Ш.Шижир-Эрдэнэ: Энэ жилийн шалгуулагчид цагийн менежмент муутай байна
Өнөөдөр ЭЕШ улс орон даяар эхэлсэн. Шалгалтын үйл явцын талаар Боловсролын үнэлгээний төвийн захиргааны хэлтсийн дарга Ш.Шижир-Эрдэнээс тодруулахад “Энэ жилийн шалгуулагчид цагийн менежмент муутай байна. Мөн бичиг баримт дутуу, гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг авч ирж байна. Энэ нь шалгуулагчид ЭЕШ-ын журамтай танилцаагүй байгааг харуулж байгаа юм. Бид дутуу бичиг баримтыг нь бүртгэлийн дугаар, нууц үгээр нь энд гаргаж өгч аль болох шалгалтад оруулах талаас нь анхаарч ажиллаж байна. Хонх дуугараад шалгалт эхэлсэн тохиолдолд орох боломжгүй” гэв.
Энэ жил улсын хэмжээнд 18130 сурагч ЭЕШ өгч, материалыг нь шууд засч байгаа. Шалгалтын материалыг шууд засдаг шилэн технологи бүхий машин нь цагт 2800 хуудас засах хүчин чадалтай. Нэг заалны шалгуулагчдын материалыг хоёроос гурван минутад засаж байгаа аж. Энэхүү технологийг өмнө жил Ховд болон Орхон аймагт туршиж байсан бол энэ жил орон даяар нэвтрүүлжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.131.227.51] 2019-06-18 01:14:25
Цагийн менежмэнт ч гэх шиг Өөрсдөө тийм сайн менежменттэй юү
зочин [202.131.245.69] 2019-06-18 00:58:16
сургуулийн өмнөх наснаас эхлэн цаг баримтлах, биеэ зөв авч явах, соёлч боловсон зэрэг соёлт хүн төрөлхтний баримталдаг зарчим зан заншилд сургаж байхгүй бол дийлэнх хүмүүс орчноосоо буюу гэр бүлээсээ хамаарч маш бүдүүлэг хэвээр байна шүү. төрийн байгууллагын өндөр албан тушаалтан, ажилтнууд бараг цаг барихгүй, ажлаа зөв төлөвлөж хийхгүй байна. манай улсад төлөвлөгөө -ажил төлөвлөнө гэдгийг тэс өөрөөр ойлгодог. энэ бүхнийг эхэлж засах хэрэгтэй.