Хүй долоон худагт уяачдын наадам болж байна

М.Амаржаргал / Нүүр

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРИГИЙН НААДМЫН ХӨТӨЛБӨР

07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан

13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.


Сэтгэгдэл

одоо 50 хүрчээ. [122.201.31.30] 2019-07-13 12:19:19

Одоогоос 38 жилийн өмнө миний хүүхэд насны тэр наадам АХ ын 60 жилийн баяр нийслэлд анх орж ирж яармагийн дэнжид хурдан морины уралдаан үзэж байж билээ.Ахын гэр яармагт наадам эхлэхээс 2-3 өдрөөс гэр майхнаа ачаалсан наадамчид ердийн хөсөгөөр ирж яармагийн дэнж майхан гэр дүүрэн ёстой наадам болдог байж дээ.Тэр үед машин унаа байсан биш шороо тоос багатай сайхан наадам болдогбайв.Хуушуур 1 төг үнэтэй олдоц бага ч их амттай байсан санагдаж байна.Тэгэхэд талбай усалдаг машин морь барианы талбайг усалж би хөдөөний хүүхэд хараагүй зүйл харж байсан нь дурсамж болон хойно үлдэж дээ.

Алдарт уяач Миеэбуу [66.181.183.207] 2019-07-13 05:44:20

Уяачид гэж хэн бэ? хэдхэн жилийн өмнө гот оронд панз үсэргэж байснаа хөдөө гэр барьж адуу малтай болж малчин хөлсөлөж, алдарт уяач цол авна. готын дарга нар манлай уяач болох нь тэр. ингээд л хүй 7 худагт өргөө гэрийг босгуулж, ул боов өрж, ууц чанаж гарна. морьд нь эрлийз, уяач нь хурлийз, наадам нь хунхууз. нүд улаан, мөнгө цагаан.

Mongol [2.247.246.164] 2019-07-13 06:25:12

Erliizuudiin naadam


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.