Охидын хөлбөмбөгийн шигшээ баг Япон улсад бэлтгэлээ базааж байна

Монголын 16-аас доош насны охидын шигшээ баг Япон улсын Канагава мужийн "Сейса Хаконе" бэлтгэлийн баазад бэлтгэл хийж байна. Охидын шигшээ баг Япон улсад дөрвөн нөхөрсөг тоглолтоор хүч сорих бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр 18:00 цагаас Хаконе хотын багтай хийнэ.
Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамото өнгөрөгч дөрөвдүгээр сард 19-нөөс доош насны шигшээ багийг удирдан Бангаладешт тэмцээнд ороод байсан. Энэ удаад 16-аас доош насны охидын шигшээг удирдан туршлага судлах бэлтгэлд гараад байна.
Сэтгэгдэл