УИХ-ын дарга Г.Занданшатар агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж нээлттэй мэдээлэл хийж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар: 2017 оны 212-р захирамжаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдийг өнгөрсөн хоногуудад гэр хороололд сайжруулсан түлшний талаар судлах, айлуудаар явж бодит байдалтай танилцсан ажлыг мэдээлэх гэж байна. Бидний харж байгаагаар сайжруулсан түлш зохих үр дүнг өгч байгаа нь харагдаж байна. Гэхдээ нэг бол хөлдөж үхнэ, нэг бол угаартаж үхнэ гэж тоглоом шоглоом хийж байгаа нь нэгийг хэлээд байна. Цаашид хүний амь битгий эрсдээсэй. Үүн дээр нийтээрээ нэгдэж хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бүх монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн нийтийн эрх ашгийн асуудал шүү гээд ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг сонссон юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Тав дахь өдрийн хурлын дараа утаа ихтэй голомтот газрын айлуудаар явлаа. Өглөө 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн утаа ихтэй цэгт очиход хүмүүс “Энэ алхам их хэрэгтэй байна шүү. Буцаад нүүрс рүүгээ битгий шилжээрэй” гэж байсан. Тавантолгойн шуудайг 5000 төгрөгөөр аваад өөр нүүрс хийх асуудал гараад байна” гэж хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Байшинд байгаа айлууд энэ түлшийг түлэхэд их хүндрэл гарч байна гэж байна лээ. Гэрт байгаа хүмүүс харьцангуй гайгүй гэж байсан. Аюулгүй байдал талаас нь сурталчлах нь их бага байгаа мэт харагдсан. Тэр шуудайн дээр бүх төрлийн зууханд тохирно гэсэн зааварчилгаа байхаас биш заавар зөвлөмж алга байна лээ. Арилжааны чиглэл рүү нь илүү анхаарсан юм болов уу гэж бодсон. Уг нь бол шуудайгаа хараад л шууд ойлгож болохоор байх ёстой болов уу.

УИХ-ын гишүүн Нямбаатар: СХД-ийн хэд хэдэн хороогоор орж үзлээ. Өнгөрсөн жилд шахмал түлшний эхлэл болж нэлээд тонн нүүрс буулгасан айлуудаар ч орж үзлээ. Дээрээсээ шатдаг төслийн зууханд маш сайн тохирч байгаа. Ердийн пийшинд тоосгоор доторлоогүй айлд утаа гарах үзэгдэл байна. Түүхий нүүрс мэр сэр зарах үзэгдэл гарч байна гэж байна лээ. Ерөнхийдөө айлууд Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ л гэж байна лээ. Шахмал түлшинд тохиромжтой 50,60 мянган зуух бэлэн байна гэж байна лээ шүү.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: СХД-ийн 1,2,22 дугаар хорооны айлуудаар орлоо Хэвтээ босоо гэж хоёр янзын ханан зуух гэж байдаг юм байна. Хороон дээр өдөрлөг зохиож өгөөч ээ гэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бямбацогт: Ханан пийшинтэй айлуудад асуудал байна гэсэн. Үнслэг ихтэй байна гэж ярьж байна. Гол нь уут уутаар нь багаар авснаас тонноор нь авмаар байна гэж санал ирүүлж байна шүү.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Барьцалдуулсан зүйл нь хордуулагч гараад байгаа юм болов уу гэсэн айдастай байна гэж байна лээ. Үүн дээр тогтож хариу өгөхгүй бол болохгүй болов уу.

Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан: Бидний зүгээс, хотын зүгээс яам Тамгын газруудтай хамтарч ажилллахыг хичээж байгаа. Өнгөрсөн хугацаанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад товч мэдээлэл өгөхөд аравдугаар сарын 3-наас 14 –нийг хүртэл хугацаанд нийт 273 иргэн угаартсан гэдэг дуудлага ирсэн. Үүнээс 120 нь хүүхэд, үлдсэн нь насанд хүрэгчид байсан. Долоон хүн амиа алдсан байдаг. Шахмал түлшний хэрэгцээ, түгээлт нийлүүлэлтэд анхаарч ажилласан. Сайжруулсан түлшний түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх гэх мэтээр ажилласан. Түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр солих боломжийг нэлээд айл ярьж байгаа. Мөн түүхий нүүрсээ ч түлж чадахгүй байгаа айлуудын асуудал ч яригдаж эхлээд байгаа. Айл өрхийн эрсдлийг багасгаж дохиолол тавих асуудал Засгийн газрын хуралдаан дээр шийдэгдсэн. Үүнийг шат бүртээ судалж эхлээд байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар: “Нийслэлийн 202 мянган өрхөд 4000 хүнээрээ чадан ядан хүрч ажилласан. Та зуухныхаа битүүмжлэл, яндангийнхаа хаалтыг шалгаарай гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн. Эхний жил мэдээж, хүнд. Гэвч цаашдаа хөгжих ёстой. Тиймээс шаардлагандаа нийцүүлээд стандартаа өөрчлөөд ажиллана. Дулааны алдагдлаа бууруулах ёстой. Эхнээсээ сайжруулсан түлш бол таны хэрэглээг хоёр дахин багасна гэсэн зорилттой байсан. Түүндээ ч хүрч чадсан” гэж байв.

Ийнхүү нээлттэй мэдээлэл үргэлжилж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:23

Зочин [203.91.115.42] 2019-10-19 07:10:33

Утааг бууруулах ганцхан арга орон сууцанд оруулах МАН дандаа өөр зүйлд мөнгө зараад цавчаад байхийм Сүүлийн 10 жилд утаанд зарсан мөнгөөр УБ ын бүх гэр хорооллыг байранд оруулаад цаана нь зөндөө мөнгө үлдхээр байна

Зочин [103.26.194.232] 2019-10-15 03:11:47

Хамаг ажлыг зөв зохион байгуулах ёстой байсан Хотын удирдлагын буруу шүү дээ.Хариуцлагаа хүлээгээд огцор цгоо.Зочин

zochin [202.55.188.85] 2019-10-15 14:29:07

Zarig mn. Iin setgvvlch uhaantai uym ih hvnii muud dyrtai gulug ve

Зочин [66.181.179.112] 2019-10-15 01:32:10

Ene tulsh sanaand niitsej bgaa.humuus zub tulj surah heregtei.yamarbaa yumnii ehleld ersdel baidag.odoo uuniigee barij chadah heregtei.uhsen 6 hun bgaa.1 ni ugaartaagui uhel.odoo tur zasgaa muuchlahaa bolii.zasch zalruulaad l ajillaad l bna shuu dee.hubi humuus zub tulj zub setgen bodoh heregtei.er ni utaa buurch baigaa ni ilt haragdaj bnaa.udiid hezee iim baidag bilee dee.sain tulsh zub tulj surtsgaayaa.

Дарга нар зоолжээ дээ [103.229.123.130] 2019-10-15 01:26:42

Гэрийнх нь нохойны дайд хүрэхгүй юм байна л даа жир иргэний амь нас. Гэрийнх нь нохой үхвэл сүйд болдог гарууд ш дээ наадуул чинь. Эд нар энэ түлшнээс мөнгө ашиг нилээдийг хувь хувьдаа унагааж цулайсан болтой дог оо. Нүүр царайны илрэл нэг тийм юм хэлээд байгаа даа. Инээдээ нууж ядах байдал илхэн харагдаад байгаа юм даа. Иргэд зовох цаг доор дарга нар зоолдрг цөвүүн цаг ирж дээ.

иргэн [192.82.66.152] 2019-10-15 01:10:27

Хүн хордож байгаа нь зөв болж таарч байна уу.Хүний амь насыг тоохгүй байгаа чинь шударга ёс тогтоож иргэдээ аюулгүй ажиллаж амьдруулж байгаа болох нээ.Хариуцлагаа үүр.Хэн өөрийгөө үхүүлэхийг бодох юм бэ.Албаар л үхээд байгаа юм шиг зүйл яриад байгаа УИХ-н гишүүд огцор.Хариуцлагаа үүр.Юуч болоогүй юм шиг ааш авир гаргаж байгаа Ерөнхийлөгч ЕСайд УИХ-н дарга түүний гар хөл бологсод огцор хариуцлагааүүрч иргэдээс уучлалт гуй.Үүнийг өөгшүүлж байгаа хуулийхан хариуцлагаа үүр.Нуун дарагдуулж байгаа хэвлэлийхэн хариуцлагаа үүр.

Зочин [59.153.87.23] 2019-10-14 15:50:31

долоон хүн амиа алдсан байдаг гэж зүгээр л нэг хэдэн золбин гөлөг үхсэн дайны ярих юмаа

Зочин [202.131.225.150] 2019-10-16 03:39:52

амьдрал юмдаа

hi [59.153.85.115] 2019-10-14 14:40:11

pizda nil utaa bhad utaagui geed hutsaad bhiin

Зочин [202.9.43.17] 2019-10-14 13:27:05

Энэ маанагт амь насаа даатгачаад гуйя гээд сууж байгаа ард тумэн хохь нь болно биздээ

Зочин [66.181.189.35] 2019-10-14 12:47:01

Гуйя эрхэм гишуудээ та бугдийг бугд тойрог мойрг гэлтгуй гэр хороололоо хувааж аваад бугд нэг нэг айлд танайд хоное гээд ганц шоно гал тулуулээд хонооч гэж гуйж бна. Тэгээд л бух эргэлзээ тайлагдаж ард тумэн чинь танууст итгэх болношуудээ. Яадаг юм бэ зориг гаргаад ганц ганц айлд бооноороо ганц шоно л хонооч гэж гуйж бна . Чадах эр зоригтой ИХ гишуун бна уу хармаар бна .

Зочин [64.119.19.198] 2019-10-14 12:46:13

pig zandanshatar

Аюултай шүү [103.229.123.130] 2019-10-14 11:42:35

7 хүний амь насны өрөнд орчихлоо засгийн газар. Засгийн газрын албан ёсны хөтөлбөрийн дагуу иргэд хэрэглэсэн болохоор одоо иргэдийн амь нас эрүүл мэндийг даах үүрэг нь засгийн газар дээр ирдэг юм байгаа биздээ. Шударга байцгаая. Иргэдээ хайрлая. Иргэдийг битгий хуураач. Байгаль орчны мэргэжилтнүүд энэ түлш хортой шүү. Хүүхэдтэй хүмүүс хотоос гадна байхыг хичээсэн нь дээрдээ гээд байгаа шүү.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.