MEDEE.MN сайтын уншигч танд-ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ
ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.06.24-НИЙ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА
Үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлээрэй
Маргааш өдөртөө Хөвсгөл, Архангай, Булган, Дорноговийн нутгаар түр зуурын усархаг аадар, 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад хэсгээр 16-21 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 32-37 градус, бусад хэсгээр 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотын энэ 7 хоногийн цаг агаарын мэдээ
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
Таргийг зөвхөн ууж идэх байдлаар л хэрэглэдэг гэж бид боддог. Тэгвэл амтлаг, зөөлөн, эрүүл энэ хүнсний бүтээгдэхүүнд ашиг тустай талууд олон байдаг аж. Витамин D, уураг, пробиотик бодисууд элбэг байдаг. Тараг нь эрүүл мэндийн болоод гоо сайхны ашигтай талууд олонтой учир хөргөгчинд тань үргэлж байж байх ёстой хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
1. Үсний гайхалтай маск, ангижруулагч Таргийг үсний ангижруулагч болгон хэрэглэж болно гэдгийг та мэдэх үү? Тараг нь арьсанд сайн нөлөөтэйн адилаар үсний уг хуйханд ч сайнаар нөлөөлдөг. Тараг үсний төрөлх өнгийг сэргээж, гялалзуулахын хамт зөөлөн торгомсог болгодог. Угаасан үсэндээ натурал тараг түрхээд хэсэг байлгасны дараа халуун бүлээн усаар угааж арилгаарай. Үс уналтыг багасгаж, үс салаалахаас сэргийлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна үрэвссэн хуйхыг тайвшруулдаг.
2. Байгалийн скраб Тараг бол таны гар, хөл, бүх биед байгалийн гайхалтай скраб болж чадна. Тарганд овьёос эсвэл хатааж нунтагласан жүржийн хальс холиод арьсандаа тойрог хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийгээд халуун бүлээн эсвэл хүйтэн усаар зайлж арилгана. Арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх үйлчилгээтэй энэ скрабыг үс хуссаны дараа ч хэрэглэж болно.
MEDEE. MN сайтын уншигч танд-ЗӨВЛӨГӨӨ
Та болон таны ойр дотнын хүмүүс дунд хумс нь их гэмтэлтэй нэгэн байдаг байх. Энэ зөвлөгөө хүн бүхэнд тус болно гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн гол зүйлээс эхлэх хэрэгтэй – зөв хооллолт. Үечилж хуурдаг, нимгэн, хугарамтгай гэх мэт хумстай холбоотой ихэнх асуудлууд таны хоолонд амин дэм, эрдэс бодис дутагдаж байгааг илтгэдэг. Хэрэв таны зорилго хумсаа ургуулах бол ийм асуудалтай та амжилтад хүрэхгүй л болов уу. А, С, Е, В бүлгийн витаминууд нь хумсны ялтсыг эрүүл, бат бөх ургахад тусалдаг гол амин дэмүүд юм. А витамин хумсны ургалтанд нөлөөлдөг. Лууван, элэг, цөцгийн тосонд ихээр агуулагдана. Архи, кофеин нь бие организм дахь А витамины хэмжээг бууруулдаг тул эдгээрээс татгалзах хэрэгтэй. С витамин хөгшрөлтөөс гадна хумс шарлахаас сэргийлдэг. Үүний дутагдлаас болж хумс үечилж хуурдаг. Цитрусын төрлийн жимс жимсгэнэ, үхрийн нүдийг хүнсэндээ аль болох ихээр хэрэглээрэй. В витамин хумсыг бэхжүүлж, ургалтыг түргэсгэдэг бөгөөд бичил элементүүдийг биед сайн шингэхэд тусалдаг. Энэ нь сүү, ногоо, өндөг, хөөлгөгчинд ихээр агуулагддаг. Е витамин – нэгдүгээрт антиоксидант шинж чанартай, хоёрдугаарт цусны эргэлтийг сайжруулж хумсны ургалтанд нөлөөлдөг. Энэ витаминыг ногоо, цөцгий болон ургамлын тос, өндөг, элэг, махнаас авч болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/180277/ © XopoM News
ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Олонд хайрлагдсан бүсгүйчүүд буюу од мэт гэрэлтэх Ижий
......Т.Цэвээнжав гуайг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй биз. Яагаав нөгөө “Сэрэлт” киноны Бумаагийн дүрийг бүтээсэн хосгүй авьяастан шүү дээ. Түүний тоглосон киног үзэхээр хэзээний танил, дотно эгч минь байсан мэт сэтгэгдэл төрж, байгалиас заяасан авьяас гэгч юугаар ч хэмжиж боломгүй зүйл гэдгийг улам бүр мэдэрдэг юм. Шинэ жилийн баяр дөхөхөөр “Энэ хүүхнүүд үү”, “Аман хуур”, “Сэрэлт”, “Морьтой ч болоосой”, “Хүргэн хүү” гээд л Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүд цэнхэр дэлгэцээр гардаг. Цаасан цасан ширхэг, өнгө өнгийн цаас, хөвөнгөөр чимсэн танхимд хөнгөн хөгжмийн аянд танцалж байгаа “Энэ хүүхнүүд үү” кинонд бусдаас онцгой...
Дэлгэрэнгүйг: https://medee.mn/single/136486
Сэтгэгдэл
Балт [202.126.89.104] 2019-06-24 05:39:33
Танайх коммент бичих эрхииг минь хааж боож.