А. Мөнхбат: Дуучин Л.Банзрагч, Д.Бурмаа нартай хамтарч “Заллага” нэртэй тоглолтоо хийнэ

Н.Алтанцэцэг / Энтертайнмент

Сүхбаатар аймгаас уугуул, СТА дуучин Андбаатарын Мөнхбат олон сайхан бүтээлээрээ үзэгч олны танил болсон уран бүтээлч. Түүний “Тод магнай”, “Адуучны хийморь”, “Манай адуу” зэрэг дуунуудыг сонсогчид сайн мэднэ. Тун удахгүй “Заллага” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа түүнтэй ярилцлаа.

-Уран бүтээлийн тоглолт хийх гэж байгаа юм байна. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ирэх 11дүгээр сарын 1-нд МУСТА,дуучин Л. Банзрагч, Д.Бурмаа нартай хамтарч “Заллага” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Бид гурвын хувьд хамтарч тоглолт хийгээгүй таван жил болж. Энэ тоглолтоо өнгөрсөн жилүүдэд хийгдэж байсан тоглолтоос илүү өргөн цар хүрээтэй хийхээр ажиллаж байна. Энэ хоёр дуучинтай 2010 оноос хамтарсан уран бүтээлээ хийж эхэлсэн. Энэ есөн жилийн хугацаанд нэг үеийн уран бүтээлчидтэйгээ ганзага нийлж уран бүтээлийн олз омог ихтэй явж ирлээ дээ.

-“ Заллага ” тоглолтод өөр уран бүтээлчид оролцох уу?

-Одоогоор шийдээгүй байна. Бид гурав хувийн уран бүтээл болон хамтран хийсэн уран бүтээлүүд дуулагдана. Монголын ард түмэн бид гурвын хамтарсан уран бүтээлийг нэлээд сайн хүлээж авдаг. Бид гурвын уран бүтээлийн чиглэл ардын болон нийтийн дуу. Иймээс энэ чиглэлийн дуунууд нэлээд дуулагдана.

image

-Та гурвын хамтарсан дуунууд нэлээд хит болж байсан. Энэ тоглолтод шинэ уран бүтээл дуулагдах уу?

-Тоглолтод хамтарсан дуунууд болон хувийн уран бүтээл дуулагдана.Одоо “Ургацын далай” гэсэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ шинэ уран бүтээлээ тоглолтод дуулна.

ИРЭХ ХАВРААС ҮЛДСЭН АЙМГУУДААР АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙНЭ

-Та дуучин Л. Банзрагч, Д.Бурмаатай хамтарсан тоглолтууд хийж байсан. Энэ тоглолт та гурвын хэд дэх тоглолт вэ?

-Миний хувьд урлагийн замд ороод 13 жил болж байна. Энэ хугацаанд бие даасан зургаан тоглолт хийсэн. Дуучин Л.Банзрагч, Д. Бурмаа хоёртой хамтарсан гурван тоглолт хийсэн. Энэ тоглолт бид гурвын дөрөв дэх тоглолт. Ерөнхийдөө гурван өөр өнгө, гурван өөр сэтгэл нэгдэж нийтийн дууны урлагийн ертөнцөд хамтлагийн хэмжээнд уран бүтээлээ хийж эх орон, ёс заншил, хүн ардаа магтан дуулж байна. Бидний уран бүтээлийн чиг хандлага дандаа сайн сайхан бүхнийг магтаж, уриалж байдаг. Иймээс цаашид ч гэсэн олон сайхан уран бүтээлийг хийж сонсогч түмэндээ хүргэхийг зорино.

-“Заллага” тоглолтоо хөдөө орон нутагт тоглох уу?

-Энэ удаагийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Сод Монгол” групп хамтран ажиллаж байгаа. Иймээс “Сод Монгол” группийн хамт олондоо баярлаж талархаж байгаагаа хэлье. Энэ удаа холын аймгаар тоглохгүй. Учир нь Д.Бурмаа маань жирэмсэн. “Заллага” тоглолтоо Улаанбаатар хотод хийсний дараа Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Зүүн хараа, Сэлэнгэ аймагт тоглох төлөвлөгөөтэй байгаа. Харин ирэх хавраас үлдсэн аймгуудаар аялан тоглолт хийнэ.

image

ХАР БУРУУ ЗҮЙЛТЭЙ НИЙГМЭЭРЭЭ ТЭМЦЭХ ЁСТОЙ

-Таны хувьд дуугаа дуулахаас гадна бөх барилдаж байсан. Одоо бөхийн спортоор хичээллэж байгаа юу?

-Одоогоор спортоор хичээллэхгүйгээр урлаг уран сайхандаа цаг заваа зарцуулж байна. Хоёр туулай хөөгөөд яахав дээ гэж бодоод спортоо орхисон. Нэг зүйлээ чанартай сайн хийх ёстой гэдэ гүүднээс уран бүтээлдээ илүү анхаарч байгаа. Би спортоо орхиод 13 жил болж байна. Ер нь бол хүн эрүүл байхын тулд спортоор хичээллэх ёстой.

-Сүүлийн үед урлагийн хүмүүс хар тамхи хэрэглэх тохиолдол нэлээд гарч байна. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Нийтийн дуучдын хувьд энэ асуудлаас маш хол байдаг. Яагаад гэхээр хөдөө орон нутагт өсч монгол ёс заншилтай маш ойрхон байсан учраас муу зүйлийг хийхийг боддоггүй. Бидний ард нутгийн зон олон, аав ээж, ах дүү, дуунд дуртай ард түмэн байдаг учраас энэ нийгэмд сайн сайхан бүхнийг түгээж, уриалж явах ёстой. Энэ хар тамхины асуудал Монголын нийгэмд асар их хор нөлөөтэй. Энэ их хор хөнөөлтэй зүйлд урлагийн хүмүүс холбогдож байгаад маш их харамсаж байна. Хууль хяналтын байгууллага авах ёстой арга хэмжээг авч, хурдан таслан зогсоох хэрэгтэй. Хар тамхи хэрэглэсэн нөхдийг урлагийн хүн гээд өршөөгөөд байж болохгүй. Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд сайхан газар орныхоо эзэн болж амьдрах ёстой. Муу зүйлд хөтлөгдөх ёсгүй. Рок попын дуучдыг залуучууд болон өсвөр насны хүүхэд нэлээд их сонсож, үлгэр дуурайл авдаг. Энэ хүмүүс нь буруу үлгэр дуурайл үзүүлээд байвал Монгол орноо авч явах залуучуудад маш том аюул бий болно. Иймээс уран бүтээлчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, олонд танигдсан нэр хүндээ хүндэтгэлтэй авч явах ёстой. Өчүүхэн бодол хэсэгхэн зуурын жаргалаас болж, амьдралдаа хар толбо үлдээж байгаа залуучуудын өмнөөс харамсаж байна. Энэ муу зүйлтэй хэсэг хүн тэмцээд нэмэр болохгүй байх. Иймээс хар буруу зүйлтэй нийгмээрээ тэмцэх ёстой.

- Ярилцсанд баярлаа, амжилт хүсье


Сэтгэгдэл

FwyMU [213.139.229.5] 2021-01-10 17:40:33

Drug information for patients. What side effects can this medication cause? <a href="https://prednisone4u.top">can i purchase generic prednisone pills</a> in the USA. Actual news about medicament. Get information now. <a href=https://himasita.lk.ipb.ac.id/2018/05/02/hari-pendidikan-nasional/#comment-51446>All information about medication.</a> <a href=https://www.isdmovimentodoadvento.org.br/meditacao/ver/detalhes/sabedoria-ao-lidar-com-dinheiro>Best what you want to know about medicines.</a> <a href=https://www.vifarsrl.com/prodotto/floid/#comment-22040>Actual information about meds.</a> cfbf199

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:39

huts [112.72.12.5] 2019-10-07 01:30:29

zail zail shalbarsan atsnuud

Irgen [80.250.174.2] 2019-10-06 08:56:47

Ene 3 duuchin bol saihan duuldag hymyys. Togloltond ni amjilt husie!

Зочин [103.26.193.133] 2019-10-05 16:00:53

Ene zohioliin duuchid huvcsa soliod duuchin n soligdood bhad l duu ae n yaag bugd adilhan shal balai

wwww [66.181.161.49] 2019-10-05 02:24:23

balai hulmas unertuulcheed soliorood yavdag gar daa

Зочин [202.9.42.27] 2019-10-04 03:45:33

Эрдэнэт д ирвэо үзнээ гоё шүү

зочин [202.179.25.31] 2019-10-04 03:15:45

Тэдний өдөр тэнд эдний өдөр энд гээд л бадар бариад явна энэ дуучид. Нэг л их урлагаар ардад үйлчилсэн хүмүүс айн. Олон юм болохоороо хооронд нэг суманд таар ч нүдний булай болцгооно. Энэ хөдөөгийн хүмүүс тийм л их концерт өнөдр болгон үздэг хүмүүс байдаг юм байх даа. Одоогийн энэ дуучдад ажлын орон байтугай дууоах дуу ч олдохоо байж дээ

Зочин [202.21.99.234] 2019-10-04 02:16:02

дан дангаараа явахгүй гарууд шүү дээ

өө [103.229.120.108] 2019-10-03 21:28:45

Энэ 3 тоглолт сайхан шүү.Хөдөө орон. нутагт маш олон үзэгч фэнүүд байдаг билээ.Амжилт хүсье!

zachin [59.153.85.114] 2019-10-03 14:31:40

neg duug yagaad 3-uulaa duuldag um bol ! ?

сонсогч [203.91.118.180] 2019-10-03 04:13:06

үзнээ хана хэзээ тоглох вэ

G [139.5.219.203] 2019-10-03 02:49:52

Zokhioliin duu chini Ard tymniig tenegryyldeg khar tamkhi yumshdee! Alia salbadai mini ajil olj khii! Yadarsan khodoonii khymyysiin 5000 togiig suilakhaasaa ich!

Zochin [202.126.89.164] 2019-10-03 02:41:56

Goy toglolt bno. Haana toglokh ve? Uznee

zochin [103.57.95.76] 2019-10-03 00:12:42

demjij bna haana we mash saihan humuus shuu mongolin nuur tsarai


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.