Парламентын биесээ хэмлэх “хархууд”

Л.Батцэнгэл / Улстөр

-Ц.Нямдорж, О.Баасанхүү нарын хэрүүлээр эмгэнэлт-инээдмийн жүжиг тэрлэхэд ч багадна-

Аль ч үеийн парламентад зан байдлаараа тодрох гэсэн өвөрмөц нөхөд байдаг. Өнөөгийн тийм фигурууд бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар болоод байгаа. Цэндийн Нямдорж бол үе үеийн парламентчдын ёстой нэг “загатнасан газрынх нь маажаа” болсон нөхөр л дөө. Л.Гүндалайтай тагнуулч, тагнуулч бусаа дуудалцана. Х.Тэмүжинтэй бас нэлээд сөргөлцсөн. Харин О.Дашбалбарт бол чихээ мушгиулсан шигээ суусан нөхөр. УИХ-ын чуулганы хуралдаан дээр сүүлийн үед О.Баасанхүү, Ц.Нямдорж нар жинхэнэ жүжиглэлийг харуулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Өчигдөрхөн гэхэд Нямка сайд “Баасанхүү. Сонсч бай. Би мафитай, яргачидтай тэмцэж байгаа нь үнэн шүү. Чи намайг бууж өгөхийг харна гэж бодож байгаа бол хэзээ ч үзэхгүй. Би бууж өгвөл төр бууж өгсөн, ард түмэн бууж өгсөн болно. Чи намайг буулгаж чадахгүй. Чиний бүрэлдэхүүнд ордог тэр мафи болон яргачидтай би тэмцэж байгаа. Чи намайг буулгаж чадахгүй ээ. Чи Эрүүгийн хуулийг ч ойлгодоггүй юм билээ. Би чам шиг юм байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй” гэж томронгуут О.Баасанхүү ч бас хариуг нь:

-Айсан хүнд аргал хөдөлж, ичсэн хүн хүн ална гэдэг болж байна аа.Та бараг үхэх нь ээ, тээ. Өөрөө мафийн хүн байж тэр мафитайгаа өөрөө тэмцээд л. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө. Хорин жил гэмт хэрэгтэнтэй хамт яваа” гэж цодорч цодлов. Хавханд орсон шархтай хөлөө хэмлэх чоно мэт ярдаг хэдэр Нямдорж сав яаж хоосон буцаах вэ гэгчээр “Баасанхүү чиний санаачилсан хууль. Энэ бол чиний үйлдсэн гэмт хэрэг. МАХН, АН-тай хамтарч үйлдсэн гэмт хэргийн үр дүн ингэж гарч байгаа юм” гэхчлэн дайралцав. Тэд иймэрхүү дайралцаанаа бүр мэргэжлийн хэмжээнд УИХ-ын индэр дээрээс, зурагтын дэлгэцээр гарч буйдаа цаанаа нэг эрдэж бардсан шинжтэй хийцгээдэг. Тэрнээс ард түмэн, сонгогчдынхоо эрх ашгийн үүднээс жигтэйхэн их мэдлэг чадвартайдаа ч мэтгэлцээд байгаа юм биш шүү дээ. Тэд бол биесээ үгсээр мэрэх зүгээр л нэг “хархууд”.

Одоогоос жилийн өмнө ч бил үү мань хоёр “харх” бас л нэгнээ мэрэлцсэн нь баримтаараа үлдсэн байна. О.Баасанхүү “Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цааш явна. Монгол төрийн ажил ингэж явдаг байхгүй юу. Би яривал ярина шүү. Би ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Хэд хоног ч гэсэн амьд яваасай гэж хүсч байна. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсч байна, балай минь. Монголын хууль чамайг татаж унагана. Чиний хийсэн бүх юмны араас Монголын хууль явна. Монголын хууль, Монголын төр мөнх. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан ” гэхэд хариуд нь Ц.Нямдорж “Зарим нэг нь чулуун зэвсгийн үеийн юм ярих нь холгүй байх шиг байна. Их хурал байнгын хороогоо удирдаж сурах хэрэгтэй. Энэ цадиггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг эсвэл эрүүлжүүлэх дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг энэ хурал чинь болж байна. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд янз бүрийн юм яриад дайраад байдаг” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан.

Тэдний энэ мэт хэрүүл олон удаа давтагдсан. Одоо тэд парламентын танхимд хэн нэг нь байхгүй бол цаанаасаа нэгнээ үгүйлж, хэлнийх нь загатнаа гарахааргүй ээнэгшицгээсэн нь тодорхой. Монголын парламентад үе үед нэг ийм “гажиг” бүхий “хархууд” орогноод л байх юм даа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:03

Зочин [122.201.31.63] 2019-10-30 13:33:36

Баас. НЯМКАД ЖИЖИГДЭНЭ. . ХУРЦЫН МӨНГӨ.БААСд ЗОХИХГҮЙ. . ЭРДЭНЭТИЙН ХЭЛМЭГДСЭН 2 ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ НЯМКАТАЙ ХАМТ ЗҮТГЭ. . ХУРЦ. ТЭМКЭ.ЭБИгийн мөнгөнд баас хорджээ. .

Зочин [104.157.67.251] 2019-10-29 06:15:03

Баасанхүү. Аалз, Аалзыг ал гэдэг,учир нь аалз бол эхийгээ барьж иддэг ёрын амьтан

гичииюун [64.119.23.203] 2019-10-29 04:47:33

ьжэ ншн хржх охх ө

Зочин [66.181.184.35] 2019-10-28 12:29:51

Баасанхүү попрч байна

зүчи [103.242.47.98] 2019-10-28 09:13:36

баасанХҮҮ хэрээ бяраа туршлагаа ухаанаа шүлсээ мэдэж хуц даа гөлөгөө ард түмний сонголтыг чи хүндлэж яв тэрсэх хүн чинь биш буруу байна наад хүн чинь хийхээ хийсэн алдах юмгүй чи бол түүхий новш зурагтын эфирт харагдъя гэвэл ЗӨВ зүйлд ХУЦ хуцах гянах гаслах зай байна шүү гөлөгөө гөөлөг

anhbayr [185.39.141.54] 2019-10-28 13:17:12

hahahaha.

Зочин [59.153.112.167] 2019-10-28 06:55:37

энэ нийтлэл хэнд хэрэгтэй юм бол? Монгол Улсын хөгжилд ямар нэмэртэй юм бэ? Захиалгаар юм бичихээ болиоч ээ, сэтгүүлчид ээ! Монгол Улсаа бод л доо!

Зочин [122.201.31.141] 2019-10-26 00:26:31

Монголчууд Тарвага, Мэлгэр, АНус намын дээрэмчдийн хамтарсан хуйвалдсан хүчирхэг мафитай тэмцэж байна. Улсаа луйвардсан дээрэмчдийн хөлсний алуурчид олон байна даа. Мөнгөөр цутгуулсан хууль хяналтынхан, хэвлэл мэдээллийнхэн бүгд мафийг өмөөрч дайрцгааж байна.

Зочин [122.201.31.141] 2019-10-26 00:21:10

Нямдорж яг л үнэнийг нь хэллээ. Монгол орныг тэр чигээр нь дээрэмдэж байсан хулгайч луйварчдын мафитай Нямдорж, Монголчууд тэмцэж байгаа нь яах аргагүй үнэн. Энэ баасанхүү бол мафийн бөгсний алчуур.

Зочин [103.10.21.26] 2019-10-28 05:26:04

nariin shiriiniig bugsnii alchuuruud yag mednede

zochin [37.165.231.32] 2019-10-25 15:09:34

Нямдоржийн үнэнийг яг хэллээ, үнэн үгэнд хүн өстэй гэж энэдээ, Хөөн хэлэлцэх хуулийн төслийг зориуд бүтэн жил дарж хэвтэснээс маш олон хүн, намыхан, хамсаатнууд нь бүгд ялгүй салж бн, салгаж үүргээ онц гүйцэтгэлээ. Ийм л хог УИХ д бүгээд бгаа юмдаа

Зочин [66.181.180.78] 2019-10-25 14:47:06

ENE NYMDORJ !!! MUN CH IX NO-TOI NOWSH DOO. MONGOLIN TURIIG VIMVVLJ YWAA LALAR SHVV DEE. ZORIGIIN ALLAGIIIG SAIN MEFEJ BGAA TVVXIIN GERCH SHVV. BAS L MOJGOLOOS SANAA BURUUISAN TCAASHAA SANASTAI ZEWVVN XUIGAICH DAA.

Bassan huu [50.98.152.184] 2019-10-25 14:31:57

Chi boliochee. teneg patsaan

zochin [185.39.141.77] 2019-10-25 13:09:49

nymdorj bol vnen zalitai sanaatai ulugchin . odoo bold batzandan 2 iig buldugduud avchihsan zorigiin aluurchdiig hamgaalj sullah asuudal yariulj uuruu ard nuugdan .. . yg vnendee nymdorj zahialagch . 28 jil ene hergiig nuun daldalj iirsen ... baasan hvv .yaahvee . vnendee nymdorj shig bayr badamjunai geed tonuulchdiin deermiig nuuj haaj hamtarch zulmuj . shahaj boldog deer jishee avsan baasanhvv . bas 1 bvlegleliin tald vilchilj baigaa ni todorhoi ch yariad baigaa bvgd ni vnen gedgiig ard tvmen gadarlaj baigaa . nymdorj bol bzasanhvvgiin hajuud hemjeeshgvi buzar nvgeltei hutgaldsan . ulugchin shvvdee . tsag hugatsaag ni harsan ch . odoo baigaa buzar niigmliig harsan ch . vildsen nvgelvvdiig ni bodsonch .nymdorj bol shunal tachaaldaa idegdsen hulgaich shahaachin .shvvdee .. baasanhv muu muu gehed ulsaas 1 tugrug gudarch chadaagvi shvv de

Зочин [202.21.109.50] 2019-10-25 12:24:16

Ц.Нямдоржийн хүн доромжилдог,өөрийгөө төр гээд бодчихсон энэ хүн яагаад төрд байх сонирхолтой юм бэ? Шалгах хэрэгтэй.

irgen [202.9.43.250] 2019-10-25 12:10:35

баастайхүү бол манан-н бөгсний алчуур

Зочин [103.212.119.30] 2019-10-25 11:18:52

Элбэгдорж, Хурц хоёр Баасанхүүгийн амаар нь мөнгө нь гартал чихэж байхад Нямдоржоо гэж орилохгүй бол эзэддээ алуулнашт.

ZOCHIN [202.180.216.78] 2019-10-25 09:58:53

ENE BAASANHUU GEDEG NOHOR SOLIOTOI YMU HAASHAA YUM.

Зочин [182.160.36.176] 2019-10-25 09:39:47

Нямдорж бол шударга дүр эсгэсэн жинхэнэ маш муу иргэдийг хуурагч хүн

Зочин [182.160.1.3] 2019-10-25 07:43:17

Нямдорж бол монголын төрийг бусниулж байгаа одоо цагийн Исмэл тайж шүүШударга дүр исгэхдээ гарамгай..Баасанхүүд бол улсаа гэх жаахан ч гэсэн сэтгэл бий.

Зочин [103.10.23.118] 2019-10-25 14:12:45

ЦНямдорож бол өөрийнхөө МАН хэмээх хулгайн үүрт олон жил зүтгэж байж олсон олдмол муу зан чанары нь эсрэг Төрлөх шудраг чанар нь тэмцэж байгаа хүн Өөрөө өөрөө өөрийхөөэ исрэг тэмцэж байгаа хүн

Зочин [202.179.26.1] 2019-10-25 07:38:14

нямдорж хятадын тагнуул болсон нь тодорхой баривчилж шалгах хэрэгтэй

zochin [202.55.188.42] 2019-10-25 07:07:40

Baasanhuu chini baastai amaaraa hudlaa hutsahaas tsaashgui catsga ym bilee. Umnu ni Setgets nuluut mansuurulah em beldmel hereglehtei holbootoi huuli sanaachilj IH aar batluulna gej zarlaad baisan. Ter ni yu bolson be. Luivarchin hulgaich nart ni halgaatai bolood duugai bolson bailgui. Uurt ashigtai yu baina gej shinshilj yvdag nuhur gedgiig irged oilgodog bolson. Zorig agsnii ami nasiig hohirooson heregt hilseer horigdson Chimgee Sodnomdarjaa nariig sullah talaar yu ch yrihgui baigaa ni Baasanhuu gegch hen be gedgiig notolj baina. Luivarcdaas hishig goridson nohoin jogorhoi.

зочин [64.119.24.190] 2019-10-25 06:47:58

Энэ сармагчингуудын цугларалт монголчуудын өнөөгийн нийгэм,хуви хүмүүсийн бүх шинж чанар,ааш араншин,ёс зүй,ёс суртахуун,харилцааны дүр төрхийг харуулж өгөөд бгаа юм даа,30 жилийн хугацаанд монголчууд өөрсдийгөө энэ толиноос маш сайн харж авсан болов уу?цаашдаа ч энэ нийгэм монгол хүний бүх л үнэт зүйл үгүй болж хүн хүнээ бариж идэх цаг дор тулж ирэв ээ,хөөрхийс дөө

Зочин [182.160.35.187] 2019-10-25 06:37:39

БААСАНХҮҮ ХАРХ БИШ.БИТГИЙ ПЯЛДАГА ЦАРАЙЛ СЭТГҮҮЛЦЭР ГУАЙ.

Зочин [202.179.26.20] 2019-10-25 06:36:57

Goe goe

Зочин [202.179.25.38] 2019-10-25 05:57:10

nyamdorj ooriigoo, tor gej boddog yum baina. Ooriigoo ard tumen gej boddog yum baina. Ali n ch bish shuu dee. Nyamdorj metiin chotgor shulmasiig hurdan zailaad alga bolood ogoosei gej irged husch baigaa. 30 jil mongoliin toroor togloloo shuu dee. 5 udaa ih hurliin said, ih hurliin darga hiilee. Odoo bolnoo. Zailaad og.

zochin [202.55.188.45] 2019-10-25 05:26:04

Baasanhuu bol ystoi butehgui amitan. Helj yrihiig ni sonsohod uuruu Huuli zuin said boloh sanaarhaltai ym shig. Tegeed Hurts metiin buduun gemtnuudiig hamgaalj iheehen hahuuli avah tootsootoi baidag baih. Mun EMY niihantai iheehen sujirch EM iin salbartai holbootoi gadaad ornuudad boldog hural tsuglaand oroltsood yvdag ym bilee. Emnelgiin ymar ch medleggui baij tusviin munguur zugaatsaad baidag. Ehner shuu ym ni emch shuu sanaatai ym gesen. Ehneriigee EMY nii said bolgoh goridlogo teej yvdag biz. Iim medrel muutai ymiig ahin uls turd buu songoosoi.

Зочин [66.181.161.79] 2019-10-25 05:24:46

Баасанхvv гишvvн vндэслэлтэй л юм хэлдэг, харин Нямка ах элдвээр дайрч давшлаад, хvний тэвчээрийг барж хэрvvл болгож бгаа харагддаг да

Зочин [103.10.23.118] 2019-10-25 14:16:16

Баасанхүү зөв үг хэлдэг хүн Бусдаас мөнгө авч дэмждэг хүн гэж үзэж байгаа бол Нямдорож түүнийг нь баримтаар илчлэх хэрэгтэй юм

Зочин [64.119.23.215] 2019-10-25 05:19:50

Нямдорж гуай Алтан авгайгаар дамжуулан энэ тор засгийг их молжсон шулсан овгон дэээ

Зочин [202.179.25.49] 2019-10-25 05:12:12

Ц.Нямдорж гэмт хэрэгтэн болчихсон ш дээ. Түүнд хэрэг нээхэд их амархан болсон. Одоогийн албан тушаал нь хамгаалж байгаа. Газар буухаар хэдэн хэсэг тасдаж хаяна.

Зочин [103.111.68.3] 2019-10-25 05:05:51

ЭНЭ БАЛАЙРМЕНТ ГЭДЭГ ТОГТОЛЦОО МАНАЙД ТААРАХГҮЙГ 30 ЖИЛ ХАРЛАА. ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ?

Зочин [202.179.25.49] 2019-10-25 04:59:55

О.Баасанхүүг дэмжиж байна. Үнэнийг хэлсэн. Харин Ц.Нямдорж бол жинхэнэ харх. Төрд шургалсан хөгшин харх. Гадаад төрх нь ч харх шиг. Үйлдэл нь харх. Харх шиг юм болгоныг мэрж хэмхэлж эвдэн сүйтгэж байдаг. Харх шиг хэрэггүй амьтан энэ хорвоод байхгүй. Ц.Нямдоржийг төрөөс зайлуулах хэрэгтэй. Ядаж л нам нь зайлуулах хэрэгтэй. Шантаажчин. Хэрэг цуглуулж суудаг. Тэрийгээ санасандаа хүрэхэд ашигладаг хөгийн амьтан. Тийм л шударга юм бол шантаажлаж суухын оронд илчлээд хуулийн байгууллагуудад өгөөд шалгуулах хэрэгтэй шт.

Зочин [64.119.17.17] 2019-10-25 05:36:22

Нямдорж төрд олон жил ажиллаж их ч баяжлаа одоо болно доо.

Зочин [202.126.89.85] 2019-10-25 04:56:59

Нямдоржийг давж ойчоод буй энэ Баасанхүү цаашаа хол явах юм байна. Зам харгуй нь дардан шулуун байх болтугай.


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.