Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчино

Д.Тулга / Боловсрол

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Захирамжийн дагуу:

  • - Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
  • - Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе. Захирамжийн хүрээнд хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шугам сүлжээний өргөтгөл засварын ажлыг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

image

image

image


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok

Зочин [202.131.225.197] 2019-08-23 05:05:17

9 sariin 1nd horiod baihdaa yadiin durakuudaa

Зочин [202.9.45.255] 2019-08-23 02:50:21

Дугаарын хязгаарлалт гэдэг юмыг батуулийн дараа хотын дарга болсон хун нь яаралтай таслан зогсоогоод ахиж нэг ч удаа дугаарын хязгаарлалт хийхгуй ээ та нар битгий машин нэмж аваарай гээд энэ гажигийг засчих боломжтой байсан одоо онгорчээ нэг даргын хийсэн буруу зуйлийг ер засахгуй тэр чигт нь монхлоод орхичих юм

Иргэн [66.181.161.114] 2019-08-23 12:23:37

Олон хүн амтай газар нутаг бага оронд бол бж болох зүйл манайх шиг өргөн уудам нутагтай нэг олигтой тосгоны дайнд.хүрэхгүй хүн амтай оронд бол огт баймааргүй зүйл залхуу хувалзууд мин мөнгө аваад л авто машины зам дээр шахуу барилга бариулах боль

Зочин [66.181.177.142] 2019-08-23 02:50:16

Ядаргаатай юмаа. Хязгаарлахаа больчихож болдоггүй юм байхдаа, өдрийн цагаар улсын нийслэл гэхэд ичмээр хоосон замууд байхад хязгаарлах нэрээр хүмүүсийн ажил алдуулаад байх юм. ЗЦГынхан өдрийн цагийн ачааллаа камераар хараад, сошлоор үзүүлээд л байдаг, замууд хааяа ганц нэг машин яваад хоосон байдгийг бүгд л мэднэшдээ. Ийм асуудал шийдэх хүн үнэхээр байхгүй юмуу, хуучин машины тоо нэмэх гэсэн ченжүүд ажилладаг юмуу. Хязгаарлалтаа ядаж ажил эхлэх, тарах цагаар хотын төвөөр 1, 2 км газраа хий л дээ.

Зочин [66.181.185.214] 2019-08-23 02:09:22

Гэнэт солиороод одоо болиоо.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.