Наадмын нээлтийн тухай өгүүлэхэд

Д.Тулга / Спорт

Монгол хүний оюуны дархлаа болсон монгол наадмын нээлтийг хэн хүнгүй үзэх гэж хошуурч, үзэх эрхээ авах гэж өдөр шөнөгүй хонон өнжин дугаарладаг нь гэм биш зан болжээ. Энэ жил ч мөн адил тасалбар ховор гэж жигтэйхэн байсан атлаа хэдэн зуугаар нь шаглаад зогсож байснаас үзэхэд зохион байгуулж буй ялангуяа тасалбар хариуцсан нөхдөд их учир байдгийг гэрчиллээ.

Алаан болж байж авсан тасалбараараа нээлт үзээд сэтгэл өөдрөг, омогшил дүүрэн Төв цэнгэлдэхээс гарсан нь бидэнд хуруу дарам цөөн дөө.
Сүүлийн арван жил наадмын нээлтийг тасралтгүй үзэхдээ Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, үндэсний баяр наадмын найруулагчаар дөрвөн ч удаа ажилласан Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан хоёр наадмын нээлт сэтгэлд хүрч, хэдэн өдөртөө хөөрөлдөн суух ярианы сэдэв болж байсныг нуух юун.

Энэ жилийн тухайд өөлөх зүйл үгүй ч магтах зүйл бас байсангүй. Нэг зүйлийг онцлоход монгол наадмын зүлэг ногоон дэвжээг хөл бөмбөгийн талбай болголоо хэмээн олон хүн бухимдуулдаад байсан хиймэл ногоон зүлгийг бүрж, нэг ёсондоо үйл явдлыг өгүүлэх хэрэгсэл болгон ашиглажээ.

image

Жил жилийн наадмын нээлтийг үзээд нэг зүйл байнга л бодогдоод салдаггүй юм. Монгол хүн мориндоо хайртай, монгол хүн омогшил бадраах эх орны сэдэвтэй дуунд дуртай. Молор эрдэнэ морин төвөргөөнтэй, монгол хүний сэтгэлийг гэгэлзүүлсэн сайхан дуугаар эхэлж яагаад болдоггүй юм бэ. Эхлэл нь Монгол Улсын сүр хүчийг үзүүлсэн, харийн хүн үзээд хаана, юу болоод байна гэж алмайрах эхлэлтэй л бол дунд, сүүл хэсэг нь тэр эрч энергээр хөтлөгдөөд л явчихна. Эхлэл нь сүр хүчийг үзүүлэх нь бүү хэл үхэр тэрэг хөтөлсөн хэдэн хүн алхчихаар амтгүй хоол арай ядан хоолой давуулж байгаа мэт болчих юм. Турь муутайхан бяцхан хоёр хүүхэд “Талын Монгол айл”-ыг таллаад орхичихоор хэн хүнд таалагдах билээ.

image

Энэ жилийн тухайнд үзэгч та бас л тийм мэдрэмж эхнээс нь авсан болов уу. Дунд хэсэгт хэдэн онцлох тоглолт байсан тулдаа л арай дөмөгхөн болж хэмээн хэлэх хүн арай илүү болж, үзэгч олон ам мэдэн муулахгүй байгаа болов уу. Юм хийж байгаа найруулагч бусад урлагийнхныхаа буруутгах гэсэнгүй. Төсөв мөнгө нь хүрдэггүй талаар Н.Наранбаатар найруулагч хангалттай хэлсэн учир түмэн олон ойлгоно.

image

Аливаа зүйлд санаа маш чухал байдаг. Монгол хүн болсноороо бахархах, омогших цөөн баярын нэг нь монгол наадам. Түүхт олон ой давхцсан энэ сайхан баярын зохиолыг дан ганц найруулагчид үүрүүлж боломгүй санагдана. Их Монгол улсаас эхлээд 2228 жилийн түүхээс улбаалж сэдэв санаа олох бүрэн боломжтой ч урлагийн тайзнаа хэрхэн амьдруулж, өнөө үед хэрхэн хүргэх вэ гэдэгт түүхчдийн санаа бодол асар их нөлөөтэй мэт санагдах юм. Баяр наадмын өмнө тендер зарлан хамгийн бага үнийн дүн өгсөн найруулагчийг сонгон шалгаруулдаг сонин жишгээ төрийн бусад байгууллагад хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдаг байж болзошгүй. Харин дэлхийд ганцхан Монгол наадмыг энэ жишгээс салгахад тийм хэцүү биш болов уу.

Хоёр жилийн дараа Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 100 жилийн ой тохионо. түүхт ойгоо хэрхэн тэмдэглэх талаар одооноос бодож төлөвлөж байхад гэмгүй болов уу.

Энэ жилийн наадмын хоёр дахь өдөр салбарын сайд нь шинэ цэнгэлдэх барих хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгана хэмээн чихэнд чимэгтэй үг хэлнэ билээ. Үнэн хийгээд ажил болбол нэн сайн.

Шүүмжлэн шүүмжлэн яагаад наадмын нээлт үзээд байдгийн бэ гэж үү?

Өөрөө бус үрдээ эх орноороо бахархах сэтгэлийн элч өгөхийг хичээдэг юм. Миний эх орон ямар сайхан юм бэ хэмээн ам бардам хэлэх бяцхан үрийнхээ баярын харцыг харах гэж үздэг юм. Бахархалгүй ард түмэн сүйрэл рүүгээ дөхөж байгааг илтгэдэг гэдэг. Тийм сүйрэл биднээс таниас, үр хүүхдээс минь хол байх болтугай гэсэндээ наадмын нээлтийг зорьдог хүн олон гэдгийг хэн хүнгүй хэлэх биз ээ. Гал цогтой, “галзуу” сайхан наадмын төлөө гар татах хэрэггүй.


Сэтгэгдэл

zochin 8 [182.160.37.120] 2019-07-19 10:03:01

naadmiin neelt naranbaatar bas muu l bsan sh de er ni sain nairuulagch alga daa ... hoorhii

иргэн [202.179.24.132] 2019-07-19 09:49:03

Наадмын нээлт урд урд жилүүдийнхээс маш муу болсон.Үхэр тэрэг,яст мэлхий гэх мэт удаан хөдөлгөөнтэй амьтадыг оролцуулсанаар улсынхаа хөгжлийн хурдыг харуулж байгаа юмуу гэж бодмоор...Ер нээлт маш муу болсон

Vzegch [64.119.19.209] 2019-07-18 10:46:43

Neelt muu bolson.tsoon xeden noxod Ene nairuulagchid dolidoj xudal bvv magt.Vnexeeriin ontsgvi baisan.Nairuulax xvniig neelttei songon shalgaruulalt ybuulj gargaj ir.Gadnaas irj vzsen noxod saixan bolson gej ogt xeleegvi.

зочин [202.55.191.205] 2019-07-18 03:51:59

урлагийнхан ичмээр юмаа монголд ганцхан наадамдаа чин сэтгэлээсээ зүгээр дуулаад өгөхөд яадаг байнаа. Уртын сайхан дуугаар яагаад нээлтээ эхлүүлж болдоггүй байнаа?

ккк [202.21.125.150] 2019-07-18 02:29:47

МӨНГӨ ТӨГРӨГ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА... ХАМТЛАГ ДУУЧИД ҮНЭ ХАНШАА НЭМСЭН ГЭСЭН УЛИГ ДОМГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ... ҮНДЭСНИЙХЭЭ ИХ БАЯР НААДМААР ГАНЦ 2 ДУУ ДУУЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ ТӨРӨӨС ОДОН ТЭМДЭГ ГОРИЛОГЧИД БАЙДАГ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ...СЭТГЭЛ ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ БАЙХАА...ГОЁ ГОЦ ЮМ АЛГА БАЙДАГ Л НЭГ АРГА ХЭМЖЭЭ...

зочин [202.55.191.205] 2019-07-17 08:44:46

Уртын сайхан дуу цангисан сайхан наадам байгаасай гэж хүссэн. санаанд хүрсэнгүй.

Зочин [103.229.121.205] 2019-07-17 06:32:55

Урьд жилүүдээс ч тааруухан болжээ Тѳсѳв бага ч гэсэн найруулагчийн ур чадвар хүрсэнгүй

Oyunaa [202.126.89.124] 2019-07-21 18:21:45

Manai urdaa baridag mundag urtiin duuchid yaasiin be, manai huchirheg Simponi nairal hogjim haachiv? Jantsannorov, bujig degleech Suhbaatar, P.Badarch guai geed mundag mundag ulsuud bna, sanaa bodliig ni avsiim uu.... gej

зочин [202.126.89.187] 2019-07-17 05:47:07

Энэ жилийн нээлт сайхан болсоон Өмнө нь нэвсийсэн хэдэн нөхдүүд ийш тийш гүйлдээд хамаг цаг авч байсан

Иргэн Батболд [203.91.115.37] 2019-07-17 03:35:45

Найруулагчийн ур чадвар маш муу? ухаан нь хүрсэнгүй дээ???еэ чааваас? гэж Олонтойгоо зөвлөхгүй яав даа? зайлуул? Олноо дага? -Түмнээ түш?Тэгвэл чи амжилтанд хүрнэ???

Зочин [117.111.15.222] 2019-07-16 23:12:15

Наадмын нээлт сайхан болсон .Хүүхдүүдийг бүрэн дуулуулсангүй. Төмөр дээр авирдаг хэсэг..гм жижиг сажиг илүү утгагүй зүйл байна лээ. хувцасны ур дизайн зарим нь навсгар байсан.Чингис хааны дүр таалагдаагүй үнэмшилгүй

Зочин [122.201.31.78] 2019-07-16 17:14:43

Нээлт гэж суржин нэртэй даржин жужиглэлт болжээ. Хайран цаг зав, тэр олон саяар яригдаад байгаа херенге,

Зочин [202.126.89.26] 2019-07-16 11:21:56

Жил жилийн наадмаар арми цэргийнхнийг татаж оруулдагаа болимоор юм. Гадаадад Энхийг сахиулах ажиллагаанд амь нас эрүүл мэндээ золин байж яван амьдралаа дээшлүүлэх гэсэн хүний хүслийг нь хасах явуулахгүй байхаар хясаж хүчээр оруулан гурилдахаа болимоор юм. Хөөрхий тэр муу хэдэн офицер ахлагч нараа хар үүрээр 07.00 цуглуулан харанхуй үдэш 23.00 гэж тараадаг.Өдөрт ганц таваг шөл өгч голыг нь зогоодог арчаагүй арчаагүй гэхэд дэндүү арчаагүй ядмаг аргаар наадмын нээлтээ хийж байна.БХЯ, ЗХЖШ-ын хэдэн авлигач генерал хурандаа нарт цэргээ өмөөрөөд хэлэх зүрх зориг байхгүй. аягүй бол амьсгаанууд нээлтийг найруулж байгаа тэр муу найруулагчтай хуйвалдаад хүн бүрт өгөх ёстой ажлын хөлсийг нь хуваагаад завшиж магадгүй гарууд шүү. Цэрэг армийг ард түмэн наадамд ашиглах гэж бус болзошгүй байлдаанд бэлэн байлгах гэж л тэжээж татвар төлдөг. Тэрнээс бус урлагийн найруулагч шуналтай хулгайчийн халаасыг түнтийлгэх гэж төлдөггүй. Рок попын хэдэн арзагарт сая саяар өгдөг муусайн мөнгөө муусайн цэргүүдэд өг

Oyunaa [202.126.89.124] 2019-07-21 18:26:19

Tsereg daichlaad bhdaa yahav de, bas tsagdaagiinhan gj noir hoolgui yvna...ymar DAIN bolj baigaa bish dee, NAADAM shu de, ard tumnees sanaliig n av...

зочин [202.179.26.182] 2019-07-17 03:44:06

санал нэг байна. бас дандаа үхэр тэрэг яваад байхаар нь харж байгаад залхаад, сувгаа сольсон ш дэ

Зочин [202.179.25.63] 2019-07-17 00:36:05

зүйтэй

Зочин [103.14.36.218] 2019-07-16 09:27:05

yg unen helsen bainater tsoggerel basa hiiheb de bas urlagiin gavyat geed baihda yahav yu hiisen hun be heden haltar kino hiisen baih

зочин [122.201.31.22] 2019-07-16 09:20:24

Нээлт огт таалагдаагүй. Утгагүй. Монголчууд юм болохоор морь унаад давхиж байгаа хүнийг хараад л орилолдох юм. Түүхчилсэн ч юм алга. 37 оны до яамныхны дараа Сүх жанжин маань амьд явж байсан шүү. Мундаг эр.

Зочин [64.119.20.72] 2019-07-16 08:07:24

Төрийн том хүндэтгэл тоглолт дээр дуучин дэлгэрмөрөн толгой нүцгэн дуулж байх шиг, ...

Od [82.35.47.65] 2019-07-16 06:27:34

Shine tsengeldeh barival ergen toirind n undur barilga bitgii l barij uzeerei dee! Stadionii sur ih daragdaj haragdaad bna lee! Ene heden bayachuud albaar tsengeldehiin dotorhiig gereesee harj bolohoor undur barilga oirhon bariad ih undur uneer zarj mungu hiigeed bgaan bishuu?

Bolor [66.181.161.37] 2019-07-16 05:46:58

Наранбаатарынх ч тийм сэтгэлд хоногшсон зүйл байхгүй шд 4 удаа гэхэд

Зочин [59.153.113.97] 2019-07-16 04:45:27

Монгол Терийн наадмын нээлт гэхэд даанч дэ гэмээр. Олон тумнийг аргацаагаад енгерев. Атарын 60 жилийн тоглолт нь яг цэцэрлэгийн хуухдийнх шиг. Алтан намар дууг дуулахдаа яахав дэ. Ургацын далай гэж сайхан боргил хоолойтой дуучины дууг тавихгуйдэ. Цэнгэлдэхийн дотор баярын уйл ажиллагаа бехийн барилдааны уед ямар дуу хуургуй нам гум .нээх гунигтай. Гадуур нь буур хэлэх юмгуй. Чихэлдсэн олон. дунсийгээд. Ядаж хаа сайгуй ардын болон уртын луу чангахан тавьж болноо до. Сур харваа ... хаа сайгуй дуу шуугуй гунигтай. Дээр нь Нарантуулынхан тэрчигээрээ ирчихсэн. хэтэрхий заваан замбараагуй ямар ч мэргэжлийн хяналтгуй ер нь энэ жийлийнх иймхэн наадам узсэнгуй.

иргэн [202.179.26.62] 2019-07-19 02:57:21

тантай 100 хувь санал нэг бна.

манан [139.5.217.44] 2019-07-16 04:34:07

наадамын талбай нь хэзээ хувьд очоо вэ Гадаадын пүүскомпиануудын рёклам самбараар дүүрсэннаадам боллоо

Зн [103.229.123.244] 2019-07-16 04:31:10

Наадмиин талаар олон хүн снаа,оноо ,шүүмж,саймж хэлжээ .хэлэх,хиих,2 алд дэлэм хол.наадам гэдэг баяр ямар утга агуулгатай.юунд зориулсан зэргээс улбаалж дотоод чанар,зохиомж,найрамж,бүтэц,агуулга зангидагдаж,иж бүрэн ,төгөс төгөлдөр болох болрв уу.наадам гэсэн баяр яаж хиих талаар олны сэтгэл,оюунллаг нөхдиин сэтгэмж саналаар сайн сайхан болгох биз.

Зочин [202.126.89.124] 2019-07-21 18:30:10

Ter neg muuhai NAIMAAgaa horimoor yum oo, Onigoo... ymar ZAH bish dee, ene naadam neg l bish ee

Зочин [202.9.43.48] 2019-07-16 04:09:05

Богд хаан маань тугандаа бөхийхгүй дарга нарт очиж мөргөж байх юм

sagi [122.201.23.84] 2019-07-16 04:04:20

Наадмын нээлтийг хийчих шинэлэг санаа манай залуучуудаас гарах байх. Цоггэрэл хөгширсөн байна. Ёстой урам хугаллаа

зочин [64.119.19.162] 2019-07-16 03:51:47

цэнгэлдэхийн том дэвжээг театрын тайзны хэмжээтэй адилхан гэж андуурсан бололтой.Наранбаатарын хийсэн нээлт гоё байсан.Энэ удаа дэндүү жол болсон.Тэр тариан түрүүг цэнгэлдэх дүүрэн найгуулсан бол ,тэр цэрэг армийхнийг талбай дүүрэн хөл тавиулсан бол,тэр мэргэжлийн дуучид хөгжимчидөө тайзан дээр биш талбайд гаргасан бол гээд маш олон тэгсэн бол гэж халаглах юм байлаа.Дэндүү ядмаг болсон.Монголчууд хэзээ зүлэг цэцэг алагласан сайхан талбайтай болох бол.Найруулагчийнх нь мэдлэг,сэтгэлгээний хэмжээ л юм байхдаа

Зочин [202.179.26.56] 2019-07-16 03:51:01

Ардын хувьсгалаас хойш юу ч болоогүй бололтой. Ийм зарчмын асуудалд алдаа гаргаж байхад юун үзүүлбэл цаашаа.

Зочин [64.119.22.220] 2019-07-16 03:48:21

Наадмын нээлтийн ажиллагаанд шинэлэг зүйл байхгүй, найруулга муутай, улиг болсон хуучин хэлбэр, алдаатай түүхчилсэн тоглолт байлаа. Ихэвчлэн бэлэн урлагийн номеруудыг \хүндэтгэлийн концертонд тоглогдсон \ ашигласан уйтгартай байв. Найруулагчийн мэдлэг, чадвар маш сул байна.

Зочин [202.21.108.94] 2019-07-16 03:43:18

Юун наранбаатар. Юун со жинхэнэ чи шүү энэ жил найруулсан баагий

Зочин [198.16.70.53] 2019-07-16 03:40:53

Mash goe neelt bolson. Porter deer yum achij garch irdeg Naranbaatar zontka bujigluuldeg SO goos estoi neg deer yum hiilee l gej bodson. hudlaa medeelel bn

Зочин [192.82.65.200] 2019-07-16 03:35:29

Төв цэнгэлдэх барих нь асуудал биш байх. Гол нь төв цэнгэлдэхээс орлого олдог ашигтай ажиллах менежмент огт байхгүй байна. Менежментийг зөв шийдвэл барилга барих асуудал биш.

Зочин [202.179.26.56] 2019-07-16 03:23:49

Ардын төв цэнгэлдэх хувьсгал гэдэг болсон юмуу? Би ямар нэг юмнаас хоцроод байна уу?

санаа [122.201.23.84] 2019-07-16 03:12:44

2 жилийн дараа улс хувьсгалын 100 жилийн ой болно. Ийм байдлаар хийж болохгүй. Энэ жилийн наадмын нээлтийг СУИС-ийн багш, оюутнуудаар хийлгэсэн бол арай шинэлэг байх байсан шүү. Цоггэрэлд маш их урам хугарлаа

Batsukh [66.181.161.77] 2019-07-16 04:57:05

Цоггэрэл муу хогийн новш минь ингэж найруулдаг юмуу. Зүгээр монголоос зайлж үз.

Зочин [139.5.219.9] 2019-07-16 03:06:43

Мөнгө төсөв хангалтгүй л гээд бхийм... Мөнгөгүйдээд байдгийм бол хэдэн том компанидаа хуваагаад өгчихөж болдоггүйм уу... 10,10 минутаар нь... MCS, АПУ, Номин нтрд.... Ерөнхий нэг зохиол гаргаад тэрний дагуу хэнийгээ авчирах яах нь тэр компанийн хэрэг гээд өгчүүл... Дэлхийн хэмжээний од авчирч ч болно шдээ...

Аймаар найруулагч [66.181.183.207] 2019-07-16 03:00:58

Монголоо алдчихсан байж тэрнийгээ мэдрэхгүй, өөрийгөө монгол соёлын хүн гэж хөөрөгддөг амьтасаар монголын урлаг соёл "манлайлагдаж" байна. Мэдлэг чадвар маш сул дорой мөртлөө тэрнийгээ мэдрэхгүй, өөрийгөө "зууны манлай"-д тооцуулдаг амьтангууд энэ монголын дарга марга, захирал махирал, ректор мэрээктор, эзэн мэзэн гэгджээ. Тэгээд хэлдэг үг нь омогшил, дэлхийд гайхуулах майхуулах гэсэн "мундаг" сэтгэлгээний хэдэн маанаг үгтэй. Театарын болон улсын наадмын найруулагчийн омогших сэтгэл гэдэгт үхэр тэрэг, яст мэлхийн нуруун дээр тавьсан өндөр барилга орж ирэхээс цаашгүй, тэрнийгээ тэгээд дэлхийд гайхагдана гэж итгэжээ. Ийм юм харуулбал монголд гадаадын нэг сая жуулчин ирэх гэнэ шүү.

Зочин [202.180.216.19] 2019-07-16 02:58:36

Богд Хаант Монгол улсын дараа шууд л 1939 оны Халх Голын дайны тухай өггүлж, дараа нь буцаад 1921 он Сүхбаатар болоод явчихсаныг ойлгоогүй шүү харин !!!

1234 [182.160.34.19] 2019-07-16 11:00:08

tegsen

Зочин [150.129.141.145] 2019-07-16 02:37:30

Gajig sptsializm hanhalsan holion bantan shig neelt

Зочин [202.126.89.124] 2019-07-21 18:35:12

....uher tereg chireed yvahdaa taarsiin zugeer..

Guest [202.9.45.63] 2019-07-16 02:31:44

Наадмын нээлт гоё болсоон

Zochin [202.179.30.178] 2019-07-16 02:25:32

Bituu ordontoi bolj baij goyo digital show zohion baiguulah heregtei. 7.10 nii udriin oroi neeltee hiihed gemgui. Buh olymp bayaruud neeltee oroi hiideg. Hamgiin gol juulchdiig tegej l gerel chimeglel, 4D, 5D uzuulberuudeer tatna shuu dee

zochin [202.70.46.20] 2019-07-16 02:22:09

medee. mn yah gej ingej bdg yum beeeee. shn l bolson sh dee bitigii ingej yumiig haraaar budaj bgaach eee

hmm [182.160.34.119] 2019-07-16 02:16:32

ULSAAS TSALINJDAG, ULSAAS GAVYAT TEMDEG AVDAG JUJIGCHID DUUCHID GANTS BAYRAARAA UNEGUI DUULAAD BUJIGLEED UGCHIJ BOLDOGGUI UMUU, TEGVEL ZUVHUN HUMUUSIIN HOOLIIG BELDEHED 600 SAY HANGALTTAI SHUU DEE, JOOJON SETGEL GARGAJ CHADAHGUI BOL DARAA JILEES , TORIIN NEELTEND SETGELEEREE AJILLAH JUJIGCHID DUUCHDIIG DUUDAAD, DARAA N GAVYAT NTR-EE UGUHDUU NAADAMD HEDEN UDAA UNEGUI OROLTSSONOOR N DUGAARLAJ SHAGNAJ BAI, MON UU

tcengeldehee urgutgul hiie [59.153.85.67] 2019-07-16 01:46:37

yadaj tcengeldehee tomsgoj urgutgul hiie

Irgen [202.126.89.237] 2019-07-16 01:31:37

Ёстой хөгийн нээлт болсон.

Зочин [66.181.161.23] 2019-07-16 01:44:20

Наранбахтар. Со нарын дэргэд бол хамаагүй илүү болсон халхаас аврага төрсөн сайхан наадам болсоон

зочин [66.181.191.76] 2019-07-16 01:18:53

Зсссссссссссссссссссссссссссссс,омогшил момогшил ярисан аймхай хулчигар монголчуудаар юугаа хийхэв,солиорол битгий олон юм донгосцгоо

Зочин [66.181.161.102] 2019-07-16 01:25:10

Yag tiim

Зочин [64.119.20.76] 2019-07-16 01:11:40

энэ жилийн наадам сайхан болов оо

Зочин [203.91.115.51] 2019-07-16 01:08:32

Ene hudlaa shine tsengeldeh barih gesen hulgaichuudiin l medee baina daa ingej bj mongo shaaj tsengeldeh barih gesen arga Erin bol Genco tehnelogi bn

зочин [202.9.45.193] 2019-07-16 01:08:08

Энэ жилийн наадмын нээлт өмнө жилүүдийн наадмын нээлтээс агуулга, хамрах хүрээ, бодит оролцоо зэргээрээ Наранбаатар, Сосорбарам нарийн найруулсан наадмын нээлтээс хавгүй дээр болсон. Гэхдээ төгс болсон гэж хэлэхгүй. Зас ч сайжруулах, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэл, түүхэн хөгжлийн талаар тусгах байсан юм. Наранбаатар, Сосорбарам нараар хэзээ ч наадмын нээлтийг дахин найруулж болохгүй шүү. Энэ админ нөхөр соёл, урлаг, түүхийн ямар ч мэдрэмжгүй хүн байна.

Зочин [103.26.193.52] 2019-07-16 18:34:08

Яг унэн. Унэхээр сайхан нээлт болсон

Tugs [202.126.88.68] 2019-07-16 01:05:06

Шинэ цэнгэлдэхээ урдуур нь зөрөөд явчих зайтай хиигээрэй дээ

Зочин [103.10.22.85] 2019-07-16 00:56:30

Энэ наадамын гуншинг улам нэмж тэгтэл сүр дуулиан болгох хэрэггүй. Зүгээр л Монгол наадам гэвэл болоо.Бас хялбарчилж орчин үежүүлэх хэрэгтэй.Наадамын дуулианд сэтгэл хөөрч яваад 12хүн авто осолоор 8 хүн усанд живж нас барсан байна. Цаана нь гал түймэр гэмт хэрэг мэтээр хэдэн хүн нас барсныг бүү мэд. Ингэж олон хүний амь золиослож наадаж болохгүй.

Зочин [202.9.43.29] 2019-07-16 11:47:10

ЯРГАЧИН КОММУНИСТ МАН -ын ЗАСАГЛАЛЫН ҮЕД СОНГУУЛИЙН СУРТАЧИЛГАА НЬ Ч ХҮНИЙ АМИНД ХҮРЧ, АРИУТГАХ САНГИЙН ЗАСВАРЫГН НЭЭЛТИЙГ Ч ХҮНИЙ АМИАР МЯЛААЖ, ТӨРИЙН ОРДОН, ЯАМНЫ БАЙРАНД ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖ, АРДЫН БАЯР НААДАМ НЬ Ч ХҮНИЙ АМЬ СҮЙДЭЖ, ЕР АЛЬ СЭДСЭН БОЛГОН НЬ ХҮНИЙ АМЬ СҮЙТГЭДЭГ БОЛЛОО. ЭНЭ УДААГИЙН НААДМААР ГЭХЭД Л ОЛОНД ТОДОРХОЙ МЭДЭГДСЭН НЬ 20 ГАРУЙ ХҮН АЛТАН АМИА ГЭЭЖЭЭ. МУУ ЁРЫН БУЗАР ШИНГЭСЭН ЯРГАЧИН МАН МӨХӨЖ СӨНӨХӨӨС НААШ МОНГОЛ МААНЬ ӨӨДЛӨХГҮЙ НЭЭ. ЯМАР ИХ ХАРАМСАЛ ВЭ!

Зочин [117.111.10.11] 2019-07-16 00:40:38

Харин ч энэ жилийн наадам мэргэжлийн жүжигчдээс бүрдсэн ануулга сайтай сайхан нээлт болсон

би [202.70.44.46] 2019-07-16 00:34:58

наадам нээлт сайхан болсон, харин ХАР ТАМХИЧИН-ХҮНИЙ АМИЙГ ХОРООСОН лхагвасүрэн гэгч хөгшин сармагчинг оруулаагүй бол бүр сайхан болох байсан.

Зочин [203.91.115.42] 2019-07-16 00:37:30

Зөвөө

Иргэн [139.5.218.221] 2019-07-16 00:28:59

Наадмын нээлт урлаг соёлын арга хэмжээг сэтгэлтэй хүнээр хийлгэ том гээд байгаа улсууд хэрэггүй тэр жил зурагтаар гараад од болоод байсан Дархан хотын ЁБ ын сургуулийн хөгжмийн багш нэг эрэгтэй хүн байсан тэр хүн чадна

Зочин [150.129.142.110] 2019-07-16 00:24:33

Шинэ найруулагч арай л өөрөөр сэтгэж гоё нээлт хийх байх гэсэн горьдлого талаар болсон.Сэтгэлд хүрсэнгүй.мэдээж амаргүй ажил л даа.

зочин [122.201.23.84] 2019-07-16 03:08:57

Яг үнэ. Цоггэрэл арай дээр хийж магадаггүй гэсэн итгэл талаар болсон шүү

Цог [139.5.218.221] 2019-07-16 00:19:10

Ногоон ориг зүлэгтэй 40 000 дээш олон хүн сууж үзэх цэнгэлдэхтэй больё . Бараа заруулж болохгүй хотын захиргаа зөвхөн журмаа гаргаад өгчих олон нийт өөрсөдөө зохион бхйгуулж чадна заваарсан авилгалч гахайнууд

зочин [122.201.23.84] 2019-07-16 03:10:12

Одоо шинээр хийх цэнгэлдэх хүрээлэнгээ дор хаяж 50000 хүний суудалтай байхаар хийх хэрэгтэй байх.

Songogch [66.181.189.176] 2019-07-16 00:18:23

Uhsen 25000 tug taarsan neelt bolson bna le.

Зочин [64.119.20.77] 2019-07-16 00:15:54

Наадмын. нээлт маш сонирхолгүй болсоон. Мэдлэг муутай, чадваргүй найруулагч байлаа. Шинэ содон санаа байхгүй . Дэлхийд гайхуулах юу ч үзүүлсэнгүй!!! Ичиж үхмээр

Зочин [103.57.93.224] 2019-07-16 00:10:08

Мөнгө хөрөнгийг нь хангалттай өгөөд ч ийм " юм" найруулчих найруулагч нь хараахан Монголд төрөөгүй л байна даа. Нарийн яривал киногоо ч олигтой хийчих хүн алга. Хошин гараахан мэтийн юм халтар хэдэн төгрөг олох гэж тоглодог , тэрийг нь төрийн шагналаар шагнадаг ийм л урлагтай улс шүү дээ бид чинь

Зочин [110.70.15.238] 2019-07-16 00:30:33


71 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
71 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.