УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэнэ

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.10.04/ хуралдахаар товлогдсон. Тус хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон 2018 оны төсвийн гүйцэтгэл, Ерөнхий сайдын мэдээлэл зэргийг хэлэлцэх юм байна.

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэж, мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Тодруулбал, "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 38.5 хувь нь дэмжив. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттайг Байнгын хорооны дарга С.Бямбацогт тодотгосон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.63] 2019-10-04 04:39:47

Нэр хүндгүй явуургүй улс төр хийдэг Ерөнхийлөгчөөс залхаж байна.Хоригийг хүлээж авах шаадлагагүй.эх орон ард иргэдээ бодьёо,өвөлдөө улс төргүйгээр бэлтгэе.

oyunhorol soliot [185.39.141.57] 2019-10-04 03:45:34

songuuliin margaash mongold 1 ter bum hytadiig viznees chuluulj oruul gej charlaad l ... daraagiin songuul duhuud . uuriiguu 2 honogiin nasgvigee medersen chavgants .. itgeliin zeel geech yum chalchij ........ irgediin haraal ideel .... shuvuunii haraal tussan . oyunhorol soliotiig 4 jil shar hadand hevtuul ..

Зочин [202.126.89.47] 2019-10-04 01:37:50

Хүлээж авах хэрэггүй. Ямар нэгэн өөрчлөлтийг зөв буруу ч байсан хамаагүй хийхгүй бол дахин 30 жил төр дампуурна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.