Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
4 дүгээр сарын 21-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
4 дүгээр сарын 21-нд: Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
4 дүгээр сарын 21-нд: “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно.
4 дүгээр сарын 22-нд: Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.
4 дүгээр сарын 22-нд: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
4 дүгээр сарын 22-нд: "Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чөлөөт уулзалт болно.
4 дүгээр сарын 22-нд: Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна.
4 дүгээр сарын 22-нд: МҮХАҮТ-д Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сангийн төслийн бүртгэл эхэллээ.
4 дүгээр сарын 22, 23-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 22, 23-нд: “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулна.
4 дүгээр сарын 23-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 23-нд: Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
4 дүгээр сарын 24-нд: Олон улсын дархлаажуулалтын долоо хоног тохиож байна.
4 дүгээр сарын 24, 25-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 25-нд: Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно.
4 дүгээр сарын 26-нд: Оюуны өмчийг хамгаалах өдөр тохиож байна.
4 дүгээр сарын 26-нд: Өвөрхангай аймгийн оюутан, залуусын "Хөгжлийн ган хэлхээ" эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотод болно.
4 дүгээр сарын 26-нд: Нийслэлийн МАН-ын нэрэмжит аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.
4 дүгээр сарын 26-нд: "Дэлхийн цирк Монголд- 2025" олон улсын циркчдийн хамтарсан тоглолт толилуулна.
4 дүгээр сарын 27-нд: Улаанбаатар хотын аварга шалгаруулах чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан болно.
Орон нутагт:
4 дүгээр сарын 21-25-нд: Архангай аймгийн төвд "Хавдрын эсрэг үндэсний аян" эхэлж, эмчийн үзлэгийг зохион байгуулна.
4 дүгээр сарын 22-нд: Ховд аймгийн Жаргалант сумын тариаланчдын зөвлөгөөн болно.
4 дүгээр сарын 23-нд: Ховд аймгийн төвд барилгын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулна.
4 дүгээр сарын 27-29-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн татлага зохион байгуулна.
Хилийн чанадад:
4 дүгээр сарын 25-нд: Мексикийн Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас 21 тамирчин хоккейчин оролцоно.
4 дүгээр сарын 25, 26-нд: Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа Улсын драмын эрдмийн театрын бүтээл, МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг тоглоно. Дэлхийн театрын фестивалиудын томоохон наадам болох 12 дахь удаагийн "МИТЕМ" фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжиг нээнэ.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл