Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны тавдугаар сарын 20-28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 20-22-нд хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: Тавдугаар сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 20-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Тавдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Тавдугаар сарын 20, 21-нд шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, 22-ноос дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Тийм
Сэтгэгдэл