УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно

2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт:
Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-нд зохион байгуулна.
10:00 цагт:
“Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно.
БУСАД
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
Орон нутагт:
-Архангай аймгийн төвд "Хавдрын эсрэг үндэсний аян" эхэлж, эмчийн үзлэгийг зохион байгуулна.
-“Уул ус мину” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Долгио чуулгад нээнэ.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.97] 2025-04-21 10:24:59
кофе уулгаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!