иргэд заавал улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдах болжээ. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан ч төлбөрөө төлөлгүй орхин явах эрсдэлээс хамгаалах зорилготой юм байна.

Долдугаар сарын 16-наас хэрэгжих энэхүү зохицуулалтын хүрээнд БНСУ-д зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй гадаадын иргэн сар бүр 110,000 вон буюу 93 ам.долларыг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх шаардлагатай боллоо. Солонгост суралцаж буй гадаад оюутнууд, солонгос хүнтэй гэрлэсэн гадны иргэд ч энэ даатгалд хамрагдах юм.Тус улсын Үндэсний даатгалын албаны мэдээгээр шинэ төрлийн даатгалд эхний ээлжинд 400 мянга орчим гадны иргэн хамрагдах төлөвтэй байна.

Өмнөд Солонгост оршин сууж буй гадаадын иргэдийн тоо өнгөрсөн жил 2.37 саяд хүрч өмнөх оныхоос 8.6 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл

хуулахаа л больчих танайх [203.91.116.185] 2019-06-14 06:33:41

Үг үэсггүй хуулаад тавьчих юмаа, ичээч ээ

Зочин [120.142.184.215] 2019-06-14 14:34:27

Хэрэгтэй л мэдээлэл байна штд.Ичих юу байгаан.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.