Х.Баттулга: Иргэний сонгох эрхэд саад учруулах оролдлогыг гэмт хэрэг гэж үзнэ

М.Амаржаргал / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгайлсан саналаа илэрхийлж байна. Тэрбээр: УИХ-ын ээлжит бус чуулган онцгой, харуиуцлагатай цаг үед хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байна. Миний бие хаврын ээлжит чуулган дээр хэлсэн үгэндээ дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг болсныг уриалж байсан билээ.

Олон нийт Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээж зөвшөөрч байна. Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ ямар замаар, ямар өөрчлөлт хийх талаар өөрийн байр суурин дээрээ бат зогсож байна. Олон нийтээс гаргасан саналд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа боловсрууллаа. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаанд амжилт ололтоос гадна нийгмийн хөгжлөөс улбаалсан хүндрэл, бэрхшээлтэй тулгарч ирлээ. Ард түмний засаглах эрх алдагдлаа, байгалийн баялгийг тэгш хүртэх, зүй зохистой ашиглах бодлого алдагдлаа. Парламентын засаглалд эргэлзээ хандлага ихэслээ. Улс төрийн намууд ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл болж хувирлаа. Сонгуулийн үр дүнд байгуулагддаг Засгийн газар ойр ойрхон солигддогоос тогтвортой хөгжлийн бодлогогүй алдагдлаа.

1.Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан билээ. Тусгаар тогтнолын төлөөх Монголын нийт иргэдийн 98.5 хувь нь саналаа өгч, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн санал олон саад бэрхшээлийг туулж, 1961 онд НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Иймд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр Үндсэн хуульд зохицуулалт хийж, "Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно" гэсэн заалт тусгаж байна.

2. УИХ-ын долоон удаагийн сонгуулиар сонгогчийн саналыг авахаар бэлэг сэлт өгөх хандлага байсаар ирсэн. Тийм учраас иргэний сонгох эрхэд саад учруулах оролдлогыг гэмт хэрэг гэж үзнэ гэсэн саналыг тусгаж байна.

3.Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөлийг улам тодотгож, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг нэмэгдүүлэх заалтыг оруулж өгч байна.

4.Газартай холбоотой аливаа хэргийг Засгийн газар болон засаг захиргааны нэгжид шилжүүлэх хэрэгтэй. Тиймээс Нийтийн өмчийн газрыг эзэмшүүлэх шийдвэрийг зөвхөн Засгийн газар, аймаг хотын Засаг дарга гаргана.

5. Байгалийн баялгийг зохистой ашиглах талаар Үндсэн хуульдаа тусгах шаардлагатай. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад байгалийн баялгийг ашиглахдаа тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлах хэрэгтэй гэж үзэж байна. Ой ус, газрын хэвлийн баялаг нийтийн өмч мөн. Онцгой ач холбогдол бүхий газар, байгалийн баялгийг ашиглахдаа зардлыг хөрөнгө оруулагч тал гаргаж, татварын дараах ашиг төрд оногдоно. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтарч ашигласны ашигийг Баялгийн санд оруулна.

6. Намуудын дотоод ардчилал хангалтгүй байна. Намуудын парламентад санал авах босго таван хувь буюу 100 мянган сонгогчийн санал авсан байх. Нам 50 мянгаас доошгүй гишүүнтэй бол Сонгуулийн төв байгууллагад бүртгүүлэх босгыг тогтооё. Намууд санхүүгээрээ уралдах бус үзэл баримтлалаараа өрсөлдөх хэрэгтэй. Намуудын гишүүнчлэлийг Дээд шүүх биш СЕХ хариуцдаг болъё.

7. Хууль болон УИХ-аас гарч буй шийдвэрийг чанартай болгох хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна. Иймд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүний албыг дангаар хаших хэрэгтэй. 1992 онд Монгол Улс 2 сая гаруй хүнтэй байсан бол өнөөдөр 1.2 саяар нэмэгдэж, 3 сая гаруй хүн амтай болоод байна. Аливаа улсын парламент хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хяналт тавих аргачлал байдаг. Энэ аргачлалаар тооцвол 3.2 сая хүн амтай улс 114 УИХ-ын гишүүнтэй байхаар байна. Иймд 108 гишүүнтэй байх санал оруулж байна.

8.Олон намын төлөөлөл буюу парламентад мэтгэлцээний замаар шийдвэрлэгдэх ёстой. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 33 намын зүгээс хувь тэнцүүлсэн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Манай улсын хувьд өөрийн орны онцлог, улс төрийн намын төлөвшил зэргийг харгалзан сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгох шаардлага бий болжээ. Ийм учраас УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

9.УИХ-ын бүрэн эрхийг хугацааг дөрвөн жил байхаар Үндсэн хуульд заасан. Эхний жилд томилгоо хийж, сүүлийн жилд дараагийн сонгуульд бэлддэг болсон. Үүнийг улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Тогтвортой хөгжлийн бодлогыг НҮБ болон бусад орнууд 5, 10 жилээр төлөвлөдөг. Дэлхийн 95 улсын парламент таван жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байна. Тиймээс УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байх санал оруулж байна.

10.Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Ганц гишүүн чухал ач холбогдолтой хуулийг санаачилдаг байсан. Үүнийг хуулиар зохицуулдаг болж байна.

11.Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульд тусгах хамгаалах шаардлага байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол орон шинэ дэвшил рүү орох гэж байна. Улс оронд шинэ эхлэл, шинэ гараа даруй хэрэгтэй байна. Өөрчлөлт шинэчлэлт эрчтэй хийгдэж сайн үйлс дэлгэрэх болтугай хэмээв. Ийнхүү Ерөнхийлөгч саналаа танилцуулснаар өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.71] 2019-07-18 18:18:00

Манай бараг бүх томчуул орсон Электорат гэдэг чинь иргэдийг мунхаг, бид цэцэн тул бидний дэмжсэн хүмүүсийг та нар дэмж гэх гээд байгаа нь сонгогчийн эрхэд халдан нөлөөлөх гэсэн зохион байгуулалттай үйлдэл...

УЛААНГОМ [103.229.122.26] 2019-07-17 03:04:45

ХҮН НОХАА ХОЁР ӨТЛӨХӨӨРӨӨ ХЭВТЭР, ИДҮҮР ХОЁРОО Л БОДДОГ ЮМ БАЙНА. ЛҮНДЭЭЖАНЦАН ГЭДЭГ ХҮН ЗАЛУУДАА ОВОО САНАГДДАГ БАЙСАН ХАРИН СҮҮЛИЙН ҮЕД ХУЛГАЙЧ НАРЫН ЗАХИАЛГААР ХУЛГАЙЧ НАРЫН БООЛЧЛОЛЫГ ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛАХ ТӨСӨЛ БАРИАД МӨН ИХ САЛБАГАНАЖ ЯВНА. ХЭДЭН ЖИЛ ДУЛААН ГАЗАР ДАССАН ХООЛТООГОО БАЙХАА Л БОДОЖ БАЙНА.

Зочин [202.21.127.160] 2019-07-17 04:21:57

erunhiilugchiin jasaglaltai boloeeeeeeeeeeeeeeeee

зочин [202.131.229.246] 2019-07-17 01:08:37

420 шилдэг хүмүүсээрээ бид үндсэн хуулиа хэлэлцэн баталж байлаа гэтэл одоо 76 хулгайч өөрчлөх нэрийн дор төрийн эргэлт хийх гээд байгаа юм биш үү эдэнд итгэх итгэл алга даа эднүүсийн сэтгэл боловсрол дутана

Мөн [202.55.188.40] 2019-07-17 00:58:03

1- д юу гээд хэлчив ойлгосонгүй ахиж тусгаар тогтнолоо асууна гэж юу байхавдээ

Зочин [202.170.68.162] 2019-07-17 01:17:09

Манай хүн зөв хэлж, Крым , Донецк-с санаа авсан байна, Иванууд санал асуулга явуулаал бусдын газар нутгийг дээрэмдэж байгааг харж дээ, зөв2

иргэн [150.129.142.239] 2019-07-16 23:07:33

Үндсэн хуула өөрчилж болноо. Хожим хойтохоо л сайн хараарай даа. Одоо МАНАН-д хууль үйлчлэхгүй тэд хуулиа зөрчиж байхад хэн ч арга хэмжээ авч чадахгүй л байгаа. Тэгсэн мөртлөө жирийн иргэнийг нэг л хазгай гишгэвэл хууль нүгэлтэй сайн үйлчилж байгаа шүү. Тиймээс бодолтой л өөрчлөөрэй, түүхийн явцад хэн ч засгийн толгойд гарч мэднэ. Тэр цагт бүх шударга үнэнч хүмүүсийг төрөөс шахаж гаргах дэгээ л бүү хийгээрэй дээ.

Зочин [66.181.161.30] 2019-07-17 03:31:44

Zov

zochin [103.229.121.131] 2019-07-16 20:23:26

Medrel.

Irgen [202.9.42.199] 2019-07-16 15:38:17

76 lyivarchin ideed xanaxgyi bxd 114-108 ch gex shig boliochee turd garch ireed idej lyivardsx ex ornoo zaraxaas uur ym setgexgyi malnyydaar yax ym be mohgolchyyd xylgaich lyivarchdaasaa salaxgyi bol xezeech xugjixgyi xarin ch tsuulux xeregtei bna gazriin baylagaa tsulmuj dyyslaa ireedyi xoichoo bodoxgyi zuvxun xar amia bodson turiin xylgaichyydiig ylam olon bolgox xend xeregtei ym

Зочин [193.119.109.247] 2019-07-16 13:07:10

Fuck

Зочин [103.212.117.85] 2019-07-16 12:46:19

Тэгвэл өөрөө хамгийн том гэмт хэрэгтэн болжээ. Үнэн хэлж бгаа бол түрүүлж шоронд очиж суугаад бусаддаа үлгэр жишээ үзүүл

ИРГЭН [64.119.21.253] 2019-07-16 12:44:31

ХҮРЭЛСҮХ ЛҮНДЭЭГ ШҮҮХЭД ӨГЬЕ !

Зөв шүүхэд өг хүрэлсүх лүндээжанцанг !! [64.119.21.253] 2019-07-16 12:43:32

Үнэн дэмжиж бна манан үндсэн хуулийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж болохгүй ард түмний санал чухал хүрэлсүх лүндээжанцаныг шүүхэд өгьё !!!!!!!!!!!!!!!!!!!!! Ард түмэн шаардаж бна

Зочин [122.201.31.218] 2019-07-16 12:23:43

100% дэмжиж байна

Үнэн [66.181.190.249] 2019-07-16 12:11:16

Идэж,уусан чинь багдаад байгаа юм байхдаа ,жалганы үзлээсээ салаачээ лалруудаа

зочин [66.181.191.76] 2019-07-16 12:03:35

108 хулгай нарыг тэжээж тэтгэх тансаглуулах төсөв хөрөнгө чини хаана бгаа юм,тийм их хөрөнгө,мөнгө илүүдээд өр зээлээ төлчихсөн бол цалин,тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлээ жонхуу мини,ингэж дурын жонхуу улс орны эдийн засаг санхүү төсөв мөнгө мэдэхгүй байж хуулинд санал оруулна гэж битгий донгос,ард иргэд мах,бензин талхны үнээ дийлэхгүй байхад жонхуу чи тансаглахаа болиж үзээрэй,чиний энэ санал чини ард иргэдэд хүртээл алга,төр улсын хоол хангамжнаас насаараа салахгүй гэсэн санаа чини явж бна,огцорч далд ор,новшоо


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.